ОУХМ, Пара байт харвааны шигшээ багийн дасгалжуулагч Н.Даариймаа: Тамирчдын бэлтгэл хангагдсан гэж хэлж болно
“Лондон 2012” паралимпид оролцох баг тамирчдыг үдэх ёслолын үеэр байт харвааны дасгалжуулагч болон жудо бөх, байт харваа, хөнгөн атлетикийн жад шидэлтийн төрлөөр паралимпид оролцох тамирчидтай уулзсан юм.
-Энэ удаагийн паралимпид хичнээн тамирчин дасгалжуулсан бэ? ? Бэлтгэл хэр байна?
-“Лондон 2012” паралимпийн 14-р наадамд хоёр тамирчин дасгалжууллаа. Спортын мастер Б.Жавзмаа, Б.Оюун-Эрдэнэ нарыг бэлтгэж оролцуулж байна. Энэ хоёр тамирчин маань 70 метрийн зайнаас хоёр удаа харваад тэр хоёр удаагийн харвалтынхаа онооны нийлбэрээр байр эзэлнэ. Энэ төрөлд нийт 32 тамирчин оролцож байгаа. Бэлтгэлийн хувьд мэдээж олимп гэдэг утгаар нь дөрвөн жилийн туршид бэлтгэлтэй байдаг л даа. Ялангуяа сүүлийн хоёр жилд шаргуу бэлдсэн. Тиймээс тамирчдын бэлтгэл хангалттай хэмжээнд байгаа.
-Хоёр тамирчны хувьд олимпийн эрхээ ямар тэмцээнээс авсан бэ?
-Б.Оюун-Эрдэнэ маань Лондонд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс эрхээ авсан бол Б.Жавзмаа мөн Лондонд болсон тэмцээнээс эрхээ авч байсан. Олимп болох дөрвөн жилийнхээ сүүлийн нэг жилийн хугацаанд олимпид эрх авсан тамирчнаа бэлдэхэд анхаардаг. Цаашид яаж бэлдэх үү, бэлтгэлээ хэрхэн системтэй, зохион байгуулалттай болгох вэ гэх мэтээр багш хүний шийдэх ёстой асуудлууд байдаг. Тиймээс бид хүйтний улиралд Тайландад очиж хоёр сарын хугацаатай бэлтгэл хийсэн. Монголдоо ирээд 6-н сараас нь Эрдэнэт хотын төв баазад бэлтгэлээ хийсэн.
-Таны хувьд дасгалжуулагч багшаар хичнээн жил ажиллаж байна вэ? Өмнөх паралимпиудад дасгалжуулагч багшаар ажиллаж байсан байх?
-Би дасгалжуулагч багшаар 40-өөд жил ажилласан. Тамирчин байхдаа хоёр удаа паралимпид байт харваагаар орж байлаа. Дасгалжуулагч багш болсноосоо хойш 1996, 2008, 2012 оны паралимпид дараалан тамирчдаа бэлдэж оруулж байна. Энэ удаагийн олимпид монгол түмнийхээ итгэлийг биелүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байна даа. Амжилт гаргана гэж итгэж байна.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Монгол түмнийхээ итгэлийг алдалгүй, амжилт гаргаад ирээрэй гэж хүсье!
Пара байт харвааны шигшээ багийн тамирчин Б. Оюун-Эрдэнэ: Тайландад хоёр сар бэлтгэл хийсэн
-Лондон 2012 паралимпид ямар төрлөөр оролцож байгаа вэ? Энэ таны анхны олимп уу?
-Тиймээ. Миний анхны олимп учраас сэтгэл их хөдөлж байна. Ямар ч байсан амжилт үзүүлнэ гэж зорьж байгаа. Би пара байт харвааны төрлөөр оролцоно. ОУХМастер Н.Даариймаа багш биднийг авч явах юм.
-Бэлтгэл хэр хангагдсан бэ?
-Бэлтгэл дажгүй хангагдсан. Энэ жил тайландад хоёр сар бэлтгэл хийгээд, Эрдэнэтэд ирээд мөн хоёр сар бэлтгэл хийсэн.
-Энэхүү спортоор хэдэн оноос эхэлж хичээллэсэн бэ? Гаргасан амжилтынхаа тухай?
-Би 2003 оноос эхэлж байт харваагаар хичээллэж байна. Миний анхны багш Ю.Насанбат гэж багш маань байгаа. Энэ багш маань анх байтад хөтөлж оруулсан даа. Амжилтын хувьд Азийн гранпри тэмцээнээс хүрэл медаль авч байлаа. Тэгээд л монголдоо улсын аварга, хотын аваргаас медалиуд авсан байна.
-Өрсөлдөгч нараа хэр судалсан бэ? 32 тамирчин оролцоно гэж байсан?
-Голдуу мундаг мундаг тамирчид байгаа л даа. Ялангуяа Солонгос, Хятадын тамирчид их сайн. Ерөнхийдөө өрсөлдөгч нар маань жигдхэн, сайн хүмүүс байгаа. Гэхдээ эх орныхоо нэрийг гаргахын төлөө хичээнээ.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье!
Пара хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчин Ч.Мөнх-Эрдэнэ: Олимпийн эрхээ сая авлаа
-Ээлжит паралимпид оролцох гэж байна. Сэтгэгдэл ямар байна?
-Сэтгэл маш өндөр байна. Сая сэтгүүлч нар шаваад тулгамдаад сайн ярьж ч чадахгүй байлаа. Би олимпийн эрхээ сая авлаа л даа. Энэ паралимпид хөнгөн атлетикийн жад шидэлтийн төрөлд оролцоно.
-Хэзээнээс энэ спортоор хичээллэсэн бэ? Олимпийн эрхээ ямар тэмцээнээс авсан бэ?
-Хөнгөн атлетикт ороод таван жил болж байна. Жад шидэлтэд 2-3 жил болсон. Их сонирхолтой санагддаг байсан учраас би энэ спортыг сонгож хичээллэсэн юм. Би Малайзийн Куало-Лампурт болсон олон улсын тэмцээнээс олимпийн эрхээ авсан.
-Өрсөлдөгч нар чанга биз?
-Манай төрөлд эхний аравт ордог арван хүн байдаг юм. Бид арав ана мана үзэж нэгнийхээ дээр гарахын тулд зүтгэдэг л дээ. Ерөнхийдөө нэгнийгээ мэддэг тамирчид байгаа. Мэдээж энэ их том тэмцээн учраас их сайн бэлтгэлтэй мундаг тамирчид оролцдог.
-Ярилцсанд баярлаалаа. Монголынхоо далбааг олимпийн тэнгэрт мандуулаад ирээрэй гэж ерөөе!
Пара жудо бөхийн шигшээ багийн тамирчин Д.Ганбат: Том хэмжээний үүрэг хариуцлага оногдлоо гэж бодож байна
-Паралимп хаяанд ирчихлээ. Бэлтгэл хэр хангагдсан бэ?
-Бэлтгэл сургуулилт сайн байсан. Одоо тэндээ очоод амжилттай барилдах л үлдлээ. Миний хувьд олимпийн эрхээ 2010, 2011 оны дэлхийн аваргад нэгэнд нь тав, нэгэнд нь 7-д орж авсан. Азийн наадмаас мөнгөн медальтай.
- Өрсөлдөгч нараа хэр судалсан бэ?
-Оролцох тамирчдынхаа 70 хувьтай нь барилдаад үзчихсэн. Тийм болохоор багштайгаа ярилцаад хэнтэй хэрхэн барилдах талаар тактик боловсруулсан байгаа.
-Энэ спортоор хэр удаан хичээллэсэн бэ? Таны анхны олимп байхаа?
-Багаасаа хичээллэсэн. Айлынхаа хүүхдүүдтэй барилдаж өссөн дөө. Дэлхийд хараагүй хүмүүс жудо бөхөөр барилддаг гэдгийг мэдсэн цагаасаа эхлээд сонгож, сонирхож хичээллэж эхэлсэн юм. Миний анхны олимп учраас маш ихач холбогдол өгнө шүү дээ. Монгол улсынхаа далбааг олимпийн тэнгэрт мандуулхыг зорьж байна. Мөн хүн төрөлхтний их баяр наадамд монгол түмнээ төлөөлөн оролцож байгаадаа сэтгэл их өндөр байгаа. Үүний хажуугаар том хэмжээний үүрэг хариуцлага оногдлоо гэж үзэж байна.
-Ярилцсанд баярлалаа. Дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгаад ирээрэй.
Ш.Бадмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна