Морины арчилгаа болон тахалгаа

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 08 -нд

Жүчээний морьдыг угааж цэвэрлэж байх шаардлагатай. Ингэснээр морьдын амьдралын хэмнэлийг сэргээж, бохир хөлсийг гадагшлуулж, хөлсний сүвийг нээж, арьсыг сэргээдэг. Иймээс жүчээний морьдыг байнга угааж цэвэрлэх ёстой. Байгальд амьдардаг буюу бэлчээрт байдаг адууг бодоход жүчээний адуу арчилгаа ихтэй өдөрт ядаж нэг удаа үзлэг хийж байх ёстой. Туурайг өдөр бүр цэвэрлэнэ. Морийг унасны дараа хөлсийг нь сойз, хусуураар арилгаад, зөөлөн материалаар нүд, хамар, хондлойг угаана. Болгоомжтой цэвэрлэхгүй бол хусуур нь морины арьсыг гэмтээдэг. Байгальд амьдардаг адууг угааж цэвэрлэх хэрэггүй. Морьдыг угааж цэвэрлэсний
дараа арчиж нөмрөг нөмрүүлнэ. Өтгөн дэл, сүүл морьдыг өвлийн цагт хүйтэн чийг, зуны цагт ялаа, шавьжнаас хамгаална.

Зөв цэвэрлэгээ
Морьдыг угаахдаа уяна. Гадаа ил газарт угаах нь илүү зохимжтой, учир нь энд илүү гэрэл гэгээтэй, тэгээд ч адууны хашаанд хогтоос болохгүй. Цэвэрлэгээний багаж, усны хувингаа морь хүрэхгүй зайтай газарт, баруун талдаа тавих хэрэгтэй.
-Эхлээд туурайг цэвэрлэнэ.
 -Баруун гартаа резинэн хусуур барьж хөлсийг хусаж арилгана.
 -Самаар нарийн тоосыг самнаж биеийн үсний дагуу уртааш нь самнана.
-Толгойноос эхлээд нуруу сүүл хүртэл угаана. Морины зүүн хэсгийг цэвэрлэхдээ самнуураа зүүн гартаа, төмөр хусуураа баруун гартаа барина. Морины буруу талыг угааж цэвэрлэхдээ багажаа аль тохирох гартаа барина.
-Самаар дэлэн доорхи хүзүүний хэсгийг самнана. Самнасны дараа дэлний үс ширхэг ширхэгээр салсан  байна. Сүүлийг бас ингэж цэвэрлэх ба өшиглөхээс сэргийлж хажууд нь зогсоно.
-Толгойг нарийн сойзоор цэвэрлэнэ. Цэвэрлэхэд морины солоог татсан байна.
-Бүдүүвтэр сойзоор хөлс, бохирыг арилгана. Үргэмтгий морины эмзэг газрыг цэвэрлэхдээ нүд, хөл, зэргийн адилаар зөөлөн сойз хэрэглэнэ.
-Хондлой, бөгсөн биеийг угаахдаа сүүлийг гараараа хажуу тийш болгоно.
-Сүүлийг ширүүн хатуу үстэй ойзоор цэвэрлэж болохгүй, учир нь сүүлний үсийг унагаж гэмтээнэ. Сойзоор угаахдаа хазаарыг татаж байх хэрэгтэй.
-Нүдний эргэн тойрон болон амыг зөөлөн эдээр угаана.
-Дэлийг норгоод аль хэвтэй талаас нь эхлэн цэгцэлнэ.
-Үүний   дараагаар   нойтон сойзоор туурайг цэвэрлэнэ. Хэрвээ туурайнууд хуурайшилтай байвал долоо хоногт хоёр удаа туурайны тос түрхэнэ.
 -Ноосон  зөөлөн  алчуураар морины үсэн бүрхүүлийг арчиж гялалзуулна.
-Сүүлийг угаасны дараа үсийг орооцолдуулахгүйн тулд бооно.

Угаалга
Цаг агаар хүйтэн үед морийг аль болох түргэн угаана. Дулааны улиралд морь хөлөрсөн бол заавал угаана. Морины үснээс ус гоожтол сайн усалж угаах хэрэгтэй. Угаалганд хувин, бие угаах материал, усны хоолой, модон хусуур зайлшгүй шаардлагатай ба бүлээвтэр усаар угаавал тохиромжтой.
 -Далнаас эхлэх ба нуруу, хондлой, хөл рүү угаана. Хүзүүг угаах үедээ маш болгоомжтой байх шаардлагатай.
-Толгой, чих, биеийн мэдрэмтгий хэсгүүд болон борви цавийг угаахдаа ихээхэн болгоомжтой байх хэрэгтэй.  Толгойн дээд хэсэгт  хүрч  угаахын  тулд хазаараасаа маш сайн татна. -Усыг модон хусуураар арилгана. Хүйтэн өдөр нуруу, хондлойг нөмрөгөөр хучина.
-Морио угаасны дараа уяа руу хатаахаар хөтөлж аваачих ба цаг агаараас хамааран хөлсөвч тавина.
-Цаг агаар хүйтэн үед морины нурууг нөмрөгөөр хучина.

Дэл сүүлийг угаах
-Сүүлний угийг хүйтэн бүлээн усаар угаана.
-Дараа нь дэлийг зөөлөн эдээр норгоно.
-Морины  хүзүүнд сойзоор шампунь түрхэх ба үсэнд нь сайн шингээнэ.
-Үүний дараа дэлийг усаар зайлж, алчуураар арчина.
-Дараа нь сүүлийг зөөлөн эдээр норгоно.
-Шампунийг сайн түрхэнэ.
-Шампуниар угаахдаа сүүлийг устай хувин руу сайн дүрнэ.
-Сүүлийг арчихаас өмнө дахин дахин усалж цэвэрлэнэ.

Дэл засах, хяргах
Морийг гоёмсог харагдуулахьш тулд дэлийг хяргаж засдаг. Байгалийн нөхцөлд байгаа морьдыг хяргаж засах хэрэггүй. Сүүл ба дэл ялаа, шумуулаас нь хамгаалдаг, Үсэн дээр бөөгнөрсөн хомоолыг болгоомжтой хайчилж авах хэрэгтэй. Хяргаж авахдаа тусгай машин хэрэгдэхийг зөвлөдөг.

Толгой
Эрүүн доорхи урт үсийг богиносговол толгой тод сайхан харагддаг. Хушуу, хамрын нүх, нүд, чихний үсийг хяргаж, богиносгож болохгүй. Чихэн доторхи үс нь бороо, шавьжнаас хамгаалдаг. Толгой орчмын мэдрэмтгий хэсгийн үсийг хяргасны хэрэггүй. Мэдрэмтгий үсийг хяргахад их өвддөг учир ийм үсэнд хүрэлгүй үлдээнэ.

Хөл
Сагагны үсийг болгоомжтой засаж хайчилбал хөлийг нарийн харагдуулах ба морьдыг арчлахад
ч амар болдог. Үсийг хяргаж засахдаа аль болох адууг өөрийнх нь төрхөөр үлдээхийн хичээх ёстой. Дэл сүүлийг нь зассан адуу гоёмсог харагдана. Сам хайчны тусламжтайгаар хөдний сахлаг үсийг авч болно. Эртний үүлдрийн хүйтэн цуст одой морьд нь байгалийн нөхцөлд амьдардаг байсан ба тэдний үс хялгасыг засдаггүй байсан . Дэл сүүлийг нь нямбай зассанаар спортын морьдын гадаад үзэмж нь сайжирдаг. Хэрвээ үс нь урт, нягт, шигүү байвал гар хайч хэрэглэх шаардлагатай.

Дэл
Чихний араас эхлэн дэлийг хоёр хуруу өргөнтэйгээр хяргаж засдаг ба үлдсэн хэсэг нь хэлбэртэй болдог. Дэлийг зассаны дараа морийг хазаарлахад эвтэйхэн болдог, Сэрвээний урт үсийг бас засаж болох ба үүний тулд тэр хэсэгт нь даавуу нөмөргөхгүй бол арьсыг хайчны үзүүрээр гэмтээж болзошгүй.

Дэлийг сийрүүлж засах
Дэлийг шингэрүулнэ гэдэг нь дэлийг богиносгож, шингэн, сийрэг, надуу болгоход гэсэн үг. Байгалийн нөхцөлд байгаа адууны хувьд дэл нь ялаа, шумуул цас борооноос хамгаалдаг тул дэлийг засах шаардлага гарахгүй. Дэлийг шингэрүүлэхдээ дэлний салангад үсийг ширхэгээр тасдаж авна гэж ойлгож болно. Шингэрүүлэх сам нь үсний угийг зулгаахаас сэргийлнэ.  Үсийг хяргахдаа цахилгаан буюу гар машин
ашиглавал  дараа  нь тэгшхэн ургадаг. Урт өтгөн, дэл сүүлийг шингэлэхэд таслагддаг учир цаг хугацаа нилээн шаардагддаг. Дэлийг ихэнх тохиодолд дасгал сургуулилтын дараа морины хөлсний сүв онгойсон үед
шингэлдэг.
-Дэлийг шингэлэхийн өмнө налууулж самнана.
-Дэлний доод хэсгийн буюу сэрвээний орчмын үсийг шингэлбэл самнаж сүлжихэд амар болдог.
- Сам сойзны тусламжтайгаар нарийн багцаар бөөгнүүлбэл сугалж таслахад дөхөмтэй.
Энэ үйлдэлийг хүзүүний дээрээс эхлэн сэрвээ хүртэл давтаж хийнэ.
-Жигд бус,  өрвийсөн хэсгийг машинаар засаж болно.
-Энэ мэтээр хөхлийг ч шингэлж болно.

Сүүлний усийг шингэлэх
Сүүлийг шингэлэх үйл явц нь дээд хэсэгтээ нарийхан дороо өргөн ургасан үсийг хажуугаас нь зумлах маягаар хийгдэх юм. Байгалийн нөхцөлд байгаа морьдын сүүлийг хэвээр үлдээх нь дээр. Зарим морьд сүүлний хялгасыг нь шингэлэхэд маш эмзэг байдаг. Үүний улмаас, зарим морины эзэд сүүлийг хэвээр үлдээхийг эрхэмлэдэг. Зарим нь тэмцээнд орох буюу үзүүлбэр үзүүлэх морины сүүлийг нь сүлждэг. Уралдах морины сүүлийг шингэлэх нь ховор ба залуу, цэвэр цусны морьдын хийсч буй сүүл гоёмсог харагддаг. Сүүл нь өтгөн, огт шингэлж байгаагүй морины сүүлийг шингэлэхдээ арьсыг гэмтээхгүйн тулд бага багаар, хэд хоног дараалан ажиллана. Сүүлийг  нь  зөв  шингэлбэл морины гадаад төрхийг үзэмжтэй болгоно. Аймхай, үргэмтгий морины сүүлийг засахдаа хажууд нь зогсохгүй бол өшиглөж болзошгүй. Хөлөрсөн морины үс хялгасыг шингэрүүлэхэд амархан байдаг. Адууны сүүлийг шингэлж засахад үсний сойз, усан сойз, сам, дэлний самнуур, хайч зайлшгүй хэрэг болно.
 -Эхлээд сүүлийг сойздож даахийг арилгана.
-Сүүлний угны зарим үс хялгасыг хажуу тийш нь үлдсэний нь хойш нь самнана.
-Үсийг нэг хөдөлгөөнөөр тасдаж авна. Хэрвээ үс хялгас нь хатуу, бүдүүн ширхэгтэй бол саманд ороогоод тасдвал хялбар.
 -Сүүлийг дундхүртэл хоёрталаас нь шингэлж болно. Сүүлний дундаас доош урт үсийг үлдээвэл сүүл өргөн харагдана.
 -Дараа нь нойтон сойзны тусламжтайгаар сүүлийг самнаж, сүүлний үсийг тэгш харагдуулахын тулд бооно.
Туурайг арчилж цэвэрлэх
-Сүүлийг богиносгохын тулд гараараа сүүлний уенээс барьж үл ялиг дээш өргөнө. Ингээд шаардлагатай уртаа хэмжээд тайрна. Урт нь гол төлөв хойд хөлийн дунд үеэс доогуур байвал зохимжтой. Хэмжихдээ сүүлний үеийг өргөх ба учир нь давхиж байгаа морины сүүл нь зогсоо мориныхоос урт мэт харагддаг.
 -Орчин үед адууны сүүлийг газартай параллель тайрах болжээ.
Дэлийг сүлжиж засах
Дэлийг сүлжихдээ сам ашиглан үсийг жижиг жижиг багц болгож уртааш нь нийлүүлж боодог.Заримдаа дэлийг хүзүүнийхээ нэг талд байхаар сүлжинэ. Хэрвээ дэлийг сайн шингэрүүлсэн бол сүлжихэд хялбар. Сүлжихдээ сам, сойз, том нүхтэй зүу, хайч, туузыг ашиглана.
-Дэлийг хүзүүнээс нь эхлэн норгож самнана.
-Сам ашиглан багц болгон хувааж, зүүн баруун багцыг голын багцан дээр тавьж сүлжинэ.
-Дараа нь сүлжсэн дэлнийхээ төгсгөлийг оёж тогтооно.
-Сүлжээг нямбайлан нийлүүлж оёх хэрэгтэй.
-Сүлжсэн дэлний үзүүрийг утсаар бэхэлж оёод утсаа тасална.

Сүүлийг сүлжих
Сүүлийг мөн сүлжиж болдог. Сүүлнийхээ үен дээр урт үстэй сэвсгэр сүүлийг сүлжихэд
хялбар.
-Эхлээд   сүүлийг   самнаж цэвэрлэнэ. Сүүлний дээд хэсгийг норгоно.  Гараараа сүүлийг баруун зүүн болон дундаас нь багцалж атгаад сүлжинэ.
-Ингэхдээ ясны төгсгөлийг сүлжээндээ оруулж болно.
-Сүүл урт бол дундаас нь эхлэн сүлжиж үзүүрт нь лент уяж чимэглэдэг.
-Сүлжиж дуусаад үзүүрийг нь харагдахааргүй бэхлэх буюу тууз зангидаж болно. Сүүлний сүлжээгүй хэсэг нь чөлөөтэй унжиж байна.
-Сүлжээгээ сүүлний бүр дээд хэсгээс эхэлж болдог. Сүлжсэн сүүлийг хамгаалах үүднээс нойтон даавуугаар боож орхино.

Тайралт
Байнга жүчээнд байдаг морийг өвөл дасгал сургууль хийлгэхээр бол зузаан хөөвөр үсийг хяргаж тайрвал зохимжтой. Ингэвэл морь ажиллаж байх үедээ бага хөлөрнө. Хөөврийг нь тайрсак адуу ажлын дараа хөлөрсөь: бол хуурай алчуураар арчиж хатаавал даарахаас сэргийлэх б?. угааж цэвэрлэвэл бүр сайн. Харин байгалийн орчиндоо амьдарч буй адууны хөөврийг өвөл хяргаж тайрдаггүй. Хөөвөрлөсөн адууг нөмөргөөр бүтээж дараа нь тэжээж арчлах учиртай. Морины үсийгдөрвөн хэлбэрээр хяргадаг.
Нэгдүгээрт: Бүрэн хяргалтын үед адууны үсийг бүхлээр нь тайрна.
Хоёрдугаарт: Ан авд унах морины хөөвөр хялгасы: эмээлийн доорхи хэсгээс эхлээл хөлийн өвдөг хүртэл хяргада; байна.
Гуравдугаарт: Хагас тайралтын үед адууны хөл. нуруу ,хажуу хэсэг, хондлойн үс хөөврийг хяргана. Дөрөвдүгээрт: Зурвасан тайралт, байгаль орчиндоо амьдарч байгаа үе үе уналганд хэрэглэдэг адууны үсийг ингэж хяргана. Өргөн зурвасаар үсийг хяргах зохимжгүй бөгөөд хүзүү, цээж, их биеийн үсийг нарийн зурвасаар хяргавал хөлс хатахад илүү дөхөмтэй байдаг. Аравдугаар сард адууны өвлийн үс хөөвөр ургах эхлэх үед хяргах нь хамгийн тохиромжтой цаг. Адууны үс хөөвөрийг голдуу нэгдүгээр сарын сүүлээс өмнө хяргадаг. Толгой, өвдөг бусад мэдрэг хэсгийн үсийг жижиг машин ашиглан хяргана. Үсний машины тэгш, саадгүй ажиллахад зориулж үсийг угааж шаардлагатай. Гэрэлтэй орчинд адууны үсийг хяргавал алдаа гарсан тохиолдолд дор нь засаж болно. Хавтгай иртэй хутгаар үсний ширхэгийн эсрэг тайрахгүй бол эвгүй зураасууд үлддэг.
 
Туурайг арчлах

Туурайны эрүүл ахуй, хамгаалалт нь морийг зөв унаж эдлэх үндсэн нөхцөл болж өгдөг. Морийг хатуу газар дээр үргэлж унадаг бол төмөр тах хамгаалалт эсвэл пластик тахыг ашиглана. Тахалсан туурай, тахлаагүй туурайтай адил хурдан ургадаг учир зургаан долоо хоногт нэг удаа тахыг тайрч тохируулах хэрэгтэй. Байнга бэлчээрт байж уналгаа эдэлгээнд ховор ашигладаг морьдын зөвхөн урд туурайнуудыг тахална. Сайн тахалсан морь илүү ажиллах чадвартай. Туурай гэмтэхээс өмнө гээгдсэн буюу суларсан тахыг буцааж бэхлэх ёстой. Хэрвээ тахны хадаас цухуйсан, тах өөрөө сулрах буюу төмөр нь нимгэрсэн бол дарханыг даруй дуудна. Туурайны ургалт ба бэх бат чанар нь хоол тэжээл, морины ачаалал, хөрсний байдлаас шалтгаалдаг. Сайн дархан туурайны тавилтыг сайжруулсанаар морины алхаа гишгээг хялбарчлах чадвартай байдаг.
 
Морь тахлах
Халуун тахалгааны үед төмрийг халааж морины туурайнд тааруулж тогтоодог. Хүйтэн тахалгаа хийвэл төмөр тахыг урдаас бэлдээд дараа нь туурайгаа таханд тохируулна. Тахны хадаасыг хэт гүн шигтгэж болохгүй. Туурайны тэнцвэрийг хадгалах үүднээс тахыг хангалттай урт хийдэг. Ердийн үед гөлгөр тахыг ашиглана. Заримдаа уралдаанд оролцох моринд зориулж халтиргаатай буюу хатуу газар суурь сайтайг нь бодож өргөстэй тах хийдэг байна. Аль ч тохиолдолд дарханы зөвлөгөөг дагаж мөрдөнө.
-Эхлээд хуучин тахыг авч хаяна.
-Туурайны ханын ургасан хэсгийг тайрч улыг цэвэрлэн тахалхад бэлтгэнэ. Туурайны ирмэгийг тахлахаас өмнө мөлийлгөж дугуйлна.
-Халаасан тахыг туурайнд барьж тогтоогоод хадаж бэхэлнэ.
-Хадаасны үзүүрийг тайрч, туурай ба тахны нийлсэн хэсгийг дахин хуурайдаж мөлийлгөнө.

 

 

 


 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна