Халтар

 Халтар

Уран мэхийг уралдуулан хүчийг үзэн барилдаж наадамчин олноо цэнгүүлж явсан Төв аймгийн Аргалант сумын уугуул, Монгол Улсын Заан Дорлигжавын Амгаланбаатар шандаст хүлгийн хиймориор үзэгч олноо баясгадаг болсоор багагүй хугацаа өнгөрч буй. Засгийн газрын тогтоолт бүсийн уралдаанаас долоо, улсын наадмаас нэг айраг хүртээд буй тэрээр азарга, их насны аль нэгийг хоёр айрагдуулахад улсын  Алдарт уяач цол хүртэх юм. Зааны хурдан хүлгүүдийн нэг халтар азарга АХ-ын 96 жилийн ой үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн гуравт хурдлан улсын наадмын анхны айргийг авчирсан билээ. Ингээд хурдан халтрыг уншигч танаа танилцуулъя. 

Удам, угшил:

Эцэг: Төв аймгийн Лүн сумын уугуул МУ-ын Тод манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн унаган адуу

Эх: Тод манлайн адууны угшилтай хүрэн гүү

Амжилтын товчоон:

2016 онд хязаалан: 

Нийслэлийн тэргүүн хүлэг шалгаруулах Хангарьд уралдаанд айргийн гурав
АХ-ын 95 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадамд найм 
Орхон аймагт болсон хангайн бүсийн уралдаанд айргийн гурав
2017 онд соёолон:
АХ-ын 96 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн гурав

Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2017АХ-ын 96 жилийн ойн баяр наадам3ХалтарЭрлийз дээдД.Амгаланбаатар