Сүлд хээр

 Сүлд хээр

Удам, угшил:

Эцэг: Тод манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн хээр азарга. 

Эх: Тод манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн Гийна хулын төл хээр гүү

Амжилтын товчоон:

2019 онд шүдлэн:

-Булган аймгийн Баян-Агт сумын Дулаанхаан багийн өдөрлөгт түрүү 

2020 онд хязаалан:

-Булган аймгийн Баян-Агт сумын баяр наадамд түрүү

-Булган аймгийн баяр наадамд зургаа

2021 онд соёолон:

-Сэлэнгэ аймагт болсон бүсийн уралдаанд найм

2022 онд хавчиг:

-Орхон аймагт болсон 500,000 төгрөгийн бооцоот уралдаанд түрүү

-Улаан толгой болсон бооцоот уралдаанд аман хүзүү

-АХ-ын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд 11

-Булган аймгийн Сэлэнгэ сумын аймгийн Алдарт уяач Хишигсүрэнгийн халзан азарганы нээлтийн уралдаанд түрүү 

2023 онд долоотой:

-Орхон аймгийн Улаан толгой багт болсон хаврын бооцоот уралдаанд түрүү

-Шинийн 15-ны бооцоот уралдаанд түрүү

-Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд болсон өндөр бооцоот уралдаанд түрүү

-Орхон аймгийн Алдарт уяачдын наадамд түрүү 

-АХ-ын 102 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд долоо

-Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаанд 16