Анх удаа Монгол гутал өмсөж, багадсан зодог шуудагтай дэвжээнд гарч байлаа
Дундговь аймгийн баяр наадамд Улсын начин О.Жаргалсайханаар тав, улсын харцага Т. Өсөх-Ирээдүйгээр зургаа, улсын начин Ж.Баянмөнхөөр долоо, улсын заан М. Өсөхбаяраар найм, улсын харцага Л.Пүрэвжав харцагаар ес давж Аймгийн хурц арслан
цол хүртсэн Г.Баяржавхлантай цөөн хором ярилцлаа.
-Юуны өмнө шинэ цол авсанд баяр хүргэе. Бөхийн спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?
-Хүүхэд байхаасаа л бөхийн спортыг сонирхдог байсан. 10 жилийн сурагч байхдаа жүдо бөхийн дугуйланд Ц.Шийрэв багшийн удирдлагад хичээллэж байсан. Тэгээд дундуур нь Англи руу сургуульд явсан. Сургуулиа төгсч ирээд 2010 оноос үндэсний бөхөөр барилдаж эхэлсэн дээ.
-Үндэсний бөх, жүдо бөх хоёр юугаараа ялгаатай байдаг вэ?
-Багаасаа шууд үндэсний бөхөөр барилдаагүй. Жүдо бөхөд жингийн ангиллаар барилддаг болохоор үеийнхээ хүүхдүүдтэй ноцолдож, өөрөө хөгжиж, юм сураад их эвсэлтэй л болдог юм байна лээ. Ер нь бөхийн сууриа жүдогоор тавьсан.
-Энэ жил та нуттийн наадамдаа улсын цолтой шилдэг бөхчүүдийг давж түрүүллээ. Барилдаан бүр хариуцлагатай байсан байх. Ямар бөхтэй барилдахад хэцуү байсан бэ?
-Наймын даваанд М.Өсөхбаяр заантай барилдахад хамгийн хэцүү байлаа. Учир нь энэ давааг давж чадахгүй бол цолоо ахиулж чадахгүй үлдэх байсан. М.Өсөхбаяр заан жүдогоор хичээллэдэг учраас миний хийх мэхний үйлдлийг дэндүү сайн мэдрээд байх шиг санагдсан.
-Үзүүр түрүүнд барилдаж байхад нутгийн ах чинь барилдахгүй тахимаа өгсөнд их л гайхаж байгаа харагдсан?
-Пүүжээ ахыг миний багш гэж хэлж болно. Би ахыгаа байнга л дагаж барилддаг байсан. Тэр утгаараа нутгийн дүүгээ дэмжиж гаргая гэж бодсон байх л даа. Пүүжээ ахдаа маш их баярлаж байгаа.
-Жүдогоор хичээллэж байсан хүний хувьд манайх олимпийн татамигаас мөнгө, хүрэл медаль авсныг хараад жүдогоороо барилдах бодол төрөв үү?
-Өө, ёстой сайхан байна. Монголчууд маань олимпоос медаль авч ард түмнээ баярлуулж байгаад үнэхээр баяртай байна. Миний хувьд үндэсний бөхөөрөө л барилдах сонирхолтой байна.
-Хэдэн настай вэ?
-Би 1991 онд төрсөн. Энэ жил 21 нас хүрч байна.
-Өндөр, жин хэд вэ?
-Өндөр 183 см, жин 100 кг орчим байгаа.
-Та бөхийн удамтай юу?
-Аав, ээжийн талд хоёуланд нь бөхийн удам бий. Манай аав Дундговь аймгийн цэргийн заан Ганзориг гэдэг хүн бий. Харин ээжийн маань аав аймгийн начин Монхор гэж хүн байсан.
-Заал, танхимын барилдаанд хүч үзэж байв уу. Заалны барилдаанд хэд давж байв?
-Сумын заан байхдаа их барилддаг байсан. Аймгийн начин болоод зааланд барилдах нь цөөрсөн. Бага цолтой болохоор их хэцүү байдаг байсан. Дандаа өндөр цолтны аманд гарч, нугалаанд сайн сайн бөхчүүдтэй таарч барилдаад.
-Бэлтгэлээ хаана хийдэг вэ?
-Нутагтаа хийдэг. Заримдаа өөр нутгийн бэлтгэлүүд дээр очиж хөлс гаргадаг.
-Л.Пүрэвжав харцагатай барилдахад бөхчүүд их хэцүү, эвгүй байдаг гэцгээх юм билээ. Танд ямар бөхтэй барилдахад хэцүү байдаг вэ?
- Анх барилдаж байхад хүн болгон хэцүү байдаг байлаа. Бариад авангуут л хатуу зангирсан хүмүүс байдаг байсан. Одоо цол, жин нэмсэн болохоор өмнөхөөс арай ондоо болсон шүү.
-Бага байхдаа ямар бөхийг хүндэлдэг байв?
-Хүүхэд байхаасаа л А.Сүхбат аваргыг шүтэж хүндэлдэг байсан. А.Сүхбат аваргын барилдааныг хараад байхад уйддаггүй юм. Аваргын барилдаан, хийсэн мэх нь дахин хэзээ ч давтагдахгүй. Одоогийн бөхчүүдээс гэвэл Ц.Содномдорж харцага, Ж.Бат-Эрдэнэ гарьд нарын бөхчүүдийг их хүндэлж тэднээс үлгэр дууриал авдаг.
-Анх удаа аймгийн наадамд 512 бөхөөс үзүүр түрүүнд үлдэхэд олон юм бодогдсон биз?
-Үнэхээр сайхан юм билээ. Тэр үед шөнө болчихсон машины гэрэл асааж барилдааныг цааш үргэлжлүүлсэн. Дүүрэн хүмүүс тойроод байх шиг санагдаж байсан. Тухайн үед нутгийн ард түмэн, уул ус, аав ээж, ах нар маань л бодогдож байсан.
-Та хэр шүтлэгтэй вэ?
-Мэдээж, шүтлэгтэй. Энэ жил Дорноговь аймгийн энергийн төвд очиж байгаад могой хараад ихэд бэлэгшээж байсан. Их бэлэг дэмбэрэлтэй зүйл болсон.
-Цаашдын зорилгоосоо хуваалцаач. Мэдээж, улсын наадамдаа хүч үзнэ гэсэн зорилготой байгаа биз дээ?
-Үүнээс хойш аймгийн наадамд нэг их барилдахгүй. Улсын наадамд барилдаж амжилт үзүүлнэ гэсэн зорилготойгоор бэлтгэлээ хийж байна.
-Бөхчүүд хэцүү барилдааны өмнө хүмүүсийн зоригжуулж хэлсэн үг санаанаас гардаггүй гэцгээх юм билээ. Хэний ямар үг одоо бодогдож байна?
-Улсын начин Б.Чинзориг ах надтай ойр байж зөвлөсөн. Тэгээд надад олон ч үг хэлсэн. Чи бол илүү, чи илүү гэдгээ мэдэж байгаа болохоор давж чадна гэж их зоригжуулж байсан. Тэр үед их ч урам орж зориггой барилдсан.
-Ж.Баянмөнхтэй барилдахад тэвдэж байсан. Ер нь тавын даваанаас эхлээд өндөр цолтой бөхчүүдтэй барилдсан. Хэр цуцсан бэ?
-Улсын цолтой бөхчүүд цаанаа л өөр юм билээ. Том даншиг болсон болохоор дандаа томчууд ирж барилдсан.
-Хамгийн анхны бөхийн гараанд ямар тэмцээнд барилдаж байв?
-Анх би чинь 2008 оны өсвөрийн улсын аваргад барилдаж дөрөвдүгээр байрт орж байсан. Монгол гутал анх удаа өмсөөд л аавын багадсан зодогтой анх удаа дэвжээнд гарч байлаа. Тэр үед аймгийн арслан Д.Энхбаяр түрүүлж байсан.
-Бөхчүүдээс хэнтэй илүү дотно нөхөрлөдөг вэ?
-Бөхчүүд чинь хоорондоо их найзархдаг хүмүүс. Миний үеийн бөх Д.Энхбаяр гээд Увс аймгийн арслан бий. Энэ бөхтэй илүү дотно найзалдаг.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна