МУ-ын харцага Г.Элбэг: 90-ээд онд сумод тэнцсэн ч үндэсний бөхдөө хэрэгтэй гээд намайг явуулаагүй


-Үндэсний бөхөөр барилдаад хэдэг жил болж байна вэ. Багаасаа бөхөд орсон гэдэг байхаа?
-Би 1982 онд 8 настайдаа анх МУГД Намшир багшийнхаа гар дээр очсоноос хойш л барилдаж байна. Намшир багш манай хоёрынх үйлдвэр комбинатад нэг байранд байсан юм. Сагс, хөл бөмбөг тоглож гадаа гүйж яваад багшид баригдаж, шавь нь болсон доо. “Хөдөлмөр” нийгэмлэгийн заал гэж дэвжээний тал л багтахаар, нил шивэр үнэртсэн жижигхэн заал байсан. Салхивч шиг жижигхэн цонхтой тэр зааланд 20-30-аад хүн дасгал сургууль хийнэ. Зэрэг бэлтгэлээ хийх боломжгүй учраас зарим нь бэлтгэлээ хийж байхад, нөгөө хэсэг нь амарч байна. Цэрэнтогтох аварга, Дүвчин заан гээд томчуулыг хараад яаж ийм том гартай, бяртай болох вэ гэж боддог байлаа. Тэдний гар хөлийг нь сэгсэрч даахгүй жаахан амьтан байсан даа. Багш ч надаар юм хийлгэхгүй, хараад сууж бай гээд, тааваар нь байлгаж, хааяа мэх давтуулна. Бэлтгэлд ирсэн хэрнээ айлын эрх хүүхэд шиг хувцсаа өмсчихөөд заалны буланд зүгээр л сууна. Хүүхдийн зүрх үхчих байх гэсэндээ тэр байх л даа. Их л сонин үнэртэй газар байсан. Тухайн үед их муухай санагдаж байсан тэр хөлс шивэрний үнэр одоо надад харин ч их дотно санагддаг юм. Бэлтгэлээ хийгээд, дэвжээн дээрээ байхдаа энэ үнэрийг үнэрлэж, миний амьдралын зайлшгүй нэг хэрэгцээ болчихсон юм шиг санагддаг.
-Тэгвэл хэдийнээс эрх хүүхэд байхаа больж, багшийн гарын шүүсийг амсах болсон бэ?
-1985 онд 11 настай байхад өсвөрийн тэмцээнд манай жинд 4 хүүхэд барилдахад би нэг ялчихаад, манай Хөвсгөлийн улсын начин байгаад нас барчихсан Баттогтохтой барилдах болсон. Тэгсэн чинь багш дэвжээн дээр гарч ирээд ялалтыг Баттогтоход өгчихөөд яваад өгсөн. Тэр үед нь би их гутарч байсан ч хүрэл медаль зүүчихээд их урамшиж байлаа. Үнэндээ Баттогтох улсын аваргад түрүүлчихсэн, томчуудтай барилддаг болчихсон байсан учраас багш маань намайг гэмтээчих байх гээд барилдуулаагүй. Ер нь намайг их хайрладаг хүн байсан. Тиймдээ ч би өдий зэрэгтэй, гэмтэл бэртэлгүй явж байна. Харин би тэр үед хэзээ нэгэн цагт Баттогтохыг ялна даа гэж бодож байсан. Сүүлд 1996 онд хоёр удаа таарч барилдаад, хоёуланд нь ялсан.
-Таныг манай сумогийн анхдагчидтай Япон руу явах дөхсөн гэдэг юм билээ. Тэр үед яагаад сумоч болохыг хүсээгүй юм бэ?
-Би нэгдүгээр ангид орохдоо 56 кг жинтэй байсан юм. Тэрнээс хойш жин тогтмол нэмэгдэж байсан даа. Одоо л нэг тогтож байх шиг байна. Манай аав жижигхэн биетэй ч ээж маань залуудаа 120 кг-тай 42 размерийн гутал өмсдөг хүн байлаа. Хоёр талдаа бөхийн удамтай л даа. 1990 онд сумод шалгуулахад над шиг 100 кг-тай хүн ховор байсан. Тэр үед МҮБХ Төв музейн ард конторлож байсан юм. Тэгэхэд Үнэнбат гэдэг хүн дээр сумоч Энхбат бид хоёрыг очиход “чи шалгуулаад тэнцсэн. Гэхдээ эхний дөрвөн хүүхдийг хасчихлаа. Та нар үндэсний бөхөд хэрэгтэй” гэж хэлсэн. Ээж, аав хоёр ч сумогийн талаар ямар ч ойлголтгүй, “хоёр нүцгэн юм гарч мөргөлдөж ноцолдоод, юу гэхэв, миний хүү” гэж загнаад болиулсан. Харин Энхбат маань би явчихъя гэж гуйсаар байгаад явсан даа.
- Сумоч болоогүйдээ харамсах сэтгэл төрдөг үү. Хэрвээ сумоч болсон бол Батбаяр, Дагвадорж шиг Япон төдийгүй дэлхийд алдартай болчихсон байх ч байсан юм билүү?
- Үгүй дээ. Сумод яваагүйдээ харамсдаггүй. Гэхдээ би сумод явсан бол ямар ч байсан гайгүй барилдах байсан байхаа. Боломжийн жинтэй, бас ч гэж гайгүй барилдах байсан. Гэхдээ үндэсний бөхөөр яваад олон шавь нартай, боломжийн амьдралтай, олон түмнийхээ буянаар сайхан явж байна. Тэгээд ч хэрвээ Сумьяабазар явсан бол МУ-ын аварга байхгүй л байх байлаа. Одгэрэл, би явсан бол нэг харцага, нэг заан төрөхгүй л байх байсан. Сумод явчихсан бол тэнд цүндгэр гэдсээ гаргачихаад зодог тайлаад үсээ хусуулаад зогсож байх байсан биз. /инээв/
- Тан шиг ийм залуугаасаа шавиа бэлдэж байсан хүн ховор байх шүү?
- 2000 онд анх хүнтэй ажиллаж үзье гэж бодоод Баярбат /аймгийн начин/, Эрхэмбаяр /улсын начин/ хоёрыг дагуулж бэлтгэл сургуулилт хийлгэж эхэлсэн. Тэгээд цувсаар байгаад их олон шавьтай болсон доо. Тэр үед надад “Ноёд” группын Буяндорж их тусалж байсан. Над дээр ирээд “Эрхэмбаярыг бөх болгомоор байна” гээд бид гурвыг группынхаа нэр дээр барилдуулж, цалин өгч, хамгаалалтын алба байгуулж тэрнийхээ даргаар намайг томилж байсан. Тэгэхэд улсын цолтой Эрхэмбаяр, Баянмөнх, Баянжаргалан гээд гурав арваад аймгийн арслан цолтон, тэгээд залуу бөхчүүдтэй. Наадмаар өөрөө барилдуулахын хажуугаар нөгөө хэдэн шавь нараа бас харна. Утас байнга дугараатай. “Багшаа би двчихлаа, одоо тэрэнтэй барилдах гэж байна” гээд ярина, ярихгүй болохоор нь за нөхөр яачихав, яриадахъя гээд л эхэлнэ шүү дээ.
- Цолоо ахиулж ид барилдах насандаа шавь бэлдсэн нь амжилт гаргахад тань их бага нөлөөлж байгаа байх даа?
- Барилдааны дараа хүмүүс тэрэнтэй таарч, тэгж хаялаа гэж тэмдэглэдэг юм байна лээ. Миний хувьд хааяа нэг алдаагаа бичээд, дараа нь зарим алдаагаа засдаг, заримыг чаддаггүй. Үнэндээ надад зөвлөх хүн ховор байдаг. Чи тэгж уналаа гэж хэлэх найз нөхөд байхаас одоо ингэх хэрэгтэй гэж заах хүн байдаггүй. Би залуу байхаасаа эхлэн багш болж балайраад явчихсанаас биш хажуудаа багштай, ташуурдах хүнтэй байсан бол илүү барилдах байсан байхаа. Штанк өргөөд даахгүй байгаа шавь нараа араас нь алгадаад урам өгөхөөр өргөөд гаргачихдаг. Барилдах гээд жаахан нервтэй зогсож байхад нь сэтгэлийг нь зассан үг хэлчихээр давчихдаг талтай. Ер нь бөхөд биеэ дааж явна гэдэг хэцүү л дээ. Өнөөдөр Г.Өсөхбаяр, Д.Сумьяабазар хоёрыг ОУХМ Ганбаатар гэж хүн гаргаж ирсэн. Хажууд нь сахиад яасан хэцүү юм бэ гэтэл нь байдаг байсан. Ингэж байж л хүн ийм амжилтанд хүрдэг юм байна л даа. Мань мэт шиг олон хүүхдийг хариуцчихаад барилдаж байхад яаж олигтой амжилт гаргахав.
- Гэхдээ цолоо ахиулах боломж, хугацаа байна шүү дээ.
-30 гараад ирэхээр хүний бяр харьдаг болохоор хөгширсөн хойноо барилдахгүй. Гэдсээ унжуулж нарийн гуялчихаад зогсоод байх муухай шүү дээ.
-Их монгол улсын 800 жилийн ойн баяр наадмаар зургаа давж цолоо баталсан чансаатай харцагуудын нэг нь та. Тэр барилдааныг эргэн дурсвал?
-Тэр жил бэлтгэл сайтай барилдсан. Ер нь жил жилийн наадмаар хэдэн шавь нараа бэлдээд, өөрөө бэлтгэл хийхгүй шахам байдаг байлаа. Харин тэгэхэд улсын начин Моломжамц, аймгийн арслан Ганбаатар, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ нар намайг хүртэл загнаж бэлтгэл хийлгэсний хүчинд гайгүй сайн барилдсан шүү. Бие хаа ч аятайхан сайхан байсан. Аймгийн арслан Оргилоор тав, улсын начин Эрхэмбаяраар зургаа давж байлаа.
-Яагаад өөрийн шавь Эрхэмбаяраа зургаагийн даваанд авсан юм бэ?
-Шавь маань хөл нь нилээд хүнд бэртэлтэй байсан. Тиймээс “наадмаар барилдаад хэрэггүй, Солонгос явсан нь дээр” гэхэд өөрөө “Багш аа би 800 жилдээ барилдмаар байна” гэж зөрөөд байсан. “Шөрмөсний хоёр гуравхан хэсэг дээр тогтсон байна” гэсэн оноштой байсан учраас “Наад чинь тасарвал хөлгүй болно” гэж хориглохоор нөхөр надаас нуугдаж бэлтгэл хийж, зугтааж явсаар байгаад наадамд барилдсан. Тэгээд гарах болгондоо өвдгөндөө төмөр бэхэлгээтэй гарч байсан л даа. Тавын даваанд аймгийн арслан Жаргалсайхантай барилдахад нь хажуугаас нь харахад, маш их ядарч, хөлөө хоёр ч удаа хөндчихсөн. Тахимаа авахдаа хүртэл хазганаад байхаар нь “одоо чи болно” гээд зургаагийн даваанд авсан. Тэгээд долоогийн даваанд түрүүлж аварга болсон Д.Сумъяабазарт унасан даа. Тухайн үед их харамсаж байсан. Нэг оны, хүүхэд байхаасаа эхлээд олон жил цуг барилдаж, шигшээ багт хамтдаа байсан найзыгаа арай ч авчихгүй байхаа гэж бодож байсан. Тэгэхдээ улсын наадамд түрүүлэхэд нь бас сайхан байсан л даа.
-Нээрэн Сумъяабазарт амлагдаагүй байсан бол цолоо ахиулах боломж их байсан байх?
-1989 оны улсын наадмын хүүхдийн барилдаанд Д.Сумъяабазарыг хаяж түрүүлсэн юм. Түүний өмнө 1988 онд шөвгийн наймд Сумьяабазар намайг хаяж, түрүүлсэн. Харин том болсон хойноо 1996 онд дөрвийн даваанд тунаж барилдсанаас хойш 2006 онд арван жилийн дараа дахиад таарсан. 1996 онд начин болно гэдэгтээ итгэлтэй байсан юм. Улсын начин Адъяахүү бид хоёр Баян-Уулын амралтын хойд талын уул өөд би 25 кг, Адьяахүү 20 кг-ын штангын хоёр хоёр диск бариад гүйж гардаг, их л сайн байсан. Сумъяабазартай дөрвийн даваанд таараад, гурав хонгодоход нь тогтоод, дөрөв дэх дээр нь унасан. Тухайн үед би сайн байсан тулдаа л гурав алхсан байх. Тэр жил намайг нэг хутгаад, гурав алхуулаад л хаясан даа. /инээв/ Найзыгаа улсын аварга болохоод үнэхээр их баярласан. Ер нь цаадах чинь намайг хаяад л цол авдаг байлаа шүү дээ. /инээв/ 1996 онд намайг хаяад заан, 800 жилээр аварга болсон. Хоёр гар нь мундаг хүчтэй л дээ.
-Ядаж өмнөөс нь хариу мэх хийж чадаагүй юмуу?
-Тэр жил Гочоосүрэн заан, Бадгаа ах хоёр “чи хутгаанд унана” гээд хутгаа л давтуулаад байсан. Тухайн үед нервтсэн байсан уу, Сумъяабазарт шаралхсан юмуу нөгөө мэхээ ч хийж чадалгүй унасан даа. Шатаж нервтэнэ гэдэг аймаар юм байдаг л даа. Өөрийгөө тайвшруулах гэж үзсэн ч болоогүй. Гэхдээ яахав ээ, түүхт 800 жилийнхээ баяр наадамд шөвгөрч, цолоо баталсандаа баяртай байдаг юм.
-Ярилцсанд баярлалаа.
Д.Энхтуяа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна