Шинэ гарьд “Макс”-ынхаа ойд түрүүллээ

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 14 -нд

“Макс” группийн 20 жилийн ойд зориулсан эрийн гурван нартай хуртай өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Хүй долоон худагт болсон эрийн гурван наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын арслан Х.Мөнхбаатар, Г.Эрхэмбаяр, Улсын гарьд Д.Рагчаа, Улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, Ч.Санжаадамба, Улсын харцага Л.Пүрэвжав, Т.Мөнгөнцоож, Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, Ц.Содномдорж, А.Бямбажав нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой хүчит 104 бөх зодоглосон юм. Үүнээс Архангай аймгийн Булган сумын харьяат “Хүч” спорт хороо, НХЭГ, “Бөхбилэгт” дэвжээ, “Макс” группийн бөх улсын шинэхэн гарьд Д.Рагчаа түрүүлж 10 сая төгрөгийн эзэн боллоо. Харин түрүүнд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат “Сүлд” спорт хороо, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ, “Инержи ресурс” ХХК-ний бөх улсын Арслан Х.Мөнхбаатар үзүүрлэн 5 сая төгрөгийн бай хүртлээ.
Шөвгийн дөрөвт Увс аймгийн Улаангом сумын харьяат “Увс нуур” дэвжээ, БХИС-ийн бөх улсын харцага Ө.Бат-Орших, Архангай аймгийн Булган сумын харьяат “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 150-р анги, “Бөхбилэгт” дэвжээ, “Хера холдинг” ХК-ний бөх улсын начин Р.Пүрэвдагва нар шалгаран үлдэж тус бүр хоёр  сая төгрөгийн шагналын эзэд болсон юм.
 
Дөрвийн даваа
1. Х.Мөнхбаатар  у.а - гоц мөргөв
2.  Г.Эрхэмбаяр у.а -  Р.Пүрэвдагва у.н
3.  Д.Рагчаа у.г -  Б.Гончигдамба у.н
4. Д.Баасандорж у.з -  А.Бямбажав у.х
5.  М.Өсөхбаяр у.з-  Т.Өсөх-Ирээдүй у.х
 6. Б.Соронзонболд у.з -  Ө.Бат-Орших у.х
7. Ч.Санжаадамба у.з  -  Л.Пүрэвжав у.х
 
Тавын даваа
 1. Х.Мөнхбаатар у.а -  А.Бямбажав у.х
2. Д.Рагчаа у.г- гоц мөргөв
3.  М.Өсөхбаяр у.з-  Р.Пүрэвдагва у.н
4.  Ч.Санжаадамба у.з -  Ө.Бат-Орших у.х
 
Зургаагийн даваа
 1. Х.Мөнхбаатар у.а - Ө.Бат-Орших у.х
 2. Д.Рагчаа у.г - Р.Пүрэвдагва у.н
 
Долоогийн даваа
 1. Х.Мөнхбаатар у.а - Д.Рагчаа у.г
    үзүүрлэсэн                 түрүүлсэн  

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна