Аймгийн Алдарт уяач Б.Батсүх: 20 гаруй жилийн дараа төрийн наадмаас анхны айргаа хүртлээ
А.Тэлмэн
-Төрийнхөө их баяр наадамд азарга айрагдуулсан танд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Үнэхээр их баяртай байна. Зургаадугаар ангиасаа хойш морь малтай ойр яваагийнхаа хэргийг гаргаж 20 гаруй жилийн дараа төрийн наадмаас анхны айргаа хүртлээ. Сэтгэл хөдлөөд хэлэх үг олдохгүй тулгамдаад байна. Хээр азарганы уяаг МУ-ын Алдарт уяач П.Баяраа найз маань тааруулдаг. Баяраа маань Заамарын наадмын дараа улсад явахыг зөвлөөд, тэр дагуу ирсэн. Найз маань аргагүй мэдрэмжтэй уяач юмаа. Найзаараа бахархаж байна.
-Заамарын наадамд хээр азарга яаж давхисан юм бэ?
-Арынхаа азарганаас километр шахуу тасарч түрүүлсэн юм.
-Батсүх Алдарт хэд дэх удаагаа төрийн наадамд хийморио сорьж байна вэ?
-Гурав дахь удаагаа. Хамгийн анх Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой буюу 2006 онд хязаалан халтар азаргатайгаа ирж оролцож байлаа. Тэр жил азарга маань улсын наадамд 30 гаргаж давхисан. Тэрний дараа өнгөрсөн жил түүхт 90 жилийн ойгоор ногоон хязаалантайгаа ирж, 46-аар давхиулсан. Харин энэ жил хавчиг хээр азаргатайгаа ирж, төрийнхөө их баяр наадамд айргийн таваар хурдалууллаа.
-Анх удаа төрийн наадмаас айраг хүртэхэд ямар санагдах юм бэ?
-Үгээр хэлэхийн аргагүй баяртай байдаг юм байна. Тэр бүр хүний дэргэд нулимс унагаагаад байдаггүй болохоор дотроо мэгшиж, нутаг ус, аав ээждээ талархаж явлаа. Азарга Цагаан хөтлийн цаана явахад хээр үрээ маань 11-ээр явж байсан. Тэгэхээр нь дотроо ээж модондоо сүсэглээд залбирч суутал айрагдчихсан.
-Энэ удаа төрийн наадамд хичнээн насны адуутай ирсэн бэ?
-Уг нь зургаан насанд зургууланд нь уясан ч энд тэнд хуваагдаад улсын наадамд ганцхан хээр азаргатайгаа ирсэн. Баяраа Алдартаар ахлуулсан манайхны хувьд одоогийн байдлаар 56 айраг түрүү аваад байна. Төв аймгийн наадамд л гэхэд хязаалан, шүдлэн, даага түрүүлгэж, гурван мотоцикл авсан. /инээв/
-Батсүх уяач ингэхэд хэдэн оны Алдарт вэ?
-2006 онд есөн түрүү, 18 айргаар Сэлэнгэ аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн.
Ярилцсанд баярлалаа. Таныг хурдан тууртын босоо цагаан хийморь өнөд ивээж явах болтугай.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна