Олимпийн дараа шилдэг жүдочид Улаанбаатарт болзоно

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 07 -нд

IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны хуанли ёсоор бол Лондонгийн олимпын дараа дэлхийн шилдэг жүдочид манай улсад цуглах нь ээ. Учир нь,  Дэлхийн цомын цуврал тэмцээн болох “Чингис хаан” олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн есдүгээр сарын 8-9-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдахаар болжээ. Олимпын эрхийн оноо олгодог энэхүү тэмцээн манай улсад ийн гурав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа нь энэ. Лондонгийн олимпын дараа жүдочдын хүч сорих анхны тэмцээн нь “Чингис хаан” олон улсын тэмцээн юм байна.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна