Б.Батхүү: Төрсөн нутаг Дадал сумынхаа ойгоор хоёр айраг авч их баярлаж байлаа
Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат, сумын Алдарт уяач Бөхбилэгийн Батхүүтэй ярилцлаа.
-Хэнтий аймаг хурдан морины булгийн эх гэж нэгэнтээ Д.Даваахүү Тод манлай онцолж байсан. Энэ нутгийн хүү учраас хурдан морьтой холбогдоход нутаг ус чинь нөлөөлсөн болов уу?
-Ер нь хүүхэд байхдаа морь унаж өссөн учраас хурдан моринд бие сэтгэл ойр байсаар 2006 оноос л уяж эхэлсэн дээ. Манай Хэнтий нутаг угаасаа хурдны өлгий, өвгөн ноён Пүрэвжавын Галшар удмаас авахуулаад хурдтай газар. Хэнтийн Дадал сум ч гэсэн адууныхаа үржил селекцэд эрт үеэс анхаарч байсан газар юм билээ. Тэр утгаараа анх моринд орохдоо төрсөн нутаг Дадал сумаасаа хурдан морьтой болно гэж найзаасаа хязаалан үрээ авч байсан. Тэр үрээ маань сайхан хурдалж, Дорнод, Хэнтий аймгаар хэд хэд айрагдсан. Тэрнээс хойш морьтой салшгүй холбоотой явж байгаа.
-Хурдан адуу ярихдаа удам угшлыг нь дурдахгүй өнгөрөхийн аргагүй. Хэн гэдэг хүнээс ямар угшилтай, ямар зүсмийн үрээ авч байв?
- Хэнтий аймгийн Дадал сумын харьяат Гомбосүрэнгийн Ганбат гэж нэг ангид тохой нийлүүлэн сууж байсан ангийн найзын минь адуу нь сайхан хурдалж байсан учраас тэр хонгор халзан үрээг авсан юм. Хонгор халзан үрээний дээд угшил нь манай найзын өвөө Загд гэж аймгийн алдарт уяачийн Хэнтийн хонгор гэж аймагтаа түрүүлж байсан азарга байсан. Эцэг нь бол Хэнтий аймагт шүдлэн үрээндээ түрүүлж байсан хүрэн азарга байдаг юм. Сайн азарганы төл гэдэг утгаар нь анх авч байсан. Надад ирээд дөрвөн ч удаа айрагдав уу даа. Дорнод аймгийн төвд болсон уралдаанд хоёр удаа гурваар орж, Хэнтийн Дадал суманд өвлийн уралдаанд ирж түрүүлж байсан.
-Найзаасаа авсан үрээгээрээ сайн наадсан юм байна. Нэгэнт моринд орохоор нэг адуугаар хязгаарлагдахгүй удам угшил хөөгөөд энд тэндээс адуу цуглуулж эхэлдэг. Хаа хаанаас адуу авсан бэ?
-Ер нь моринд ороод адуу тодорхой хэмжээнд цуглуулж эхэлсэн. Гэхдээ голдуу Хэнтийн Дадал, Норовлин, Дорнодын ихэнх сумаас адуу цуглуулсан даа. Тэрний үр шим гарч нэлээн сайхан хурдалж байгаа. 2011 оны үед Сүхбаатарын Эрдэнэцагаан суманд ажиллаж байхдаа Сүхбаатар, Эрдэнэцагаан сумын уяачидтай, мөн хуучны мундаг уяач ах нартайгаа танилцаж адууныхаа цусыг нэлээн сэлбэсэн. Эрдэнэцагаанаас сумын алдарт уяач Мэнд-Амар гэдэг найз маань надад нэг зээрд үрээ бэлгэнд өгч, тэр үрээ их сайн хурдалсан. Зээрд үрээ маань Замын-Үүдэд ирээд хоёр ч удаа аман хүзүүдсэн. Бас нэг зээрд морь Эрдэнэцагаандаа хоёр удаа айрагдаад, энд Замын-Үүдийн хаврын уралдаанд түрүүлсэн. Ер нь сумын алдарт уяач Бадарч, мөн сумын алдарт уяач Зангад, аймгийн алдарт уяач орой цагаан Ааяа гэгддэг Арсланбаатар, уяач Энхтөр гээд ах нар болон найз нөхдийн хурдан хүлгүүдээс надад байдаг юм. Тэдний адуунууд Эрдэнэцагааны хурдны гол угшил болсон Орлой хонгорын угшилтай адуунууд.
- Дорноговьд ирээд адуу аваа байлгүй. Дорноговь аймаг бол тайж, банди угшлын адууны өлгий. Сүхбаатарт бэсрэг угшил болтлоо тарчихсан мундаг нэртэй зартай азаргануудын дээд удмыг хөөхөөр ямар ч байсан банди юм уу, тайж адуу орсон байдаг?
-Би Замын-Үүдэд ирээд жил хагас болж байна. Одоогоор тайж, банди адуу гэж угшил хөөж адуу аваагүй байна. Яваандаа нутгийн зон олонтойгоо, Дорноговийн уяачидтайгаа танилцаж байгаад адууныхаа цусыг сэлбэх үүднээс тайж, банди адуу авна гэсэн бодолтой байгаа.
-Морь уяж эхэлснээсээ хойш аймаг, сумын наадмуудаас хэчнээн айраг, түрүү авсан байна вэ?
-Аймгийн статустай уралдаанаас гурван айрагтай байгаа. Дорнодод хоёр, энд нэг айраг авсан. Өнгөрсөн хаврын аймгийн бүсийн уралдаан гэж Дорноговийн Хөвсгөл суманд болсон юм. Тэнд саарал морь аман хүзүүлсэн. Сумын хэмжээний наадмуудад нийт 20-иод айраг, түрүү байгаа.
-Хэдэн оны сумын алдарт уяач вэ. Ер нь ямар хүмүүстэй хамтарч морио уяж байна?
-Энэ оны Цагаан сараар Замын-Үүдэд Сумын алдарт уяач болсон. Гал уяаны зохион байгуулалтад орж Замын-Үүдийнхээ нэрийг гаргая гэдэг үүднээс хэдэн залуус нийлээд морь уяад явж байна. Гэхдээ галаа улсад бүртгүүлээд эхэлсэн юм байхгүй. Зохион байгуулалтын асуудал дөнгөж эхлэл төдий яригдаад, ерөнхийдөө нийлж нэгдэж морьж уяя гэсэн байдалтай явж байна.
-Хусуур бүсэлсэн эр хүний хувьд хамгийн бахдалтай наадмын дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Уяач болоод удаагүй байхдаа төрсөн нутаг Дадал сумынхаа ойд очиж уралдсан юм. Тэнд хоёр айраг аваад тухайн үедээ их баярлаж байлаа. Тэр наадам сэтгэлд их тод үлдсэн. Нутгийн зон олондоо энэ манай нутгийн хүүгийн морь байна, нутаг орныхоо нэрийг гаргаж давхиж байна гэдгийг тэнд харуулсандаа тухайн үедээ баярлаж л байлаа.
-Ямар зүсмийн морьд байсан юм бэ?
-Цавьдар халзан хязаалан үрээ гурваар орж, хүрэн даага аман хүзүүлсэн. Тэгэхэд Дадалын Төрөө гэдэг залуугийн хүрэн хязаалан түрүүлж, Норовлингийн Ганцогийн бор хязаалан аман хүзүүлж байсан юм. Түрүүлдэг хүрэн хязаалан нь одоо улс, бүсэд хэд хэд орчихоод байгаа Дорнодын Баяндунгийн Цэгмидийн Шуурган хүрэн гээд зарлуулаад байгаа азарга шүү дээ. Аман хүзүүлж байсан бор хязаалан нь өнгөрсөн жил аймгийн алдарт уяач Хэрлэн дээр уягдаад, улсад 10-аар орж байна лээ. Тэгэхээр чансаатай уралдаан болсон гэж хэлж болно. Тэр үед эхний гурван үрээ холбож уралдаж байсан юм. Цавьдар халзан маань одоо азарга болчихсон байна.
Ярилцлагынхаа төгсгөлд манай сэтгүүлээр дамжуулаад нутгийн зон олондоо мэндчилгээ хүргэж болох юм.
-Морь сонирхдог, моринд дуртай монголчууд, мөн нийт уяачдадаа морь нь хурдан байх болтугай гэж ерөөмөөр байна. Мөн Дорноговь, Замын-Үүдчүүддээ Монгол морины босоо цагаан хийморь үргэлжид ивээж байхын өлзийтэй ерөөл дэвшүүлье.
Д.Ирмүүн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Өчигдөр, 17:46 минут Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- Өчигдөр, 11:21 минут МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
- 2023 оны 10-р сарын 28 -нд Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит уралдаануудын нэг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна