Аргалын утаа нян устгадаг
Аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн би Атар хээр нутгаа өлгий минь гэж боддог... гэж бид хүүхэд байхдаа энэ шүлгийг мөн ч их уншдаг байлаа. Одоо ч энэ шүлгийг сонсохоор аргалын тэр “тансаг” гоё утаа үнэртэх шиг болдог юм. Хотын бид ч сүүлийн үед нүүрсний хорт утаагаар амьсгалсаар байгаад аргалын утааныхаа үнэрийг мартаж байх шиг байна даа. Аргалд ариусгах олон шинж байдаг гэсэн. Бид үүнийгээ мэдэхгүй малын баас гэж сэжиглэн тойрч зугтдагаа нуугаад яахав. Хэн хүнгүй л мэдэж байгаа юм чинь. Аргал ямар шидтэй юм бол гээд асуухаар мэдэх эрдэмтэн доктор тун ховор байх юм. Хүн хүнтэй уулзаад аргалын тухай асууж явтал нэг танил маань “Аргалыг судлах цаг нь болсон шүү. Биднээс түрүүлээд Япончууд аргалыг судлаад ид шидийг нь мэдээд ирээдүйн сумочдоо бэлтгэлд гарахаас нь өмнө аргалын утаагаар 15 минут утдаг болсон байна” гэж ярилаа.
Одоогоос 7 жилийн өмнө Японы нэг эрдэмтэн манай улсад ирээд аргал авч явжээ. Нөгөө Япон доктор 4 жилийн дараа дахин ирээд танил эрдэмтэндээ “-Танай монголчууд 3 жил хөдөө хэвтсэн үхрийн баасыг хөх аргал гэж нэрлэдэг гэнэ. Түүнээсээ олж өгөөч” гэж гуйжээ.
Найз нь ч түүний хүсэлтийг дор нь биелүүлжээ. Нөгөө эрдэмтэн 3 жил хөдөө хэвтсэн хөх аргалыг судлаад агаар дахь 300 гаруй микроб вирусийг устгадаг юм байна гэж дүгнэлт гаргажээ. Уг нь харийн энэ эрдэмтнээс өмнө өвөг дээдэс маань аргалын нянг устгах чадварыг мэддэг байсан байна. Тиймдээ ч тэд махыг аргалын утаагаар утдаг байсан. Энэ уламжлал одоо ч хадгaлагдаж байгааг бид мэднэ. Бас өеөдөж ядарсан мал, тамирдаж ядарсан хүмүүсийг эхлээд аргалын утаагаар утаад дараа нь чөмөгний ясыг цохиод өтгөн хар цайнд чанаж ууранд нь утдаг байжээ. Ингэснээрээ гадаад дотоод энерги нь идэвхжиж оюун санаа нь цэлмэн сэтгэл санаа нь тайвширдаг байсан байна. Тэр байтугай уралдах морио өглөө нь аргалын утаагаар утдаг уламжлалтай байжээ. Энэ бүхнийг мэдэх монгол хүн бараг байхгүй болсон нь харамсалтай.
Сүүлийн үед бид хий гүйдэл чөтгөр шулмас гэж их ярих болсон. Энэ нь огт байдаггүй биш байдаг зүйл юм байна. Шөнөд 3 удаа хий үзэгдэл гүйдэг гэнэ. Эрт дээр үеийн эрдэм ухаант хөгшид үүнийг мэддэг учраас өглөөд аргал түлж утаагаар нь гэрт хоргодсон хар хүчийг хөөж ариулдаг байжээ. Монголчууд бид аргал, аргалын утааны арц, гангаас ч илүү ариусгах шидэт чанарыг мэдэж өвөг дээдсийнхээ бүтээсэн ахуй орчныг эргэж сэргээх юмсан гэсэн өөдрөг бодол тээж явтал сэтгэл гонсойлгосон мэдээ сонслоо. Монголчууд сүүлийн үед сайн таньдаг болоод байгаа Төгс гэгээрсэн их багш Чин Хай “-Монголын малын өтөг бууцнаас ялгарч байгаа хүлэмжийн хий озоны давхаргыг цоолж дэлхийд дулаарал үүсэх нэг үндэс болж байна” гэж дэлхий дахинаа тунхаглалаа. Өөрийн гаргасан дүгнэлтээ батлахын тулд Чин Хай багш олон улсын бага хурлыг хүртэл зохион байгуулж байх юм.
Монголд байтугай том том гүрнүүдэд нөлөөлж чаддаг энэ хатагтайн үгийг манай төр засгийн эрхэмүүд болон эрдэмтэд хүлээн зөвшөөрч түүний саналыг дэмжиж хөл алдацгаасан нь гайхалтай. 13-р зуунд монгол улс одоогийнхоос 6 дахин илүү буюу 250 сая малтай байсан гэсэн. Тэр үед монголын малын өтөг бууцнаас ялгарч байгаа хүлэмжийн хий озоны давхаргыг цоолж байх нь яасан юм. Тэгээд ч монгол мал 1500-аад өвс ургамал иддэг одоо харин цөлжилт гээд 500-600 өвс ургамал иддэг болж. Үүний 70-80 хувь нь эмийн ургамал байдаг. Бохирдоогүй экологийн цэвэр өвс ургамлыг идэж байгаа учраас өтөг бууцнаас нь хүлэмжийн хий ялгарна гэж юу байдаг юм хэмээн дотроо Чин Хай багийн үзэл бодолтой тэрсэлдэж явснаа нуугаад яахав. Гэтэл миний омогшилд “хань” болж Дани, Америк, Францын эрдэмтэд хүлэмжийн хий озоны давхаргыг цоолддоггүй гэж шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргаж Чин Хай багшийн үзэл баримтлалыг үгүйсгэлээ. Дээрх 3 орны эрдэмтэд энэ дүгнэлтээ бодитоор харуулсан баримтат киногоо саяхан телевизээр цацлаа. Эдгээр эрдэмтэд судалгааныхаа эхний явцдаа хүлэмжийн хий озоны давхаргыг цоолоод байна гэсэн дүгнэлттэй байсан аж. Гэвч судалгааны төгсгөлд хүлэмжийн хий тэр тусмаа малын өтөг бууцнаас ялгарсан хүлэмжийн хий озоны давхаргыг цоолдоггүй юм байна гэж баталжээ. Тэд энэ баталгаа нотолгоогоо дэлхий нийтэд цацах гэтэл хүлэмжийн хий озоны давхаргыг цоолж дэлхийн уур амьсгалыг дулааруулж байгаа гэдэг сенасааци дээр бизнесээ явуулдаг олон олигархууд болон бизнесийн бүлгүүдийн эрх ашигт харшилж байгаа учраас Дани, Америк, Францын эрдэмтийн дүгнэлтийг цацуулахыг хүсэхгүй байгаа аж. Иймээс 3 орны эрдэмтэд баримтат кино хийж цацаж байгаа нь энэ юм байна. Үүнийг уншигч эрхэм та хөдөө явж байхдаа хөх аргал тааралдвал түүгээд өөрийгөө нэг утаад үзээрэй. Танд аргалын ид шид үйлчилнэ шүү.
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Өчигдөр, 17:46 минут Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- Өчигдөр, 11:21 минут МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
- 2023 оны 10-р сарын 28 -нд Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит уралдаануудын нэг…
43.242.243.107
баярлалаа үнэхээр мэдүүштэй зүйл байна
Reply66.181.160.7
Үнхээр их баярлалаа энэ мэдээлэл надад эссэ гээ бичхэд сайхан санаа өглөө
Reply