Унага бойжуулах
А.Тэлмэн
2014 оны 12-р сарын 10 -нд
Унага эхийнхээ амьдын жингийн 10 орчим хувьтай тэнцэхүйц жинд хүрдэг. Монгол үүлдрийн унага ойролцоогоор 29-32 кг жинтэй төрөх бөгөөд эхний гурван сард хоногт дунджаар 600-700 гр-аар буюу бараг гурав дахин нэмэгдэнэ. Харин уналга, хурдны чиглэлийн Будённый, Араб, Ахалтекин зэрэг үүлдрийн адууны унага төрөх үедээ 40-45 кг амьдын жинтэй байдаг.
Хээлтэй гүүг тэжээллэг, арчилгаа маллагааны хангалтгүй нөхцөлд байлгавал үр төлийн нь өсөлт зогсонги болсноос унага харьцангуй богино хөлтэй төрөх ба энэ нь насан туршид нь хадгалагдана.
Эхээс төрөх үед унаганы хүйс тасраагүй бол түүний хэвлийгээс 5-6 см зайтай таслаж иодын уусмалаар ариутгана. Эрлийз унага урд хөл нь ихэвчлэн 70 см-ээс дээш урт байдаг тул толгой шууд эгц тонгойж газар хүрдэггүй тул 2.5-3 сарын настай болтлоо урд хоёр хөлийн аль нэгийг нугалаж өвдөглөх буюу эсвэл хажуу тийш нь жийж өвс гоочилж эхлэнэ. Харин монгол унага гурван долоо хоногийн настайгаасаа өвс, ус гоочилж эхэлдэг. Эрлийз унага үүнээс нэлээд аажуу бараг 40 хоногтойгоос өвс гоочилж эхэлдэг.
Зуны улиралд эрлийз унага шөнө унтаж сүрэгээсээ хоцрох явдал их байдаг тул үе үе эргэж эхийг нь дагуулахгүй бол сүрэгээс хоцорч төөрөх явдал элбэг байдаг. Монгол унагыг унтаж байхад нь сэрээхэд эхийнхээ үрсэхийг андахгүй давхиж очдог.
Унага эхээс төрсний дараа нярай үе нь 2-3 долоо хоног үргэлжилдэг. Унаганы өсөлт хөгжилтөд эхийнх нь тараг хүч,сүүлэг байдал, бэлчээр тэжээллэгийн нөхцөл ихээхэн нөлөөлдөг. Нялх унагыг уурагт нь сайн цатгаж, цаашид эхээ хөхөж байгаа эсэхийг байнга ажиглаж байх хэрэгтэй. Ялангуа эрлийз нялх унага төрөхдөө цагаан хальсаар бүрхэгдмэл гарч бүтэж болох тул чих,хамарын салс бүрхэвчийг арилгаж цэвэрлэх бөгөөд 20-30 минутанд эхээ хөхөх,тэнцэх оролдлогыг хийнэ. Харин сул дорой байдасны унагыг эхээ хөхөд нь туслах хэрэгтэй. Гүүг унагалсны дараа бага зэрэг ус өгч болох бөгөөд унагалснаас хойш 3-4 цагийн дараа услана. Харин 4-5 цагийн дараа зөвхөн өвс тавьж өгнө.
Манай орны байгаль цаг уурын нөхцлөөс хамааран бэлчээрийн өвс ургамлын шингэц,шимт чанар, гүүний сүүний химийн найрлага харилцан адилгүй байдаг. Ялангуяа уургийн задрал нь улирлын онцлогоос шалтгаалан тодорхой зүй тогтлоор өөрчлөгдөж унагны өсөлтөд нөлөөлдөг. Үүнээс шалтгаалан нялх унаганы физиологи килиникийн зарим үзүүлэлтэд өөрчлөлт гардаг.
Монгол унаганы биеийн өсөлт 3-7 сартай болтлоо эрчимтэй явагдаж амьдын жин нь төрсөн үеийнхээсээ 4.5-5 дахин нэмэгдэнэ. Харин 6-9 сартайгаасаа өсөлтийн эрчим суларч эхлэх бөгөөд хуанлийн сарын 2-5 сар буюу 12 сартайдаа өсөлт зогсонги байдалд ордог. Харин эрлийз унаганы өсөлт нь монгол унаганыхаас үлэмж нэмэгддэг.Энэ нь тэжээллэг арчилгаа маллагаатай холбоотой. Бэлчээрийн маллагааны нөхцөлд өсвөр адуу өндрөөсөө болон уртаараа нас даган өсөх боловч 18 сар хүртэл эрчимтэй байснаа 18-24 сар хүрээд саарч, 24-30 сартай үед биеийн урт өндрөөс илүү өсч, нас гүйцсэн адууны 60-70 хувьд хүрдэг. Энэ нь өвсөн тэжээлт амьтны биеийн урт өндрөөсөө илүү өсдөг гэсэн өсөлт хөгжилтийн ерөнхий зүй тогтолтой дүйж байгаа юм.
Унага эхээс төрсний дараах 40-45 хоногт зөвхөн эхийн сүүгээр хооллодог. Уураг сүү нь элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх иммунно бодис агуулахаас гадна нялх унаганы гэдэснээс зунгагийг зайлуулах үүрэгтэй. Ийм учраас нялх унагыг уураг сүүнд нь заавал цатгах хэрэгтэй. Эрүүл чийрэг унага төрснөөс хойш 30-40 минутын дараа босож тэнцэх бөгөөд эхийгээ хөхөхийг эрмэлзэнэ. Энэ үед түүнийг хөхөд нь туслах ба цаашид унага бусдын дэмжлэг туслалцааг төдийлэн шаардахгүй.
Унаганы сүүн тэжээлийн үе нилээд хэдэн сар үргэлжлэх бөгөөд уул хугацаанд өвс тэжээлд орж эхэлдэг. Эх нь сүү сайтай бол бэлчээрийн маллагаанд байдаг үүлдрийн унага хоногт дугджаар 0.6-0.7 кг, бусад үүлдрийнх 0.8-1.2 кг-аар жин нь нэмэгддэг. Унаганд 1 кг жин нэмэгдүүлэхийн тулд ойролцоогоор 10 кг сүү шаардлагтай байдаг.
Эрүүл чийрэг унага хоногт 25-30 удаа заримдаа 50 удаа хүртэл хөхдөг. Унага гурван сарын настайгаас эхлэн 2 цаг тутамд эхийгээ 1-2 удаа хөхөх ба энэ үед эхлээр байлгавал унаганы өсөлт хөгжилтөд сайнаар нөлөөлнө. Унаганы хөхүүд үе зургаан сар хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд унаганы тэжээл боловсруулах эрхтний хөгжилт эрчимтэй явагдаж, цаашид эхийн сүүг бэлчээртэй хослуулан бие организмд шаардагдах шимт бодисынхоо хэмжээг ханган амьдрах чадварыг эзэмшдэг.
Цаашид унаганы өсөлтийн эрчим нь тэжээлийн шимт бодисыг илүү ихээр шаардах боловч энэ үед эхийн сүүний гарц эрс багасдаг учраас төрсний дараах 1.5-2 дахь сараас эхлэн хошуу будаа, улаан буудай, арвайг няцлан 100-200 гр-ыг өгч дасгаж аажмаар уг нэмэгдлийн хэмжээг 0.5 кг хүртэл нэмэгдүүлнэ.
Хэрэв бэлчээрийн ногооны гарц арвин, шимт чанар сайн бол гүү сүү ихтэй байх тул унагыг нэмэгдэл тэжээлд аажуу оруулж болно. Гэхдээ эхээс салгах үед 2 кг хүртэл хүчит тэжээл идэж сурсан байх нь чухал. Унаганы хувийн онцлог, үүлдэрлэг байдалд үржлийн чанар, сүүлэг байдлыг харгалзан нэмэгдэл тэжээлийн хэмжээг тогтооно.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна