“Макс”-ын наадмын сурын харвааны шилдгүүд

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 15 -нд

“Макс”-ын нэрэмжит 20 жилийн баяр наадмын халх сурын харваанд эрэгтэй, эмэгтэй нийт 143 харваач  оролцож цэц мэргэн ээ сорьсноос:

Эрэгтэй харваа
1-р байрт  Хэнтий аймгийн харьяат Спортын мастер Нямсүрэнгийн Өлзийбилэг
2-р байрт Ховд аймгийн Булган сумын уугуул, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн тамирчин Лхамжавын Отгонбаяр
3-р байрт  Улсын хошоо мэргэн Цагдаагийн газар, Эргүүл хамгаалалтын тамирчин Цэнээгийн Баасанхүү

Эмэгтэй харваа
1-р байрт Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул Петровис компаний харваач Дашцогзолын Эрдэнэтуяа
2-р байрт Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Алдар спорт хорооны тамирчин Сайнбилэгийн Цэрэнбуу
3-р байрт Хэнтий аймгийн Дадал сумын уугуул Төв аймгийн харваач Холхорын Оюунчимэг
Халх сурын харвааны эрэгтэй, эмэгтэй түрүү байр 2сая, хоёрдугаар байр 1сая, гуравдугаар байр 500мянган төгрөгөөр тус тус шагналаа.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна