Аймгийн Алдарт уяач Р.Лувсан: 60 гарсан хойно адуу уургалж л байлаа
-Уугуул нь Хөвсгөл сум, суугуул нь Алтанширээ юмаа даа. Хэзээнээс энэ нутгийн хүн болов?
-Би 1941 онд Хөвсгөл сумын нутаг Гашуун хэмээн газар төрсөн. Нутагтаа мал маллаж байгаад 1968 онд цэрэгт явж, 1971 онд халагдангуутаа Алтанширээ суманд ирж суурьшсан даа. Энэ нутагт ирээд 40 гаруй жил болж байна. Хурдан морьтой холбогдсон тухайд цэрэгт явахаас өмнө өргөмөл эцгийнхээ адуунаас хээр азарга, зээрд морь зэргийг уяж хурдлуулж байлаа. Равжин гэж миний өргөмөл эцэг л дээ. Тэгээд нэг хэсэг цэрэг цураг гэж яваад 1973 оноос эхлэн хурдан морь уяж байна. 1978 онд аймгийн наадамд соёолон цагаан морь түрүүлгэж том наадмын өм нээгдсэн.
Түүний дараа 2003 онд Равжаа хутагтын 200 жилийн ойгоор хээр азаргаа соёолон түрүүлгэж байлаа. 2007 онд хээр азарга аймгийн наадамд дахин түрүүлээд, 2008 онд айргийн таваар давхисан. Миний хээр азарга дааган цагаасаа хурдалсан буян даа.
-Тэр хээр азарганыхаа удам угшлыг танилцуулаач?
-Алтанширээгийн унаган адуу. Би Дашравдан гэдэг хүнээс авсан юм. Хээр азарга том бага наадмуудад 15 удаа түрүүлж айрагдсан адуу. Одоо үр төл нь залган хурдалж байна. Хээр азарга даагандаа Зараагийн наадамд аман хүзүүдүүдээд, намар нь Замын-Үүд, Улаан-Уулын наадамд бас хоёроор давхисан. Шүдлэндээ нь өнжөөд, 2000 онд хязаалан Тойгийн наадам болон Алтанширээгийн наадамд түрүүлсэн. 2003 онд соёолондоо сумынхаа наадамд аман хүзүүдээд, аймагт түрүүлэн УАЗ-69 машинаар шагнуулж байлаа.
-Тухайн үедээ том бай биз?
-Өндөр байлгүй яахав. Сайхан л юм билээ. Хээр азарга түүний дараа 2005 онд Улаанбадрах сумын 80 жилийн ойд аман хүзүүдсэн. 2007 онд сум, аймагт түрүүлээд Өргөнд гурваар давхисан.
-Алтан овооны тахилга наадамд уралдсан гэдэг нь 2008 он уу?
-Тиймээ. Аймгийн наадамд таваар давхичихаад Алтан овооны их тахилга наадамд очиж 80 хэдээр давхисан. Халхын олон сайхан хурдан буянгууд уралдаж тэгж давхисанд өвгөн би баяртай л явдаг юм.
-2009 онд яаж давхисан бэ?
-Сумынхаа наадамд таваар давхисан. 2010, 2011 онуудад уяагүй. Одоо 16-тай хөгшин азарга. Харин үр төлүүд нь их хурдалж байгаа. Төл үрээ нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд очиж даагандаа хоёр аман хүзүүдэн, шүдлэндээ хоёр түрүүлсэн байдаг юм. Хөвсгөл суманд бас нэг төл нь очоод шүдлэндээ айрагдсан.
-Лувсан Алдартын нэрийг дуурсгасан өөр ямар, ямар хурдан буян байна?
-Нэг хар морь байсан. Сумынхаа наадамд түрүүлээд, эмнэлгийн 75 жилийн ойгоор аман хүзүүдсэн. Түүний дүү хээр хязаалан бас айрагдсан. Алтанширээгийн Миеэгийн Ууганаагийн хүрэн азарганы төл зээрд азаргыг хүүдээ авч өгсөн. Соёолонгоосоо эхлээд олон айрагдаж, түрүүлсэн дээ. Анхны Хутагтын хурдад аман хүзүүдсэн. Мөн Алтанширээгийн нэрт уяач Пагжийгийн адууны угшилтай гүү авсны төл их морь бас айрагдаж, түрүүлж байна. Би ер нь Алтанширээгийн л адуугаар наадаж амжилтанд хүрч байгаа хүн дээ. Энэ сумаас төрсөн улсын Алдарт уяач Гомбоцэрэнгийн адууны угшилтай цавьдар азарга авч хурдлуулсан. Цавьдар азарганы төл алаг морь, цавьдар морийг аймгийн Алдарт уяач Д.Очир гэдэг хүнд зарсан нь хоёр жил дараалан сумынхаа наадамд түрүүлсэн.Намайг уяач болоход хадам аав Дарамын нөлөө бас их байсан гэж боддог. 1960-1970-аад оны үед тэр хүний хонгор халзан морь, дүү Гомбын саарал азарга аймгийн наадамд түрүүлж байсан юм билээ. 1968 оны аймгийн наадамд зээрд азарга нь түрүүлж, алаг морь нь дөрвөлж байсан гэдэг.
-Аймгийн аварга малчнаар удаа дараа шалгарч байсан гэсэн. Ямар мал маллаж байсан юм бэ?
-Би Хөвсгөл сумандаа адуу маллаж байгаад Алтанширээд ирснээсээ хойш хонь маллаж аймгийн аваргаар, сумын аваргаар бас гурван удаа шалгарсан даа. Би бага залуудаа оролдохгүй юмгүй л байсан хүн. Спортоор их хичээллэж байлаа. Хөнгөн атлетикаар хичээллэж, Орост болсон тэмцээнд урт, өндрийн харайлтаар хүртэл оролцож явлаа. Би бүх ард түмний нэг, хоёр, гурав, дөрөв, тавдугаар спартакиадад оролцож явсан. Сум, аймагтаа түрүүлээд улсад 4х100 төрлөөр очиж мөнгөн медаль хүртэж байлаа. 1963, 1967 онуудад уртын харайлтын төрөлд хоёрдугаар байрт орж байсан шүү. Бидний үеийнхэн ер нь нийгмийн идэвхи сайтай байсан шүү. Түүний ачаар одоо 70 хүрсэн ч өвдөх зовох юмгүй л байна.
-Сайн эрийн бас нэгэн шалгуур нь адуу эдлэх байсан юм шиг ээ. Энэ тал дээр Лувсан Алдарт хэр үнэлэгдэж явав даа?
-Мэдсэн юм шиг асууж байх чинь ээ. Цагтаа адуунд эртэй, хийморьтой гэгдэж явлаа. Морь мал уургалах, унах хоёрт яахав гэж асуудаггүй, дуртайгаа бариад уначихдаг, дураараа уургалчихдаг тийм л эр байсан. Морь уургалахад биеэсээ өнгөрөөж чирэгдэж үзээгүй. Дугтарч эргүүлээд л үсрээд толгой дээр нь буучихдаг. Мориор ч уургалдаг л байсан. Дээр үед тавдугаар сарын нэгэнд “Майн 1”-ний тэмцээн болдог байлаа. Морь уургалаад суулгасан газар дээрээс нь хэмжиж шалгаруулдаг байсан. Тэгэхэд манлайлж л явсан.
-Хамгийн сүүлд хэзээ морь уургалсан бэ?
-60 гараад уургалж байсан байх аа. Зурагтаа “Адуучин” нэвтрүүлгийг үзээд би энд таарч байсан бол гэж бодогддог шүү. Одооны залуус морь мал унана, эдэлнэ гэж байхгүй. Дандаа мотоциклиор малаа хариулна. Тэгэхээр яаж морь унахынг сайхныг мэдэхэв дээ. Заримаа хэлмээр л санагдах юм.
-Санал нэг байна. Ингэхэд та хэдэн оны Алдарт билээ?
-2004 онд авсан.
-Хурдан морь сонирхдог залуус олширч хаа газрын хурдыг андахаа байж. Таны хээрийн төлүүдээс авъя гэсэн санал ирж байх юм уу?
-Гарсаан. Дундговь аймгийн харьяат Бирозана гэдэг хүнд би унагатай гүү өгсөн. Дагаж очсон унага нь даагандаа хоёр аман хүзүүдээд, шүдлэндээ хоёр түрүүлсэн гэнэ лээ. Одоо хязаалан үрээ болсон байх ёстой. Хөвсгөл суманд очсон бас нэг үрээ даага шүдлэндээ аман хүзүүдсэн гэсэн. Хээрийн төлүүд сайн ч тарсан. Сайн ч давхиж байгаа. Миний Аварга хээр азарганы дээд угшил нь Адилаа адуу. Би долоон настай азарга авч байсан юм. Эх нь Галшар угшилтай гүү байсан гэдэг юм билээ. Миний хээрийн эцэг хээр азарга нь таван медальтай адуу байсан.
-Хурдан адуунд зодог тайлах ёслол хийдэг гэх юм билээ?
-Тэгдэг л юм билээ. Би хийгээгүй ээ. Хийх санаа бол байгаа. Овоо тахилга юм уу, сумын наадмаар хээр азарганыхаа мялаалга наадмыг хийгээд албан ёсоор зодог тайлуулна даа гэж бодож байгаа.
-Удам дамжсан уяачдын уухайд цучил нэмж буй залуус бий л биз дээ?
-Миний хүү Чинбат уяж байгаа.Миеэгийн Ууганбаярын хурдан хүрэн азарганы төл хүрэн азарга аваад соёолонгоос нь эхлэн хурдлуулж байгаа. Аймгийн анхны бүсийн наадамд аман хүзүүдээд түүнээс хойш олон айрагдсан.
-Мориор дамжсан үндэсний өв соёлыг хойч үедээ түгээн дэлгэрүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж яваа буурал уяачид эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе. Ярилцсанд баярлалаа.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Лхагва, 17:46 минут Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- Лхагва, 11:21 минут МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
- 2023 оны 10-р сарын 28 -нд Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит уралдаануудын нэг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна