Хар зүсмийн адуугаар одтой наадагч Монгол улсын Алдарт уяач Ш.Яринпил
А.Тэлмэн
Дундговийн “Ярингийн хар азарга” гэж нутаг орондоо нэртэй хурдан хүлэг байлаа. Жараад оны дундаас хурдан морины уяа сойлго тааруулах болсон Шатарын Яринпил Баянцагааны Маарамбын Баяраагаас хар даага авч, хожмоо азарга тавьжээ. Хар азарганы үр төлүүд их хурдан байсны нэг нь болох хар азарга сум аймагтаа айраг алгасаж үзээгүй хурдан буян байлаа. Хулд, Луус, Адаацаг, Эрдэнэдалай, Дэлгэрцогт, Дэрэнгийн наадмуудад нэгэн үе магнайдаа тоосгүй хурдалдаг байсан гэх. Ингэхдээ дандаа аман хүзүүнд л хурдалдаг нь наадамчин олныг гайхашруулдаг байлаа. Ямар ч олон хурдтай уралдсан, ямар ч араас эргэсэн аман хүзүүнд л давхина гээч. Хожмоо “аман хүзүүний” хараа Монгол улсын Манлай уяач, Луусын Эрдэнэчулуунд өгөхөд 17-той байжээ. Хар азарганы төлүүдээс Дундговийн Адаацаг сумын С. Амгалан, Сайнцагаан сумын П.Ганхүрэл, Эрдэнэдалайн сумын Д.Цогтбаяр, Луус сумын Монгол улсын Алдарт уяач Д.Эрдэнэчулуун, Дэрэнгийн Буянтогтох, Луусын Даржааюу зэрэг олон уяачид авч хурдлуулсаар л байгаа ажээ.
Ийнхүү нутаг орондоо нэрээ гаргасан эрдэмт уяач бол Монгол улсын Алдарт уяач Ш. Яринпил байгаа юм. Өдгөө ер хол гарсан буурай нутаг орондоо энх тунх амьдарч байгаа бөгөөд уяаны эрдмээсээ залуу уяачдадаа зааж зөвлөн, нөмөр нөөлөг болж явна. Тэрээр нэгдлийн агент нэг хэсэг хийж явсныг эс тооцвол энэ насаараа л мал маллаж явсан юм билээ. Тухайн үедээ нэгдлийн олон малтай байсан болохоор зав чөлөө муутай байсных юмуу 1967 оноос л морь уях болсон аж. Тэр жилээ Төв аймгийн Баянцагааны Маарамбын Баярын адууны удмын цавьдар азаргыг аймгийн наадамд мордуулан түрүүлгэж, сумын наадамд хоёр удаа аман хүзүүдүүлжээ. Түүнээс хойш гаргасан амжилтуудаас нь дурдахад: 1969 онд хар соёолонгоо гуравт, 1979 онд халтар их нас гуравт, 1982 онд хонгор их нас аман хүзүү, 1984 онд хар азарга дөрөвт, 1984 онд хар шүдлэн түрүү, 1985 онд хонгор их нас гуравт, 1985 онд зээрд соёолон аман хүзүү, 1985 онд хар хязаалан аман хүзүү, 1986 онд хар азарга аман хүзүү, 1987 онд хар азарга, хар даага гуравт, 1990 онд хар шүдлэн гуравт, 1992 онд хар соёолон аман хүзүү, 1992 онд хар хязаалан дөрөвт, 1994 онд хар азарга аман хүзүү, 1994 онд хар их нас аман хүзүү, 1994 онд зээрд халзан соёолон, хар шүдлэн тус тус түрүүлэн, 1995 онд хар азарга, хар их нас аман хүзүүдэн, 1996 ондоо дахин аман хүзүүдэж байжээ. Тэртээ 1994 он наадмаар зээрд халзан соёолон, хар шүдлэн хоёроо түрүүлгэж, хар азарга, их насаа аман хүзүүдүүлэн нэг наадмын 2 түрүү, 2 аман хүзүүг авч байсан аатай түүх түүнийх. Түүний уяж хурдлуулсан хүлгүүдээс 21 хар зүсмийн адуу нь хар азарганых нь үр төл юм билээ.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна