Хандгай халзан

 Хандгай халзан

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын  уугуул Цагаанбандийн Буянбаатарын хүрэн халзан азаргыг эрхэм уншигч та бүхэнд танилцуулъя.

УДАМ, УГШИЛ:

Эцэг: Тод манлай уяач Г.Алтангэрэлийн Дунд хүрэн азарганы төл Тод хүрэн азарга. Хүрэн азарга 2014 онд улсын наадамд аравт давхиад, давхар уяагаар зүүн бүсийн уралдаанд айргийн гуравт хурдалж байсан. 

Эх: Дундговь аймгийн Говь-Угтаал сумын харьяат Шийхэрбаатарын Баясгалангийн хүрэн гүү. Дээгүүрээ Хандгай хүрэн, Соёмбо хүрний удамтай.

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2019 онд хязаалан:

Дорнод аймгийн Матад сумын баяр наадамд айргийн гурав

 2020 онд соёолон:

Өнжсөн

2021 онд хавчиг:

Хурдан байсан ч наадам цуцлагдсан тул уралдаагүй

2022 онд долоотой:

АХ-ын 100,101 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд 10

“Их хурд-9” уралдаанд найм

2023 онд наймтай:

АХ-ын 102 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн тав