Хээр

 Хээр

Шигшмэл морьдын “Их хурд-7” уралдааны түрүү, Зэвсэгт хүчний 232-р ангийн уяач, шинэхэн Алдарт Ононгийн Батболдын хурдан хээр азарга өнөө жил төр түмнийхээ их баяр цэнгэл наадамд аман хүзүүнд хурдалж, давхар уяагаар төвийн бүсэд  мөн л хоёрт баригджээ. Шүдлэн цагаас хойш төрийн зарлигт наадмаас  нэг түрүү, таван айраг хүртээд буй бахархалт хүлгийн амжилт, алдрын товчооныг танилцуулъя. 

Удам, угшил:

Эцэг: Морин тойруулгын Сэртгэр хэмээх хурдан азарганы төл хул азарга. Хул азарга уягдаж байгаагүй бол, ах хээр нь уягдаж чамгүй амжилт үзүүлж байжээ. Хул азарганы эх шүдлэндээ улсад аман хүзүүдэж, хязаалан түрүүлсэн Энхбаярын хамар цагаан зээрд, МУ-ын Алдарт уяач Сугарын Зэгэл, Д.Ононгийн Янзага зэрэг хурдан хүлгүүдийн эгч юм.

Эх: Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат  Батжаргалын унаган хүрэн гүү.

Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2016"Их хурд-7"1ХээрАзаргаО.Батболд
2017АХ-ын 96 жилийн ойн баяр наадам2ХээрАзаргаО.Батболд