Морьтон монголчууд эх орноо нар зөв тойрохоор мордлоо
А.Тэлмэн
2014 оны 5-р сарын 10 -нд
Тэнгэрт тэтгэгдсэн хөх толбот монголчууд найман зууны тэртээ дэлхийн талыг морьтойгоо эзэлж байсан бол хурмаст дэлхий хураа харамгүй хайрласан энэ сайхан өдөр морьтон монголчууд морьтойгоо эх орноо нар зөв тойрохоор эзэн Чингис хааны их хөшөөний өмнөөс мордлоо.
“Морьтон Монгол” төслийг Монгол Улсын Боловсролын их сургуулийн газар зүй аялал жуулчлалын ангийн 3-р курсийн оюутан Даваахүү, Ганзориг, Батчулуун нар санаачлан төсөл болгож зураглаач Нацагдорж, гэрэл зурагчин Ганболд гэсэн таван хүний бүрэлдэхүүнтэй мордож байна. Монгол Улсын боломжит хилийн орчимоор нийт 15 аймгийн 100 сумын нутгаар 8538 км замыг 7 сарын хугацаанд 300 гаруй хүлэг мориор туулахаар төлөвлөсөн байна. Аяллын багынхан өчигдөр Цонжин болдогт нээлтээ хийгээд Өмнөговь аймгийн Шивээ хүрэнгийн боомтоос гараагаа эхэлж 12 сарын эхээр гарсан газраа аяллаа дуусгахаар төлөвлөн мордлоо. Зураглаач Нацагдаорж, гэрэл зурагчин Ганболд нар эх орноо тойрон аялсан аяллаа баримтжуулан баримтат кино хийх юм байна. Аяллын багийг ах дүү, төрөл төрөгсөд, төслийн зохион байгуулагчид, найз нөхөд, ивээн тэтгэгчид ёслол төгөлдөр үдэж өгөн аяны их замд нь сүү өргөн ерөөлөө.
Аялагч Батчулуунтай ярилцсанаа хүргэж байна.
-Яагаад морьтойгоо Монгол Улсаа тойрох болсон бэ. Анх хэзээ санааг гаргасан бэ?
-Морьтойгоо дэлхийг туулж байсан монголчууд XXI зуунд мориноосоо бага багаар холдоод байна.
Энэ урамжлалаа хадгалах, мөн монгол хүн болж төрсөн учраас эх орноо тойрч үзье гэсэн бодол төрсөн. 2013 он 12 дугаар сард санааг нь гаргаад өнөөдөр ажил хэрэг болгож байгаадаа их баяртай байна.
-Хэдэн км замыг хэдий хугацаанд, хэдэн мориор туулах вэ?
-8538 км зам гэж төлөвлөж байгаа. Магадгүй ойр зуурын хэрээстэй 10000 болох байх. Долоон сарын хугацаанд туулна. Гарааны морь нэг хүний гурав гээд 15 морьтой гарна. Тэгээд замдаа солиод явах юм. Нийт 300 морь оролцоно гэж төлөвлөж байгаа.
-Өдөрт хэдэн км замыг туулна гэж төлөвлөж байна. Амралтаа хэрхэн зохицуулах вэ?
-Монгол морины туулах чадвар өдөрт 100 км байдаг. Бид их хол замыг туулах учраас шахахгүй, өдөрт 50 км замыг туулна. Зургаан өдөр яваад нэг өдөр амарна гэж төлөвлөсөн. Хоёр морио сэлгэж унана. Нэг моринд ачаагаа ачна, ойролцоогоор 50 кг ачаа ачна.
-Өмнөговь, Баянхонгор, Ховд аймгийн урд хилээр усгүй. Говийг хэрхэн туулхаар төлөвлөсөн бэ?
-Өмнөговь, Баянхонгор, Ховд аймгийн урд хилээр усгүй, мал битгий хэл, машин явахад хэцүү учраас наашаа сумд бараадаж явна. Шивээ хүрэнгийн боомтоос наашлаад Гурвантэс сумаар дамжаад явах юм. Усгүй газраар явахдаа морь, хүнийхээ усыг нөөцөлж ачиж явна.
-Алтайн нуруугаар хэрхэн давах вэ. Алтайн нурууд төрсөн адуу л тэр замыг туулах чадвартай байх?
-Уул тайгад өссөн адуу л тэр замыг туулах чадвартай. Ховд аймгийн Булган сумаас эхлээд морьдоо уулын морьдоор сэлгэх бодолтой байгаа. Алтайн нуруу бол хамгийн их бартаатай, хэцүү газрын нэг. Тийм учраас сум хоорондын замаар давна.
-Хөвсгөл, Хэнтийн ой шугуйг хэрхэн туулах вэ. Ан амьтдаас өөрсдийгөө хэрхэн хамгаалах гэж байна?
-Хөвсгөлд бол нуураа дагана. Хэнтийг туулах боломжгүй учраас Мөнгөн морьтоор тойрно. Бид монгол уламжлалаа харуулах гэж байгаа учраас буу, чийдэн авч явахыг чухалчлаагүй. Дуу чимээ гаргах урамжлалт цан дун авч яваа.
-Эрүүл мэндийн асуудал тулгарвал ямар арга хэмжээ авах вэ?
-Бид хоёрдугаар нэгдсэн эмнэлэг дээр яаралтай түргэн тусламж үзүүлэх сургалтанд хамрагдсан. Хэрвээ нэг хүнд маань асуудал тулгарвал хамгийн ойрын сум суурингаас туслалцаа авна даа.
-Хоол хүнс хэрхэн залгуулах вэ?
-Хамгийн тохиромжтой хүнс бол борц. Мөн будаа, арвайн гурил багсарч авч явж байгаа. Аймаг, аймагт хүнсээ сэлбэнэ.
-Ер нь Монгол Улсын хил орчмоор тойрч байгаа хэд дэх монгол хүн болж байна вэ?
-Хил орчмоор бол урьд нь 2012 онд Батзориг гэж хүн машинтай тойрсон. Цэвээндорж гэдэг хүн долоон жилийн хугацаанд явганаар тойрсон байдаг. Мориор бол бид анх удаа тойрох гэж байна. 8000 гаруй км замыг туулвал Монгол төдийгүй дэлхий хамгийн хол замыг монгол мориор туулсан хүмүүс бид болох байх.
-Та бүхний аян замд сайн сайхныг хүсье.
-Биднийг гаргаж өгч буй бүх хүнд баярлалаа. Монгол эх орноо нар зөв тойроод та бүхэнтэйгээ удахгүй эргээд уулзах болно оо.
Ц.Амарбаяр

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна