Сурын харваанд шинэчлэлийг авчирч, уламжлалыг хадгалсан эрхэм хүн


1959 онд Сэлэнгэ, Төв, Булган аймаг, Улаанбаатар хотын 60 гаруй сурчин Сэлэнгэ аймгийн Зүүнхараа болсон уулзалт харваа хийх үеэр сурын холбоог үүсгэн байгуулж, дараагаар нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уугуул Дэмбэрэлийн Балдандоржийг сонгосон тэр цагаас хойш 1989 оны 9-р сарыг хүртэл 30 жилийн турш үндэсний сурын холбоог удирдаж, орчин үеийн спортын зиндаанд төлөвшүүлэн хөгжүүлж чадсан юм. Сурын холбооны эхэн дунд үеийн үйл ажиллагаа Балсандорж тэргүүний идэвх санаачлагатай шууд холбоотой. Тэрээр холбооны даргаар сонгогдонгуут аймаг, хот нийгэмлэгүүдэд сурын холбоог сурталчлан анхан шатны байгууллагууд үүсгэн өргөжүүлж эхэлсэн билээ. Энэ үед сурын харваа нэлээд өргөн олныг хамарч, Сэлэнгэ, Дорнод Хөвсгөл, Хэнтий, Булган, Төв аймагт сурын товчоод бий болсон. 1960 оноос сурын холбоонд олон улсын харваа нэвтэрсэн нь тус холбооны үйл ажиллагааг ихээхэн өргөтгөн гадаад харилцаатай болгов. 1961 онд МУ-ын сурын холбоо олон улсын байт харвааны холбоонд элссэн ба холбооны даргаар профессор Д.Балдандорж, хариуцлагатай нарийн бичгийн даргаар Б.Жавзандулам сонгогдсон байна. Сурын холбооны дүрэм журмыг хэд хэдэн удаа шинэчлэн боловсронгуй болгосон. Үүний дотор харвааны бай /хасаа сурын/ хэмжээг хоёр дахин багасгасан явдал харваачдын ур чадвар дээшлэхэд ихээхэн түлхэц өгсөн. Тухайлбал хана сурын хэмжээ 6м өргөн, 1м өндөр байсныг 4м өргөн,0,5м өндөртэй байхаар болгосон нь үндсэндээ өнөөдрийг хүртэл хэвээр явж байна. 1961 оноос үндэсний сурын харвааг спортын нэгдсэн ангилалд оруулж, зэрэг цол олгодог болгов. Хоршоолол нийгэмлэгийн харваач, Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын уугуул Шагдарын Жамбасамбуу анх үндэсний сурын спортын мастер болсон билээ. Д.Балдандорж үндэсний сурын харвааны уламжлалт хэв маяг, дэг журмыг ихээхэн анхаарч ирсэн нь тэр үеийн харвааны дүрмээс ажиглагддаг. Тухайлбал нум сумны хэмжээ, стандарт, харвааны техник зэрэгт тодорхой хязгаарлалт тавьдаг байжээ. 1959 оноос эхлэн үндэсний сурын харваагаар олон шаттай харвуул тэмцээнийг явуулдаг болсон нь сурын харвааг өргөнөөр хөгжихөд сайхан нөхцөл бүрдүүлэв. Тухайлбал 1959 онд Монголын биеийн тамир спортын төв зөвлөлийн шийдвэрээр улсын аварга шалгаруулах харваа, 1961 оноос Монголын бүх ард түмний спарткиад зэрэг тодорхой үе шаттай уралдаан тэмцээн явагддаг болсон. 1959 оноос нийгэмлэг, хороодын нөхөрсөг уулзалт харваа явуулж эхэлсэн нь бүсийн уулзалт харвааны эхлэл байлаа. 1969 оноос хотын аварга баг шалгаруулах харвааг явуулж эхэлсэн ба энэ нь хожим бүсийн харвааны шинжтэй болон өргөжсөн юм. 1970 оноос Д.Балдандорж мэргэний санаачлагаар аймаг дундын баг харвааны уулзалтыг зохион байгуулдаг болсон. Анхны уулзалт харваа нь Төв аймгийн Заамар, Сэлэнгэ, Булган,Төв, Улаанбаатар хотын шигшээ, хоршоолол нийгэмлэгийн харваачид оролцжээ. Түүнээс хойш сурын харваа харьцангуй сулавтар байсан Дархан, Өвөрхангай, Говь-Алтай, Баян-Өлзий, Завхан, Өмнөговь зэрэг аймагт алдарт мэргэчүүл, тэр ч бүү хэл гавьяат тамирчин төрсөн нь түүний санаачилсан ажлын үр дүн мөн. Энэ бүхэнд улсын мэргэн М.Дашцэрэн,Ц.Пүрэвээ,Ц.Гэнин, Л.Ядамсүрэн нар чармайлт зүтгэл гаргаж хатран ажиллаж байсантай холбоотой. ҮБТДС-ийн захирал, доктор, профессор, спортын мастер Г.Лхагвасүрэн дурсан ярихдаа 1970 оны эхээр үндэсний сурын харваа цөөхөн аймагт хөгжиж байсан бол өнөөдөр бүх аймаг орон нутагт хөгжиж, хөдөө орон нутгаас улсын шилдэг харваачид олноор төрж байна. Балдандорж сурын холбоог удирдаж байхад Монголын тамирчдаас дэлхийн аварга цолыг 1971 оны зун анх байт сурын харваач Д.Дэмбэрэл хүртэж байв. Үүнд энэ эрдэмтэн харваачийн хүчин чармайлт их бий. Улсын мэргэн Д.Балдандорж үндэсний сурын харвааг өөрийноронд хөгжүүлэхийн тулд гадаадад сурталчилж, өөрөө биечлэн харваж Монгол улсын баг тамирчдыг Франц, Орос,Хятад зэрэг оронд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон олон улсын удаа дараагийн тэмцээнд удирдан очиж амжилт гаргадаг байлаа. Үндэсний ба байт сурын спортыг хөгжүүлэх бодлогыг оновчтой зөв сонгон авч өөрийн биеэр оролцож, байнга мэргэн цэцэн харваж, өргөн олны хүндэтгэлийг хүлээдэг тэрбээр өөрийн шавь сурын спортын мастер доктор профессор С.Батхуягт сурын холбооны тэргүүний албыг хүлээлгэж өгсөн нь алсын хараатай шийдвэр байсныг амьдрал харуулав. Сурын холбооны тэргүүнээр 30 жил тасралтгүй ажиллаж байсан Анагаах ухааны доктор, профессор, улсын мэргэн, спортын мастер Д.Балдандорж агсны тухай нарийн бичгийн даргаар нь 27 жил ажилласан ахмад ажилтан Б.Жавзандулам дурсахдаа “тэрээр сурын харвааг хөгжүүлэх бодлого зорилготой төлөвлөгөө, хөтөлбөр гарган ажилласан юм. Ажлыг зохион байгуулах, хүнийг удирдах нарийн ухаанд гарамгай төдийгүй өөрийн биеэр үлгэрлэн оролцдог хувийн өндөр соёлтой хүн байсан. Намайг сурын харвааны үйл ажиллагаанд үнэхээр сургаж чадсан. Би сур харвадаггүй атлаа сурын дэг журам жаягийг сайн мэддэг болсон явдал Д.Балдандорж даргын ач гавьяа гэж одоо ч боддог. Хүний дээр доор, хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй гэж ялгаварладаггүй хэнтэй л бол хэнтэй үг яриагаа олж, зорилгоо биелүүлдэг. Тамирчдын санал хүсэлтийг цаг ямагт сонсож, зохиож байгаа ажилдаа тусгахдаа гарамгай. Тэрээр ахмад сурчид, мэргэчүүлээ их хүндэлнэ. Залуу харваачдад сурын харвааны дэг жаягийг тухай байнга ярьж, сурын талбайгаа ямагт хүндэтгэж өгөхийг сургадаг байлаа. Сур тааруухан хөгжсөн аймаг сумдад улсын шигшээ багийн харваачдыг очуулан уулзалт хийсэн газартаа 30 хасаа сурыг бэлэглэн, сурын материаллаг баазыг бэхжүүлэхэд дэм үзүүлдэг байв. Сурын харвааг спортын нэгдсэн ангилалд оруулснаар спортын болон дэд мастер зэрэгтэй тамирчид олноор төрж сурчдын эгнээг өргөтгөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Улсын мэргэн М.Дашцэрэн,Ц.Пүрэвээ, Л.Ядамсүрэн, Ш.Жамбасамбуу, Р.Чойжсүрэн, Ж.Сүхбаатар, Д.Жүгдэрхүү нар нь Д.Балдандорж даргын түшиж тулж, хамтран ажилладаг харваачид байсан юм. Нэг жилийн наадмаар Балдандорж дарга гадаадад явах болоод улсын баяр наадмын сурын салбар комиссын дарга генерал Ж.Жамьян гуай дээр намайг дагуулж очин, “Би гадаадад ажлаар явах боллоо. Манай нарийн бичгийн дарга Б.Жавзандулам энэ ажлыг хариуцан үлдэнэ. Та ажилд нь сайн туслаарай. Сурын бай шагналыг бөх морины бай шагналаас дутахааргүй өгөөрэй” гэж байсан. Наадмын комисст асуудал таьж, бөх морины шагналын 50хувьд хүргэн өгүүлж байлаа.Балдандорж дарга улсын баяр наадмын харвааг Орос, Монгол хэл дээр тайлбарлан гадаад, дотоодын зочид төлөөлөгч, наадамчин олонд сурын харвааны тухай ойлголтыг өгдөг байлаа. Том жижиг ямар ч тэмцээн уралдаанд өөрөө ерөнхий шүүгч хийхээс гадна шүүгчдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, уралдаан тэмцээнийг алдаа мадаггүй явуулахад анхаарч байв. Сурын байр талбайтай болгохын тулд уйгагүй зүтгэж, одоогийн байр талбайг улсын төсвөөр байгуулж чадсан юм шүү. 1960-аад оноос эмэгтэйчүүдийг харвуулдаг болгосноор сурын эгнээг өргөтгөх, сурчдыг амжилтыг ахиулахад жинтэй хувь нэмэр оруулсан юм. Монголд үндэсний болон байт сурын харвааг хөгжүүлэхэд гавьяатай үйлс бүтээсэн нь сурын харвааны түүхэнд Д.Балдандорж даргын нэрийг мөнхөлсөн юм. Монголын үндэсний сурын холбооны тэргүүн, улсын мэргэн Дэмбэрэлийн Балдандоржийн нэрийг мөнхлөх зорилгоор Монголын сурын холбооны шийдвэр гарч 2003 оноос түүний нэрэмжит ахмад харваачдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг явуулж эхэлсэн. Мөн Сэлэнгэ аймгийн сурын холбоо, сурчид санаачлан нээлтийн харвааг Д.Балдандорж мэргэний нэрэмжит болгон жил бүр явуулж, уугуул нутаг Баруунбүрэн сумын Засаг даргын тамгын газар үр хүүхэд ах дүү нар нь ивээн тэтгэж оролцдог сайхан уламжлал тогтоод байна.
Д.Энхтуяа













2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
51.158.235.45
Сайхан нийтлэл болжээ баярлалаа
Reply192.82.76.86
Сум ер нь ямар хэмжээтэй байдаг вэ
Reply