Жанжин буурал

 Жанжин буурал

Говьсүмбэр аймгийн харьяат Доржийн Баттөгсийн улаан буурал азарга Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд зургаад хурдалсан. Залуу уяач Чулуунбатын Цэрэндаш уяа сойлгыг нь тааруулсан буурал азарга өнгөрсөн жил төвийн бүсийн уралдаанд аман хүзүүдсэн билээ. Харин эзэн уяач Д.Баттөгсийн хувьд 2015 онд Увс аймагт болсон баруун бүсийн уралдааны эрлийз дээд ангилалд алаг азаргаа аман хүзүүдүүлсэн бол өнөө жил азаргаа зургаад, шүдлэнгээ 18-д хурдлуулжээ. 

УДАМ, УГШИЛ:

Тод манлай уяач Д.Ононгийн унаган адуу.
Эцэг: 
Эх: Залуу уяач Цэрэндашийн улаан буурал гүү. Буурал гүү Ганхүүгийн буурал азарганы төл. 

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2019 онд хязаалан:
“Боржигон-2019” төвийн бүсийн уралдаанд аман хүзүү
2020 онд соёолон:
АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд зургаа 

2021 онд хавчиг:

Өнжсөн

2022 онд долоотой:

-АХ-ын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд 10

-Өвөрхангай аймгийн 90, 91 жилийн ой хангайн бүсийн уралдаанд айргийн тав

2023 онд наймтай:

Төв аймгийн 100 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд 18