Болдогсон бол цаг хугацааг буцаахсан
А.Тэлмэн
2004 оны Афины Олимпийн хүрэл медальт,Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарыг урьж, ярилцлаа.
-Лондоны Олимпод Монголын тамирчид үнэхээр сайхан барилдаануудыг үзүүллээ. Жүдочид маань Олимпийн мөнгө, хүрэл медалийг ихэрлүүлж, эх орондоо ганзага дүүрэн ирж байгааг харахад үнэхээр сэтгэл бахадмаар байна шүү?
-Лондоны Олимпийн торгон дэвжээнээс манайхан жүдо, чөлөөт бөх, боксын төрлөөр таван медаль хүртэж чамлахааргүй амжилт үзүүллээ. Монголчууд дэлхийд хэр хүчтэйгээ дахин баталсан гэж бодож байна. Сэтгэл маш их өндөр байна.Олимпийн гайхалтай дэвжээнд нэг нь ялагдаж, медалиас мултарч байхад нөгөө нь ялж, медаль авч байдаг. Ялж, ялагдана гэдэг тамирчин бүрийн туулах, давах ёстой зүйл шүү дээ.
-Лондоны Олимпоос жүдо бөхийн ОУХМ С.Ням-Очир анхны медалийг хүртэж, монгол түмнээ баярлууллаа?
-С.Ням-Очир маань хүрэл медаль хүртсэнд үнэхээр их баярласан. Сайхан ч барилдаж, медалийн салхийг хагалсан. Цаашид олон сайхан барилдааныг үзүүлж, медалийнхаа өнгийг хувиргана гэдэгт нь итгэлтэй байна.
-Харин Олимпийн аварга Н.Түвшинбаярыг мөнгөн медалийн болзол хангаж, алтын төлөө барилдаад ялагдахад нь жаахан харамсаж л байлаа. Та үүнийг хэрхэн хүлээж авсан бэ?
-Олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр маань үнэхээр сайхан барилдааныг үзүүл¬сэн. Агуу тамирчин гэд¬гээ ч баталж чадлаа. Харин алтан медалийн төлөөх барилдаанд бэртлийн улмаас ялагдахад нь үнэ¬хээр харамсалтай, хэцүү санагд¬сан.
-Адилхан тамирчны хувьд Н.Түвшинбаярын бэртэл нь сэдрээгүй байсан бол алтан медаль авах боломж байсан эсэхийг харж шинжиж л суусан биз дээ?
-Түвшээ маань яалт ч үгүй Олимпийн алтан медалийг хүртэх байсан юм. Хамгийн сүүлд Оросын тамирчинтай алтан медалийн төлөө барилдсан. Урьд нь манай хүн Оросын тамирчныг дэлхийн аваргын тэмцээнд ялж байсан шүү дээ.Бүр хоёр минутад цэвэр дарж байсан удаатай. Тиймээс Франц, Солонгосын тамир¬чинтай барилдахаас илүү Оросын тамирчинтай барилдах нь Н.Түвшинбаярт илүү амар байх байсан. Бэртэл гэдэг зүйл хэлж ирдэггүй. Хөлөө бэртээхэд нь маш их харамссан.
-Тийм ээ, үнэхээр харамсал¬тай байсан. Харин таны барилдаан нүд ирмэхийн зуурт болж өнгөрсөн шүү дээ?
-Яг тийм, ийм гэсэн шалтаг, шалтгаан хэлмээргүй байна. Цаг хугацааг буцааж болдогсон бол буцаахсан. Гэхдээ одоо олон зүйл ярих нь утгагүй. Ямар ч гэсэн бэлтгэл, сургуулилтаа сайн хийж, дараагийн тэмцээнүүддээ амжилттай оролцох талаар бодож сууна.
-Таны барилдаан, Олимпод үзүүлсэн амжилтын талаар хүмүүс янз бүрээр л ярьж байна. Тухайлбал, “Таны оронд ОУХМ С.Мяарагчааг явуулах бай¬сан” гэлцэх юм?
-Яах вэ, хүмүүс янз бүрээр ярьж болно. Би “Цаг хугацааг буцааж болдогсон бол” гэж дээр хэлсэн шүү дээ. Их харамсалтай байна. Түүнээс биш Олимпод энийг явуулсан бол ингэнэ, тэрийг явуулсан бол тэгнэ гэж ярих нь утгагүй. Бүгд л улсынхаа нэрийг гаргах гэж барилддаг. Ямар ч тамирчин тэмцээнд ялагдах гэж ордоггүй. Ялахын төлөө л барилддаг. Миний хувьд Олимпийн аварга болох цаг нь хараахан болоогүй байж болно шүү дээ.
-Өөрийгөө яг юун дээр алдсан гэж бодож байна вэ?
-Өрсөлдөгчөө бардсан тал бий. Цаг дуусах мөчид яарч мэх хийснээс болж ялагдсан.
-Дэвжээн дээр гарч ирэх мөчид та сэтгэл нь ханачихсан, тайвширчихсан мэт харагдаж байсан?
-Сэтгэл ханах биш л дээ. Хэрэв би ялсан бол алтан медаль хүртсэн Гүржийн бөхтэй барилдах байлаа. Өмнө нь хэд хэдэн удаа барилдаж, ялж байсан. Харин Унгарын бөхтэй зургаан удаа барилдаж, бүгдэд нь давж байсан. Тиймээс ялна гэдэгтээ итгэлтэй байсан юм.
-Гэтэл ялагдчихсан?
-Тийм ээ.
-Та ялагдсаныхаа дараа дэвжээнээс буулгүй их удсан байх аа?
-Тэгсэн.
-Шоконд орчихсон уу?
-Шоконд орох нь ч хаашаа юм. Санаж бодоогүй юм болчихсон болохоор жаахан хэцүү байсан. Хамгийн гол нь жижигхэн алдаа гаргаснаас болж ялагдсан. Тиймээс энэ алдаагаа давтахгүйн төлөө цаашид бэлтгэлээ сайн хийнэ.Хэдийгээр харамсалтай санагдаж байгаа ч бэлтгэлээ улам сайн хийж, ялагдсан тамирчиндаа дахин өвдөг шороодохгүйн төлөө хичээх болно. Дараагийн удаа ялах итгэл эрмэлзлээр дүүрэн байна.
-Цагийн зөрүү ч бас нөлөөлсөн болов уу?
-Бид Лондонд долоодугаар сарын 23-нд очоод, 29-нд барилдсан. Долоон цагийн зөрүүтэй байсан. Нэг хоногт нэг цагийн зөрүү гардаг гэж ярьдаг. Тиймээс цагийн зөрүү гараагүй байж болох юм. Хамгийн гол нь боломж байсан. Даанч боломжоо ашиглаж чадсангүй.
-Барилдааны үеэр багш тань юу гэж зөвлөсөн бэ?
-“Хамгийн гол нь өрсөлдөгчөө дутуу үнэлж болохгүй. Ухаан гаргаж, сайн барилдаарай” гэж хэлсэн. Барил¬даад бууж ирсний дараа “Чи хэт хянамгай барилдаж байгаад, цаг дуусах мөчид алдаа гаргачихлаа” гэсэн.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж таныг дэвжээнээс бууж ирэхэд сэтгэл санаагаар дэмжиж, урмын үг хэлсэн гэж сонссон?
-Намайг ялагдчихаад дэвжээнээс бууж ирэхэд Ерөнхийлөгч, хамба лам хоёр маань их сэтгэлийн дэм өгсөн. Тэр хэцүү мөчид “Чи Монгол Улсын төлөө олон гавьяа байгуулсан. Олон ялалт, амжилтыг бидэнд авч ирсэн. Чи залуу хүн. Цаашид олон тэмцээнд оролцоно” гэж хэлсэн. Маш олон хүн энэ мэтээр сэтгэлийн дэм өгсөн л дөө. Хэдийгээр олон тэмцээнд түрүүлсэн ч хамгийн чухал, том тэмцээнд алдаа гарга¬чихлаа гэж бодохоор л хэцүү санагдаад байсан. Нөгөө талаар ялагдал маань дараа дараагийн тэмцээний медалийн замыг зассан байх.
-2016 оны Олимпийн эрх олгох хамгийн эхний тэмцээн манай улсад болно. Та хэдэн килограммын жинд барилдах вэ?
-Дараагийн Олимпийн эрх авах онооны тэмцээн Монголоос эхэлнэ. Яг одоогоор барилдах эсэх нь шийдэгдээгүй байна. Яагаад гэвэл, Монголын жүдо бөхийн холбооноос тамирчдын нэрсийг гаргадаг. Нэрс гаргасны дараа л орох эсэх нь шийдэгдэнэ.
-Ярилцсанд баярлалаа.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна