Д.Ононгийн “Аварга хээр”

 Д.Ононгийн “Аварга хээр”

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Агваан багшийн унаган адуу Аварга хээр морь нь бэлэг, наймаа зэргээр хэд хэдэн эзэн дамжсан бөгөөд анх овооны наадамд уралдаж байхад нь Д.Сугар уяач таньж худалдан аваад Д.Онон манлайд авчирч өгсөн хэмээдэг. Долоон настай ирсэн хээр морио Д.Онон уяач хатгаж засал хийн уралдуулалгүй өнжөөж, найман настайд нь улсын наадамд анх уралдуулан аман хүзүүнд хурдлуулснаар их амжилтынх нь эхлэлийг тавьсан юм. Хээр морь дараа жил нь буюу есөн настайдаа Боржигоны бүсийн наадамд түрүүлж, Говь Шанхын хурд бүсийн наадамд аман хүзүүнд хурдалж хурдан морь сонирхогчдын хараа сунган, чих тавин хүлээх хурдан хүлгийн нэг болжээ. Алдарт хээр морины хамгийн хурдан байсан, өндөр амжилт үзүүлсэн жил нь 2001 он байлаа. Тэр жил Ардын хувьсгалын 80 жилийн ойн улсын их наадам, Монголын шигшмэл хурдан хүлгийн Их хурд-2 наадамд дараалан түрүүлсэн юм. Дараа жил нь буюу 2002 онд улсын наадамд аман хүзүүдэж, 2004 онд 14 настайдаа Их хурд-3 наадамд айргийн дөрөвт хурдалсан байна. Аварга хээр морь нь том, жижиг наадамд 20 гаруй түрүүлж, олон айрагдсан ба уралдсан хугацаандаа 4 удаа л айрагдаагүй гэдэг.
Аварга хээр морь Монголын хурдан морины уралдааны түүхэнд хамгийн өндөр бай шагнал хүртсэн адуу хэмээгддэг.
“Манлай түмэн эх” хээр морь нь уяаны эрэмбээр давхидаг жинхэнэ аварга морь  байсан төдийгүй төрсөн нутагтаа очиж шингэсэн цагийг эзэлсэн агуу хүлэг байлаа.
Амжилтын цуваа:
1998 он буюу АХ-ын 77 жилийн ойн баяр наадмын аман хүзүү
1999 оны Ононмөр хавангийн нэрэмжит "Боржигон" төвийн бүсийн уралдааны түрүү
1999 оны Говь шанхын хурд бүсийн уралдааны аман хүзүү
2001 оны шигшмэл морьдын Их хурд-2 уралдааны түрүү
2001 он буюу АХ-ын 80 жилийн ойн баяр наадмын түрүү
2002 он буюу АХ-ын 81 жилийн ойн баяр наадмын аман хүзүү
2004 оны шигшмэл морьдын Их хурд-3 уралдааны айргийн дөрөв

Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.