Г. Батмөнх: Дээхнэ морь уяад медаль авдаг байсан бол 25-ын гурилын уут дүүрэх байсан байхаа
А.Тэлмэн
Энэ удаагийн ярилцлагын зочин Дорноговь аймгийн Мандах сумын уугуул, сумын Алдарт уяач Гонгорын Батмөнх байлаа.
-Алдартын өвөг дээдэс хурдан морь уяж сойдог байв уу?
-Тийм ээ. Манай аав Гонгор гэж сая сумын Алдарт уяач болсон 91 настай хөгшин бий. 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчин хүн дээ. Аав минь залуу цагтаа хусуур сойз зүүн, хурд ирлэж явлаа. Миний мэдэхийн аавд хоёр хээр, бас нэг хүрэн азарга байлаа. Нэг нь манай унаган адуу. Харин нөгөөх нь Иххэтийн Лутын хээрийн удмын адуу байгаа юм. Одоо би ааваасаа өвлөн ирсэн адууныхаа удам угшлыг сайжруулан нутгийнхаа Балардаш, Гэрэл аварга, Самдан гэж хүний адуугаар цус сэлбээд байгаа юм. Бас Сүхбаатар Эрдэнэцагаанаас орж ирсэн адуунууд бий. Би өөрөө хоёр хүүтэй. Нэг нь төвд Онцгой байдлын газарт ажилладаг. Нөгөө нь өвөг дээдсийнхээ уяаны ажлыг залгамжлан морь уяж байгаа.
-Таны хувьд хэдийнээс бие даан морь уяж байна вэ?
-1976 онд цэргээс халагдаж ирээд л морь уясан. Би нэг хэсэг нэгдлийн адуу маллаж бас уядаг байлаа. Миний өвөг эцэг нэгдлийн адуучин явсан хүн л дээ. Гэхдээ тэр жил өөрийн шүдлэн, хээр морио уяж тухайн үед болдог байсан унааны баярт хүрэн үрээгээ түрүүлгэж билээ. Дараа нь хязаалан, соёолондоо сум орон нутагтаа олон удаа айрагдсан хүрэн азарганы төл бор азарга байлаа. Эдний удмын загал, хээр, жижиг загал, хундан ухаа зээрд их морьд олон байлаа. Одоо гэхэд сум орон нутагтаа бор морь маань сайн давхиж байна. Дээхнэдээ одоо шиг морьдоо ачаад явахгүй ш дээ. Хөтлөөд ойр хавийнхаа Сайхандулаан, Өндөршилээс хэтэрдэггүй байлаа. Ихэвчлэн сумандаа л наадна даа.
-Хэдэн оны сумын Алдарт уяач билээ?
-2011 оны сумын Алдарт уяач.
-Аймаг, сумын чанартай наадмуудаас хэчнээн айраг, түрүү авсан байна вэ?
-Нарийн тоолж байгаагүй юм байна. Тэр үед моринд медаль ч өгдөггүй байлаа. Миний үеийн 60 дөхөж яваа нэг өвгөн “чи бид хоёр морь уяад медаль авдаг байсан бол 25-ын гурилын уут дүүрэн болсон байхаа” гэж хэлж билээ. Үнэхээр л тийм дайны болсон байх шүү. Дээхэн багахан наадамд дурсамж, заримдаа хадаг, цай өгнө. Харин сумын наадамд дурсамж өгдөг байлаа. Бид ч бай шагналд нь болж уралдаж байсангүй. Багаасаа л адуун захад өссөн улс чинь их бага гэхгүй байныхаа шагналыг заавал авдаг байсан. Тэгээд ч одоо шиг олон наадам, уралдаан болохгүй шүү дээ. Цаг сайхан байвал сумын наадам болно, хэцүү бол өнжчихнө. Жилдээ наадмаас өмнө тавдугаар сард бэсрэг наадам, намар сургуулийн нээлтээр дааганы уралдаан гэх жишгээр явдаг байлаа. Ерээд оноос л уралдаан элбэгшээд байгаа шүү дээ. Дээхэн цагт говьд хувийн өмчтэй хүн гэж байсангүй. Өөрийн мэдлийн хэдэн адуугаа ажлынхаа наана цаагуур уядаг байж билээ. Энэ бүхэн одоо ч түүх болж дээ. Одоо бол мянган адуутай байсан ч дийлж байвал уяад л байхаар болж. Миний хувьд уяаны ажлаа хүүдээ даатгаад байгаа. Хүү маань энэ жил их, бага наадмуудаас долоо, найман айраг, түрүү аваад байна.
-Ярилцсанд танд баярлалаа.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна