Гоё хээр

 Гоё хээр

Удам угшил:

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат аймгийн Алдарт уяач Өлзийтийн Ганбатын унаган адуу.

Эцэг: Булган дуудлагатай араб бор азарга

Эх: Сүхбаатар аймгийн Халзан сумын Оёогийн сумын наадамд гурав түрүүлсэн хээр азарганы төл халтар гүү. Халтар гүүг Жийп хүрэн азарганд хураалгаад гарсан хээр гүү.

Амжилтын товчоон: 

2022 онд хавчиг:

-Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд болсон бооцоот уралдаанд түрүү

-Шигшмэл хурдан морьдын "Их хурд-9" уралдаанд айргийн дөрөв

-Налайх дүүрэгт болсон төвийн бүсийн уралдаанд уралдаанд түрүү 

2023 онд долоотой:

-АХ-ын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд түрүү

-Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралдаанд түрүү 

-Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойд аман хүзүү