МУ-ын Алдарт уяач М.Галбадрах: Нэг жил найман түрүү авч явлаа
Хөвсгөлийн алдартуудын буухиаг Монгол улсын Алдарт уяач Мижидийн Галбадрах үргэлжлүүлж байна. Хурдан морины уяа сойлго тааруулаад дөч гаруй жилийг үдэж буй тэрээр 1995 онд Монгол улсын Алдарт уяачхэмээх эрхэм цолыг хүртэж байв. Нэгэнтээ хоёр наадмаас 8 түрүүг авч явсан аатай түүх түүнд бий. Ингээд Алдарттай ярилцсанаа толилуулъя.
-Алдарт хэзээнээс хурдан морины уяа сойлго тааруулах болсон бэ?
-Би малчин хүн. Нэгдлийн үед хонь голдуу маллаж, сумын аварга малчнаас аймгийн аварга болтлоо хөдөлмөрлөж явлаа. Халуун хошуут малын буянд сэтгэл өөдрөг сайхан л амьдарч байна. Малаа 98%-иас дээш онд оруулна шүү дээ. Ер нь бол ашиг шимийнхээ төлөвлөгөөг тогтмол амжилттай биелүүлчихдэг байлаа. Харин уяачийн хувьд гэвэл хусуур сойз зүүгээд дөч гаруй жил болсон байна. Манай хамаатны нэг уяач хүн байсан юм. Багадаа түүний уясан морийг унадаг байгаад л моринд орчихсон хүн дээ. 1966 онд цэрэгт яваад гурван жил хэртэй завсарлаад 69 оноос хойш тасралтгүй уяж байна. Намайг халагдаж ирсэн тэр жил манай Алаг-Эрдэнийн Эрхэлийн унаган улс болох буурал Нацаг, дүү Зана нар Хэнтийд амьдарч байгаад ирэхдээ хэд хэдэн адуу авчирсан юм. Тэд бол олон жил морь уяж, айраг түрүүнд их ч хурдлуулсан даа. Тэндээс манай аав надад нэг улаан байдсан гүү авч өгсөнөөр би өөрийн гэсэн адуутай болсон түүхтэй. Гүүндээ нутаг азаргаа тавьж, гарсан төлүүдээр нь олон жил сайхан наадлаа. Одоо ч надад бий.
Тухайн үед хүссэн цагтаа аймагт очоод наадаад байж чадахгүй, сумандаа л наадна. Сумынхаа айраг түрүүг алдахгүй гэж боддог байсан уу захиргаанаас “сумандаа уралдаарай” гээд урилга өгчихнө. Тэгэхээр том толгойлох аргагүй л болж байгаа юм даа.
-Аав тань морь уядаг хүн байв уу? Хүүгээ моринд ороход их дэмжсэн хүн бололтой?
-Миний аав Мижид барилддаг хүн байсан, морь уяхгүй. Нэгэнтээ үзүүр түрүү булаалдаж явсан түүхтэй. Бас сайн мужаан, малчин байлаа. Гарын их дүйтэй хүн байсан тухай мэдэх хүмүүс ярина шүү. Нэгдэл нийгмийн үед барьсан байшингууд нь одоо ч хэвээр байгааг харахад сайхан байдаг юм. Хэдийгээр цаг хугацаа өнгөрсөн ч аавтайгаа өнгөрүүлсөн сайхан дурсамжийг сэргээн дүнхийж байгаа нь цаанаа л сэтгэлд өег санагдана гээч. Аавын бөхийн удмыг үргэлжлүүлэн миний ах барилддаг байлаа. Сумын цолтой хүн байсан. Харин морь уяж байгаа нь гэвэл би л байна даа. Би өөрөө таван хүүтэй. Эднээс нэг хүү маань сумын Алдарт уяач цолтой.
-Тэгвэл Галбадрах алдартын нэрийг гаргаж олон жил тогтмол амжилттай уралдсан ямар ямар хурдан хүлгүүд байна вэ?
-Миний бор азарга 15 түрүүлж, нэг айрагдсан. Намайг мөн ч олон удаа баярлуулсан хурдан ажнай байгаа биз. Дүү бор нь бага насандаа 4 түрүүлж, нас нийлсэн жилээсээ хойш 11 удаа аман хүзүүдсэн. Бас нэг алаг морь байна, 4 түрүүлж, 8 аман хүзүүлсэн. Миний хүрэн морийг “малд байдаггүй авьяастай адуу” гэж дуу нэгтэй шагширдаг байж билээ. Увсаар туувар хийж яваад хүрэн халзан гүү авч, гарсан төл нь байгаа юм. Унаад явахад сайвар, уралдвал түрүүлчихнэ, их сайхан алхана, жороолно. Сүүлдээ ч уяхаа байгаад, баяр наадмаар унаж гоёдог байлаа. Би ер нь гүү голдуу авсан байдаг. Харин азаргаа дотроосоо л тавьчихдаг юм. Энэ хавьд манай адуунаас авч азарга тавьсан олон айл бий. Дээр хэлсэн улаан гүү их төл сайтай, хүмүүс ч авах их дуртай. Би адууныхаа Хэнтий зүгийн цусыг таслахгүй юмсан л гэж хичээж явдаг хүн дээ.
-Нэг жилийн наадмын айраг түрүү хамчихдаг байжээ?
-Залуу ч байж дээ. 1982 онд сумандаа шүдлэнгээс бусад таван насны морь уяад таван түрүүг авч байлаа. Дараа нь 1991 онд сумандаа 4 насны морь түрүүлгэж, 1 нас аман хүзүүдүүлчихээд, үүнээс арваад хоногийн дараа болсон Баянзүрхийн ойгоос 4 түрүү хүртсэн. Ингэж нэг жилд 8 түрүү авч үзсэн. Ёстой л аз од гийсэн өдрүүд байсансан. Хурдан хүлгүүдийнхээ буянаар олны хайр хүндэтгэлийг хүртэж явна. Түүнээс хойш ойр хавийнхаа сумдаар наадахад 2-3 айраг, түрүү ёс юм шиг л авчихдаг байлаа. Би ч том наадамд явж байгаагүй л дээ. Томоос “Хотгойдын хурд”-д хязаалан үрээгээ айргийн дөрвөөр давхиулж, “Дархадын их хурд”-д азарга түрүүлгэж, нэг азарга айргийн гурваар давхиулсан. Аймагт хоёр гурван жил ирсэн байдаг юм. Ингэхдээ гурван айрагтай буцаж байлаа. Ер нь том жижиг нийлээд 100 гаруй түрүү, мөн тооны айрагтай болсон байна. Харин 2000 он гарснаас хэсэг завсарлага авсан тал бий. Нас яваад зун л ганц хоёр морь уяна уу гэхээс биш өвлийн цагт чадахаа больсон. Саяхнаас ах дүү нарынхаа тус дэмтэйгээр уяа сойлго аюулын сайхан болж байна. Адууны цус сайжирч байгаа болохоор тэр бизээ.
-Адуу их цуглуулж байна уу?
-Би ч одоо яахав, хүүгийнхээ адуунд цус сэлбээд өгчих юмсан гэж бодох юм. Удам залгаж буй хүн шүү дээ. Морь гэдэг монгол хүний хийморь золбоог даллаж явдаг болохоор хүүдээ сайн адуу авч өгөх санаатай л байна. Сүүлд 2002 онд Түнэлийн Алтай гэж хүнээс хязаалан үрээ авч азарга тавьсан байгаа. Төлүүд нь хурдан байна. Энэ Эрхэлдээ миний адуунууд хурдтайдаа орно шүү. Тиймдээ ч манайхаас адуу авах хүсэлтэй хүмүүс их байдаг тухай түрүүн хэлсэн дээ. Ямартаа ч очсон газраа хурдан байгааг нь дуулаад баярлаж л суух юм.
Ер нь ч тэгээд нутгийн адуу сайжирч байна. Манайхан сүүлийн 2-3 жил хурдны нутаг Хэнтий, Сүхбаатар, Дорнодоос адуу, гүү их авчирч байна. Харж байхнээ эдгээр нутгийн адуу хурдны хувьд аргагүй хурдтай юм. Уяачдын ур чадвар ч дээшилж мэргэжил талдаа болсон байна. Тэгэхээр хаана ч очсон айхгүйгээр боллоо гэж бодож байгаа. Гол нь тэр өдрийн од л мэднэ дээ. Гэхдээ манай Дархадын цагаан адуу ч хурдан л даа. Манай Эрхэл чинь хурдтай, жороо морьд олонтай. Хужиртай, цэнгэг устай нууртай сайхан нутаг байгаа юм.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа?
-Нийт уяачдадаа унага болгон нь босоо төрж, уясан морьд нь хурдан байгаасай гэж хүсэн ерөөе.
А.Мөнх
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна