Жаал Шаравжамц хэмээх их уяач
А.Тэлмэн
Бие багатай ч бэлчээр томтой, түмэндээ хүндлэгдэж төрдөө үнэлэгдсэн нэгэн буурал бол МУ-ын Алдарт уяач Банзрагчийн Шаравжамц юм. Сайнцагааны нэрийг гаргаж, нүүрийг тахалж байсан цөөн уяачдын нэг тэрээр 1933 оны усан тахиа жил Сайнцагаан сумын Мөх хэмээх газар айлын отгон хүү болон мэндэлсэн билээ. Ороо бусгаа цагт орчлонд айлчилсан энэ эрхэм хар багаас хал зовлонг ханатал амсаж, арьс нэхий, сур хар элдэхээс эхлээд аян жин тээн амьдрал ахуйгаа залгуулдаг байжээ. Тийнхүү явсаар 1952 онд Доржийн Аюуртай гэр бүл болж есөн хүүхдийн ижий аав өнөр бүлийн эзэн болсон юм. Б.Шаравдорж Алдартын талаар бичихдээ ажил хөдөлмөр гэдэг үгийг орхигдуулж боломгүй.Учир нь тэрээр гар хөдөлбөл ам тосдоно гэдгийг амьдралынхаа мөрдлөгө болгож ирсэн хүн. Ажлаас хойш сууж, арга саам хайхыг тэвчдэггүй. Чухам тэрхүү уйгагүй хөдөлмөрч зангийнхаа буянаар есөн хүүхдээ гэдэс цатгалан мөр бүтэн өсгөж зургаан сэхээтнийг төрүүлээд буй юм.
"Цагаан эрэг" эленкийн базад мал тууж байсан тэрээр "Мандах" нэгдэл анх байгуулагдахад адуучнаар орж 2500 унага бойжуулан шаардлага өндөр нийгэмдээ сайшаагдаж байлаа. Үйлдвэрлэлийн даалгаварыг төрөл бүр дээр нь 100-гаас дээш хувьтай биелүүлэн V,VI,VII таван жилийн гавшгайчаар шалгарч байлаа. Мөн сум, аймгийн аварга адуучнаар тодорч хөдөлмөрийн хүндэт медаль, ойн медалиар шагнагдан мандаж явсан нь эзэн хичээсний хэрэг билээ.
Ийнхүү нэгдлийн олон малыг эсэн мэнд маллахын зэрэгцээ эцэг дээдсээс өвлөгдөж ирсэн морь уяж сойх үйлсэд шамдан сум аймаг бүс улсын наадмуудаас түрүү айраг олныг хүртснийг нь үнэлэн 1997 онд МУ-ын Алдарт уяач хэмээх эрхэм цолыг гардуулсан юм. Тэрээр улсын хэмжээнд 13 дахь, харин аймгийнхаа гурав дахь Алдарт уяач болж байсан нь түүний ямархан чансаатай уяач болохыг гэрчлэх бизээ.
Б.Шаравжамц Алдарт морьдоо сайн уяхаас гадна удам угшлыг нь сайжруулах тал дээр ихээхэн анхаардаг нэгэн.
Их насны морийг хурд дагаж ирдэг гэдэг хуучны үгийг баримтлан тэрбээр сүүлхэн үедээ Баянцагааны Банзрагчийн хонгор, Дэрэнгийн Төмөрчөдөрийн хүрэн, Сумдийн цагаан, Сайнцааганы Нямын цавьдар Хэнтийн Баянхутагийн унаган, аймагт нэг түрүүлж, хоёр айрагдсан зэрэг их насны морьд, Сүхбаатар аймгийн унаган "Мангад хүрэн", Дорноговийн Их хэтийн унаган хошуу цагаан хул, Говь-Угтаалын Гаравжамцын Бөгөний төл халтар, Дэрэнгийн Гочоогийн саарал, Довуучийн их зээрдийн төл зээрд азаргануудаас авчээ. Түүнчлэн Хэнтий аймгийн Галшарын сумын уугуул Насан-Очирийн унаган "Олигор" хээрийн төл "Өлгөр" хээр азаргыг Төв аймгийн Баянцагаан сумын уяач Цэдэнсодномоос авч Дундговь нутагт Өлгөр" угшлын адууг бий болгосон нь нутгийн адууг сайжруулахад оруулсан томоохон хөрөнгө оруулалт болсон юм. Өлгөр хээр азаргыг өөрийн болгож авсан нь басчиг түүхтэй. 1980 онд тэрээр хавчиг зургаан настай битүү үрээг 5000 төгрөгөөр худалдан авч, хөх хэмээх Цэдэнсодномын адууг үнэд оруулж байсан гэдэг. Энэ наймааны тухай сонссон нутгийнхан “бага адуу авах санаатай хүмүүс очилтгүй болжээ” гэлцэж байсан гэдэг билээ. "Өлгөр" хээр тэр жилдээ аймгийн наадамд аман хүзүүдсэн бөгөөд түүнээс хойш хоёр түрүүлж, гурав айрагдсны дээр 1987 онд улсын наадамд 13-аар давхисан хурдан ажнай юм. Энэ хүлгийн тухай нутгийнхан элдэв саад учирч уягдаагүй буюу будилах зэргээр дархан гурав айрагдах боломжоо алдсан хэмээн ярих нь хурдан адуу байсныг давхар гэрчилнэ. "Өлгөр" хээр өөрөө хурдан төдийгүй төлөрхөг чанараараа маш сайн азарга байж. Аймгийнхаа баяр наадамд нэг түрүүлсэн Шарын зээрд, нэг түрүүлж, нэг аман хүзүүдсэн Алагаагийн цавьдар, нэг айрагдсан Мандахын алаг болон Батмөнхийн хүрэн Сүрэнхорын хээр Батжаргалын хээр зэрэг олон хурдан хүлгэд эцгийн шийрийг хатаан хурдалсаар байна.
А.Тэлмэн
8 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

122.201.31.126
Жаахан хүн байгаагүй өндөр хүн байсан..хүний хайлан сайхан хүн сайнч уяач байсандаа..1990онд жаахан хүүхэд хамт хөдөө аралд болсон даншигт нэг майханд явж байлаа..
Reply202.126.88.66
ёстой мундаг хүн байсан би олон сайхан хурдан морьдыг нь унасан даа
Reply202.55.188.84
Миний нутгийн хөх өвгөн, нутаг усандаа үлгэр жишээ их хүндлэгдсэн хүн байсан даа.
Reply202.9.40.52
Uneheer l aguu hun dee. Odoonii zaluus bid ene humuuseesee suraltsaj amidrah ni mash chuhal.
Reply103.10.22.34
Ажаа минь хүний дээд хүн байсан. Одоо ч алтан сургаалыг нь амьдралдаа хэрэгжүүлж явна даа.
Reply117.111.2.187
Huurhuidoo hvnd tsag ued amidarch bsan ghd ih amjilt garaj ywsan bn shvv. Yostoi l khaan uhaantai hvn shvv ajaa mini.
Reply202.126.88.132
Manai ajaa chin jaal bietei bish ih l undur hun dee
Reply202.9.41.78
mundag hun bsan daa
Reply