Тэргүүлэх зэргийн малын эмч Ж.Баяраа: Шингэний дутагдал ихтэй бол хоёр венийн судсаар 25 хүртэл литр шингэн хийж болно
А.Тэлмэн
-Хурдан морь их эмзэг амьтан. Тэр утгаараа таны ажил нэлээд хариуцлага өндөртэйд тооцогдох байх?
-Тэгэлгүй яахав. Олон арван сая төгрөгөөр авсан хүний үнэтэй цэнэтэй малтай харьцаж байгаа юм чинь хариуцлагатай байхгүй бол болохгүй шүү дээ. Тэгээд ч хурдан хурц адуу гэдэг нэг хүний өмч гэхээсээ нийтийн өмч болчихдог. Тэр утгаараа түмний өмнө хариуцлага хүлээнэ гэсэн үг шүү дээ. Ах нь хөдөө аж ахуйн дээд сургуулийг 1979 онд төгсөөд түүнээс хойш 45 жил мал эмнэлгийн байгууллагад ажиллаж байна. Хурдан морины эмчилгээ үйлчилгээнд 1980 оны 7 сарын 11-нээс эхлэн ажиллаж байгаа. Хурдан морины дуудлагын эмчээр тасралтгүй 33 жил зүтгэжээ. Одоо тэтгэвэртээ гараад “Говийн дөрвөн бэрх” нэртэй мал эмнэлэг байгуулаад ажиллаж байна.
-30 гаруй жил ажиллахад хурдан моринд түлхүү тохиолддог ямар ямар хүндрэлүүд байдаг юм бэ?
-Хөлний гэмтэл л давамгайлах хандлагатай байдаг даа. Монголчууд чинь эрт дээр цагаасаа хурдан хүлгээ эмчилсээр ирсэн өөрийн гэсэн арга барилтай ард түмэн. Тэр утгаараа ардын уламжлалт эмчилгээний аргууд нэлээдгүй бий. Мөн европ зүгийн эмчилгээ бас байна. Ихэвчлэн хүмүүс өөрсдөө эмнэж чадахаа байсан үедээ л эмчид ханддаг. Сүүлийн жилүүдэд морины эмчилгээ, тэр дундаа хурдан морины эмчилгээний талаар ихээхэн дэвшилтүүд гарч байна. Би хоёр ч удаагийн малын эмч нарын нарийн мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан. Өмнөговийн адуунуудын эрүүл мэндийн асуудлыг хариуцдаг учраас хөгширсөн гэлгүй өөрийгөө боловсруулж байхыг хичээдэг. Хамгийн анх 2003 онд Америкаас малын эмч нар ирж, сургалт семинар зохион байгуулсан.Тэнд сурч мэдсэнээ орон нутагтаа ирээд мэргэжил нэгтнүүддээ зааж сургасан. Хурдан морио хэдэн мянган жил уралдуулаад ирсэн монголчууд бид арван жилийн өмнө гэхэд л шингэн хийж мэддэггүй байлаа шүү дээ. Дээхэн үедээ уралдаан цөөхөн жилдээ ганц уралддаг байхад шингэн хийхгүй болоод л байдаг байсан байх. Уралдаан олширч хурдан морь байнгын ачаалалтай болсон үеэс эхлээд гарцаагүй шингэн хийх хэрэгтэй болсон.
-Тэр Америк эмч нар дусал хэрхэн хийх талаар зааж сургасан уу?
-Тэгсэн. Хөдөөгийн сумдаар хүртэл явж хичээл заасан. Тэрнээс хойш манайхан чинь мориндоо шингэн хийдэг болсон шүү дээ. Манайхны зан юм даа. Шингэн хийх ёстой гэж сонсчихоод нэг хэсэг бараг толгойтой бүхэн хийлгэсэн. Би чинь 7 сарын 9-нээс эхлээд 12-ныг дуустал амсхийх ч завгүй дусал залгадаг байлаа шүү дээ. /инээв/ Одоо бол ихэнх нь өөрсдөө шингэнээ тарьчихдаг болсон. Яалт ч үгүй мэргэжлийн эмчийн тусламж хэрэгтэй нарийн судасны тариаг дуудлагаар очиж хийж байна.
-Нэг адуунд нэг удаадаа дунджаар хэдэн литр шингэн хийх ёстой байдаг юм бэ? Уяачид, малчид энэ талын мэдлэггүйгээсээ болоод нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гээч болгочихоод байдаг?
-Шингэний дутагдал ихтэй бол хоёр венийн судсаар 25 хүртэл литр шингэн хийж болно. Шингэн алдалт гайгүй бол дунджаар 5-6 литр орчим шингэн нэг удаадаа хийхэд болно доо. Энэ дашрамд уяачиддаа хандаж хэлэхэд ямар үйлчилгээтэйг мэдэхгүй, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй эм тарилга авчраад эмчийн зөвлөгөөгүй хурдан адуундаа өгчихдөг.Түүнээс болоод хурдан адуунд янз бүрийн эмгэг үүсчихдэг. Ёстой нөгөө өөрийн чинь хэлснээр нуухыг нь авах гээд нүдийг сохолчихно гээч болж байна. Тиймээс хурдан адуундаа аливаа эм бэлдмэл хэрэглэхдээ заавал эмчээс зөвлөгөө авч байх хэрэгтэй. Сүүлийн үед гадны улс орнуудаас элдэв төрлийн эм бэлдмэл олноор орж ирж байна л даа. Тэр болгоныг адуун дээрээ туршаад байх хэрэггүй. Би сүүлийн үед гарч байгаа эм бэлдмэлүүдийг ямар хэмжээтэйгээр хэрхэн ашиглах тухай зааварчилгаа гаргачихдаг. Тэр нь малчид уяачдад ихээхэн нэмэр болдог байх.
-30 гаруй морины комиссын эмчээр ажилласан гэсэн. Хамгийн томоохон нь ямар наадам байсан бэ?
-Өмнөговь аймагт зохиогдсон бүсийн наадмууд байна. “Говьшанхын хурд-4” уралдааны үеэр хурдан морины зурхайч эмчээр ажилласан. Морин уралдааны үеэр би мал шүдлэх, эмчилгээ үйлчилгээ хийх, нас сүүдэр тодорхойлох гээд мал эмнэлгийн бүхий л төрлийн үйлчилгээг үзүүлэх ёстой.
-Адууг эрлийз монголоор нь ялгадаг болсноос үүдээд шүдлэгээ ялгаан дээр ямар нэг маргаан гарч байна уу?
-Манай энд харьцангуй гайгүй дээ. Тэгээд ч бид нар тэр адууных нь түүхийг мэдэх учраас тэгтлээ маргааг үүсээд байдаггүй. Монгол адуу гэдэг чинь харваас ялгарна шүү дээ. Сэрвээ нь намхан байсан ч дэл сүүл, шилбэ гээд олон шинжээрээ мэдэгдэнэ. Яахав сүүлийн жилүүдэд нэмэлт тэжээл, эм бэлмдэл ихээр хэрэглэдэг болсонтой холбоотойгоор зарим нэг адууны шүд түрүүлж гараад түүнээсээ болоод үл ойлголцол үүсдэг байж болох ч манай аймгийн тухайд одоогоор тийм асуудал гараагүй ээ.
Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна