Аймгийн Алдарт уяач Л.Ганбаатар: Хээр азарганы маань төл хонгор халзан морь намайг олон баярлуулсан
А.Тэлмэн
2015 оны 1-р сарын 30 -нд
Хурд чуулсан Баянхутаг сумын хийморилог уяачдын төлөөлөл дараагийн зочин бол аймгийн Алдарт уяач Лувсандамингийн Ганбаатар юм. Аавыгаа дагаж морь уях эрдэмд суралцсан тэрээр ээжийн талаа дуурайн уран мэхийг уралдуулдаг. Аймгийн заан, жудо бөхийн спортын мастер цолтой тэрээр олимпийн Алдар медаль, жудо бөх үүсч хөгжсөний 40 жилийн ойн тэмдгээр энгэрээ мялааж байсан аж.
-Таны аав нэр хүндтэй сайн уяач байсан гэдэг. Аавын тань талаарх дурсамжаар яриагаа эхэлбэл ямар вэ?
-Бололгүй яахав. Миний аав Лувсандамдин Хэнтий аймгийн Батноров сумын хүн. Хожмоо Баянхутаг суманд ирж суурьшсан юм билээ. Залуугаасаа морь уяж, хэдэн цагаан адуу угсраагаар нь түрүүлгэсэн хүн. Бийра цагаан гээд суманд гурав дөрөв түрүүлсэн цагаан морь байлаа. Түүнийг залгаад Цуурхай цагаан гэж хурдан адуу гарсан. Тэр адууны түүх бас их сонин. Сүхбаатар аймгийн ирсэн агтнаас харж байгаад нэг гүү авч л дээ. Тэгсэн тэр гүүнээс нь цав цагаан унага гарч, дааганд нь сургахдаа амыг нь цуулчихгүй юу. Тэгээд Цуурхай цагаан нэртэй болж, суманд нэг түрүүлээд, бага наадмуудад бол олон түрүүлсээн. Цуурхайг залгаад Шүдгүйн цагаан гэж бас нэг хурдан морь байлаа. Энэ суманд хэд хэдэн удаа түрүүлж, айрагдсан.
-Ямар сонин нэртэй адуу вэ?
-Манай нутгийн Шүдгүй гэдэг хүнээс аваад, эзнийх нь нэрээр нэрийдчихсэн юм билээ. Уул нь улаан морь байснаа сүүлдээ цагаан болж, тэгээд Шүдгүйн цагаан болсон юм. Шүдгүй цагааныг залгаад Хүүхний цагаан гэдэг адуу гарсан. Тэр бас их сонин түүхтэй. Лувсандорж гэж хүний хөгшин хонинд унадаг байсан цагаан морийг аав гуйсаар байж аваад тэгж уяж хурдлуулсан юм. Тэр цагаан морь хурд нь орохоороо тохом нь сугараад байдаг байсан юм.
-Тэр нь ямар учиртай юм бэ?
-Давхил нь орохоороо гүйцэд тэнийгээд нуруу нь хотойхоороо олом нь суларч эмээл нь хөвхөлзөөд байсан байх л даа. Тэгээд тохом нь сугарч байсан байх.
-Адуу таньдаг л хүн байж?
-Тийм. Миний аав чинь адууны төлөө зүтгэж яваад адууныхаа дэргэд өөд болсон хүн шүү дээ. Сая ярьсан цагаан морины тохом сугарч давхисан тэр сунгаанд морио түрүүлэхийг харчихаад бурхан болсон доо хөөрхий. Би цагаан морины давхилыг үзэх гээд эхнэрээ сундлаад явчихсан байсан юм. Эргээд ирсэн аав маань мориныхоо хөлсийг ч хусалгүй хуучин гражны тэнд амьсгаадаад сууж байна. Тэгэхээр нь морийг нь хусчихаад, дүүгийндээ хүргээд ирлээ. Муу юм мэдэхгүй залуухан ч байж дээ. Тэгээд хэсэг улстай морь яриад сууж байхгүй юу. Би гадаа, сая ярилцлага өгдөг Цэрэн гэрт. Тэгсэн гэнэт л “Дамдин гуай болохоо байлаа” гэж дуудаад ороод ирсэн Цэрэнгийн өврийг дэрлээд өнгөрчихсөн байсан. Цэрэн бас Батноровынх. Тэгээд хожим нь “Дамдин гуай миний өврийг дэрлэж бурхан болохдоо надад их морины өм өгсөн. Тэрнээс хойш миний их морь сайн давхиж байгаа” гэж ярьдаг юм.
-Та өөрөө хэдий үеэс морь уяж эхэлсэн бэ?
-Цэргээс халагдаж ирээд 1980-аад оноос эхлээд аавыгаа дагасан. Хаана явна цуг явна. Тэгж байгаад 1982 оноос бие дааж морь уясан.
-Аав тань цагаан адуугаар наадаж байсан. Та бас тийнхүү зүсээр нь ижилсүүлэх үү?
-Би хээр, хонгор голдуу адуугаар наадсан.Аав маань амьд сэрүүн байхдаа даагатай гүү өгсөн юм. Тэр даага нь сайхан хээр азарга болсон.Гэхдээ өвдөг нь хавантай юм шиг их том. Түүнийг нь уяж уяачийнхаа гарааг эхэлж байлаа. Шүдлэн суманд айрагдаад, сайхан төлүүд өгсөн. Дараа нь би хөдөө гарчихаад Хурх руу зарчихсан юм. Тэнд очоод олон сайн төл өгч, их хурдалсан гэнэ лээ. Тэр хээр азарганы маань төл хонгор халзан морь намайг олон баярлуулсаан. Түрүүлж л байгаагүй, хоёр гурван ч удаа аман хүзүүдсэн байх. Өөр бас нэг бор үрээ байлаа. Би нэгдлийн адуунаас орных нь үрээг өгөөд хязааланд нь авч зун нь суманд айрагдуулж байсан юм. Тэр бор үрээ их ааштай, ажил хийх болгонд нь булгидаг адуу байж билээ.
-Хязаалангаасаа хойш яаж давхихав?
-Тэрнээс хойш уяагүй ээ. Найман настайд нь одоо бурхан болчихсон аймгийн Алдарт уяач Сүхчулуунд өгөөд, Сүхчулуун нь Цэрэнд өгсөн байсан. Тэгсэн нэг шөнө адуундаа үхчихсэн байсан гэнэ лээ. Бор үрээний дараа Наваанжамбын Энхбат гэдэг хүнээс хонгор халзан соёолон авч уяад ноосны баярт их хол түрүүлгэсэн. Манай энд хавчиг, долоотойд нь адууг өнжөөдөг юм.Тэгээд өнжүүлж байсан бор морийг маань авсан адуучин “чамаас л морь авна” гэсээр байгаад хонгор халзанг маань аваад явсан. Дамжин зарагдаад Батноровт их хурдалсан дуулдана лээ.
-Ганц нэг айрагдуулчихаад л зарчихаад байдаг хүн юмаа?
-/инээв/Адилхан моринд дуртай эр улс гуйгаад байхаар хэцүү байдаг юм.Одоо уяж байгаа цавьдар азаргаа дааганаас нь хойш хавчиг болтол нь зургаа айрагдуулсан. Манайхаас гарсан адуунууд давхиж байгаа л дуулддаг. Өвөрхангай руу нэг саарал үрээ гарсан азарга болоод их хурдалж байгаа гэсэн.Бас нэг халтар аваад явсан. Би ер нь Өвөрхангай руу нэлээд адуу өгсөн шүү. Уржнан байхаа, Өвөрхангайн уяачдын холбооноос хүмүүс ирээд нутгийн адууны угшлыг сайжруулахад хувь нэмрээ оруулсан гээд энгэрийн тэмдэг, өргөмжлөл өгч байна лээ.
-Өөрөө адуу мал хэр авахав?
-Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “өндөр” хэмээх Чулуун агсны адууны хүрэн азаргыг авсан. Мөн Галшарын Сийрий Нацаг гэж будан азарга бий.Тэр будан азарга даагандаа надад ирээд тэрнээсээ хойш аймагт нэг, суманд хоёр ч орчихсон. Галшар, Өлзийтийн наадмуудад ч айрагдаж байсан. За тэгээд Дорнодын Халхгол, Сүмбэр чигээс Барга, Үзэмчин гүүнүүд нэлээд авсаан. Ер нь манай гүүнүүдийнх ихэнх нь тэр чигийн адуу. Гарсан төл нь ч арай томируун юм.
-Аймаг, аймгийн чанартай наадмаас хичнээн айраг түрүүтэй вэ?
-Аймгийн чанартай наадмаас хоёр түрүү, дөрвөн айрагтай. 1980 онд аймгийн заан болж, хоёр удаа шөвгөрч цолоо хамгаалсан.
-Бөхийг удам дагадаг гэдэг. Танай удамд барилдаж ноцолддог хүн байв уу?
-Манай эхийн талд сэтэрхий уруулт Самдан гэж бөх байсан юм гэнэ лээ. Хоёр гартаа их тэнхээтэй, гаднаас ирсэн бөхчүүд халгадаг тийм хүн байсан гэдэг юм. Би залуудаа спорт их сонирхдог байлаа. 1973 оны 10 сард жудо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах анхны тэмцээнд Хэнтий аймгаа төлөөлөн очиж медаль авч байлаа. Тэрүүгээрээ аймагтаа жудо бөхийн анхдагч гэж явдаг юм. Чөлөөт бөхийн төрөлд ч алтан медаль авч л байсан.
-Олон төрлийн авьяастай хүн байх нь ээ. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.
Б.Долзодмаа

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна