Ардын хувьсгалын анхны наадам /1921 он/
А.Тэлмэн
2014 оны 4-р сарын 08 -нд
Ардын хувьсгалын анхны наадмын талаар манайтүүхч, судлаачид, мөнхүү тухайнүед ардын журамт цэрэгт алба хааж явсан ахмадуудөөр өөрийг өгүүлж, улмаар бичиглэн үлдээсэн байдаг. Тухайлбал,
-Энэ наадамд Сүхбаатар, Чойбалсан нар оролцоогүй... гэх буюу “Хувьсгалын анхны наадмыг 1921 онд тэдэглээгүй, харин Д.Сүхбаатарын 30 тоот тушаал гарсны дагуу 1922 оноос ёслон тэмдэглэж эхэлсэн” гэж үзэх нь олонтаа. Гэвч эдгээрээс Ардын хувьсгалын 10 жилийн ойн тухай гар бичмэл сэтгүүлд тухайн үеийн Шүүх яамны сайд асан Магсар хурцын бичиж үлдээсэн нь хамгийн үндэслэлтэй мэт. Тэрбээр,
-Ардын журамт цэрэг Да хүрээг эзлэн аваад 1921 оны долдугаар сарын 10-ны өдрийн үд дундын морин цагт хуучин автономит Монголын таван яамны эрхийг бүрэн хязгаарлан тамга тэмдэг, албан бүх баримтыг хураан аваад мөн сарын 11-ний өдрийн өглөөний морин цагт хүрээний бүх эрэгтэй эмэгтэй, хар шар нийт ардуудыг Дүнжингаравын хүр дор цуглуулан АХ-ын анхны ялалтыг тэмдэглэх наадмыг нэгэн өдөрт багтаан гүйцэтгэх тухай жанжин Д.Сүхбаатарын дөрвөн тоот тушаал гарчээ... гэж бичсэн байдаг. Ийнхүү Да хүрээнд Богд Дүнжингаравын хүр дор хийсэн наадам нь юутай ч Ардын хувьсгалын ялалтыг тэмдэглэж богино хугацаатай ч гэсэн наадам байснаараа “Ардын төрийн анхны наадам” гэж үзэх үндэстэй. Энэ наадмын барилдаанд нийт 124 бөх барилдаж, Засагт ханы Сартуул гүний хошууны “солгой” хэмээх Сундуй заан долоо давж түрүүлэн, Түшээт хан Буянтогтох зургаа давж үзүүрлэжээ. Сайн ноён ханы “нохой” хэмээх Гомбо, “хэрээ” хэмээх Дэмбээ нар шөвгийн дөрөвт үлджээ.
Ардын хувьсгалын партизан, ахмад зохииолч Ж.Дамдин гуай “Монгол бөх” номондоо бичсэн нь “Цагаагчин тахиа жилийн зуны дунд сарын эцэс буюу 1921 оны зургадугаар сарын эцсээр Хиагт хотын өмнө байдаг солдат /Салдааз/ толгой буюу цэрэг овоо гэж эртнээс нэршсэн оргил дээрээ овоотой жижиг толгойг тахих ёслол үйлдэн мандсан ардын засгийн маань анхны наадмыг хийж, хуучин заншлаар ёслол үйлдсэн билээ. Д.Сүхбаатар жанжин дурсгал болгон орос зурагчингаар патиар татуулжээ. Зураг дээр орос, монгол олон хүн дүүрэн суусан, гол асрын байдал нь бөөрөн дээрээ пүүзэн хээтэй, өнцгүүддээ сэртэн угалз, дундуураа үүлэн хээ зэргийг оёж чимэглэсэн, урьд онуудын олон наадмын тоос үзсэн бололтой хэд хэдэн нөхөөстэй хуучин асар, үүлгүй цэлмэг тэнгэрийн наана дүнхийж харагдана. Асрын зүүн этгээдэд том улаан туг “Улаан армийн хувьсгалт цэрэг цагаан гвардын дээрэмчин Бароныг хамтран ялж явсанд дурсгал болгов” гэсэн орос бичиг тод харагдана. Энэ тугийг орос, монгол хоёр хүн дэлгэн барьжээ. Уг зураг холоос авсан тул нэлээд бүдэг, тэнд байсан хүмүүсийн царай зүс тэр өдрийн халуун, саяхны дайн тулааны утаа тортог нь арилаагүй зэргээс барайж сүүдэртэн олонх нь танихад бэрх болжээ. Гэвч төв дундах суудалд суусан их жанжин Д.Сүхбаатар бор цэмбэн малгай, цагаан тэрлэг хантааз бүхий сууж буй бололтой. Баруун талд нь улаан цэргийн нэгэн дарга, түүний баруунаа Эрдэнэ вангийн Билэгсайхан зэрэг хүмүүс харагдана. Жанжнаас зүүн талд нэгэн орос эмэгтэй, түүний зүүнтээ Бодоо сайд бололтой, өөр хоёр орос эмэгтэй, жанжны гэргийн Янжмаа болон буриад Цэдэн-Иш нар, жич арван тавны цагдаа зэрэг хүмүүс олон давхар бөөгнөрөн зогсож, сууж, зарим нь сүүдэрт үл үзэгдэнэ. Жанжны өвөр эгнээнд цөм улаан цэргийн хүмүүс эгнэн суусан нь үзэгдэх бөгөөд тэдний өмнүүр зодог шуудагтай бөхчүүд, соргог сайхан ногоон дээр тохиойлдон хэвтсэн нь зүүн гараас “гонос” хэмээх Эрдэн вангийн бөхийн дарга Манхаан, Эрдэнэ вангийн хошууны Батай начин, мөн Бат-Очир, Гонгор зэрэг бөхчүүл байна. Энэ нь тэр наадмын тавын давааны эхэнд зодоглож байсан нэр бүхий бөх ажээ. Мөн хүмүүсээс гадна урт ханцуй бүхий нударгатай тэрлэг өмсөж, даахин гэзгээ годойтол сүлжсэн, арваад насны монгол бүсгүй хүүхэд ихэд гайхан сонирхсон байдалтай зогсоно. Бас уранхай өмдтэй, хөл нүцгэн нэгэн орос хөвүүн ногоон дээр суугаад их л баясгалантай байдлаар наашаа харжээ. Энэ хөвүүн Хиагтын ойролцоох тосгоноос ирсэн ямар нэгэн баян худалдаачны зарц бололтой. Бодвол улаан цэрэгт элсэж, маргаашнаас эхлэн аян дайнд цуг явж алдар гавьяа байгуулах болсондоо залуу халуун сэтгэл нь хөдөлж хөөрсөн ч байж мэднэ” гэжээ.
Тэгвэл С.Янжмаа1921 оны долдугаар сарын дундуур Сүхбаатарт бичсэн захидалдаа “Дээд шивээний газраа ирсэн цахилгаан мэдээний учрыг сонсож ихэд баярласан ба дараа шинийн тавны өдөр орос ноёд манай яамны түшмэд албаны хүмүүс болон олон цэргийг бидний хамт Дээд шивээний газраа урин аваачиж Хүрээг эзлэн авсан их баяр хэмээн найр барив. Мөн шинийн зургааны өдөр Салдааз овоог тайж баярын наадам хийхийн дашрамд мөнхүү Оросын их, бага ноёд албаны хүмүүсийг урин авчирч будаалуулсан. Тэдний их жанжнаас манай ардын намын үйлс дэлгэрэн бүтсэн их баяр хэмээн нэгэн их улаан туг авчирч өгснийг манай яамны түшмэд хүлээн авчээ” гэжээ. Чингэхлээр уг наадамд Д.Сүхбаатар, Х.Чойбалсан тэргүүтэн оролцоогүй нь нотлогддог.
Салдааз овооны ёслол наадамд нийт 96 бөх барилдаж Түшээт хан Эрдэнэ ван /Сэлэнгэ, Зүүнбүрэн/-гийн “Данигай” хэмээх Дугаржавын Дамдин долоо давж түрүүлэн, мөн хошууны Бат-Очир начин зургаа давж үзүүрлэж, Орхонтуул орчмын нутгийн В.Гоонос тав давж сүүлийн гуравт үлджээ.
Мөнхүү Л.Бат-Очир гуай,
-Салдааз овоог тахисан наадамд 1921 оны долдугаар сарын 11-нд болсон нь баримттай. Манай ардын журамт цэрэг Хүрээг долдугаар сарын 6-наас эхлэн чөлөөлөөд гол хүч Намын төв хороо, Ардын түр засгийн газар 8-нд Хүрээнд орж ирсэн. Энэ тухайг Зөвлөлт Оросын засгийн газар, Зөвлөлтийн Алс Дорнодын байгууллагууд мэдсэний хувьд Оросын Хиагтын нөхөд тэнд байсан коминтерний төлөөлөгчид нь хойно байсан манай нөхдөд баяр хүргэж туг бэлэглэж наадам хийсэн. Тэр наадамд Сүхбаатар болон гол удирдлагууд байгаагүй. Наадам нь овоо тахисан орон нутгийн чанартай, хувьсгалын ялалтыг орон нутаг, уул овоо тахидаг заншлаараа талархан хүлээн авсны нэг баримт болох юм. Харин Да хүрээний ёслолд морь уралдсан, Салдааз овооны ёслол наадамд нум сум харвасан гэх мэдээ байхгүй нь уг арга хэмжээнүүд монголчуудын эрийн гурван наадам биш байсныг бас харуулна... гэсэн нь бий.
Юутай ч ардын төрийн анхны наадмын сурын харваанд Д.Сүхбаатар жанжин түрүүлсэн байдаг.
Анианханы Хүрэн-Алагийн Отгонбаяр

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна