Уяач С.Дэмбэрэлгалдан: Уяач хүн морио хайрлахгүйгээр амжилт гаргана гэж байхгүй


Завхан аймгийн Түдэвтэй сумын уяач Санжийн Дэмбэрэлгалдангийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1957 онд тус сумын Цагаанчулуут хэмээх газар төржээ.
-Таны үеийнхэн ихэвчлэн удам дамжсан уяачид байдаг. Танайхан дунд хурдан хүлгийн уяа тааруулдаг хүн байв уу?
-Манай аав Санж сайхан барилдана, цэргийн заан цолтой, морь сайхан уядаг хүн байсан. Би багадаа аавынхаа болон нутгийн ах нарын уясан морийг унадаг байлаа. Дашцэрэн гэдэг хүний хээр морийг унадаг байсан юм. Тэгсэн нэг удаа аавын эзгүйд дүүтэйгээ хоёулаа байж байсан Дадай ирээд “хээр морио уна” гэж байна. Том хүн хэлж байгаа юм чинь унахаас яахав. Тэр жил хээр морь нэлээд хойгуур давхиад. Тэгсэн дүү маань “намайг ирэхгүй байна” гээд уйлчихсан сууж байсан. Ахыгаа их л дээгүүр ирнэ гэж бодсон юм байлгүй./инээв/ Тэгээд аяга дүүрэн чихэр аваад бөөн баяр гэртээ харьж билээ.
-Тэр хээр морио олон жил унасан юм уу?
-Дадайгийнхаа хээр морийг хоёр жил л унасан даа. Морь гэдэг агуу ухаантай амьтан шүү. Нэг жишээ ярья л даа. Манайх Улаанбаатар луу шилжсэн, хонгор морь, хээр морь хоёр маань нутаг руугаа гүйчихдэг юм. Аав морьддоо санаа зовоод байж чаддаггүй. Тэгэхээр нь би онгоцоор аймагт ирээд, цаашаа Түдэвтэй рүү ногоон онгоцоор яваад эгчийндээ иртэл хүүхэд нь нөгөө хээрийг уначихсан явж байна. Нутагтаа ирээд таргалаад сайхан болчихож. Тэгээд таньж ядаад “энэ хурдан хээр мөн үү” гэсэн чинь “мөн” гэж байна. “Хэзээ ирсэн юм” гэсэн чинь “өө, удаж байна” гэнэ. Тэгээд би аав руу цахилгаан бичээд, “хоёр морь гүйгээд ирсэн байна, тэндээ битгий эрээрэй” гэж. Аав маань морьдоо алдчихаад их санаа зовж, тэргэнд л орчих вий дээ гэдэг байсан юм. Тэгсэн нэг өдөр манай бригадын дарга, “чи яагаад харихгүй байгаа юм, аавынх чинь нүүгээд ирсэн байна” гэж байна. Гайхаад лавлатал манай аав, ээж хоёр “нутагтаа амьдралаа зориулна” гээд хүрээд ирсэн байсан. Нээрэн ч хэлсэн ёсоороо насаараа нутагтаа амьдарч, ажиллаж хөдөлмөрлөсөн дөө. Манай ээж 80 гарчихсан хөгшин одоо амьд сэрүүн Цэцэн-Уул сумандаа бий.
-Уяач хүн зөвхөн хурд ирлэх бус, адуугаа зөв унаж эдэлдэг, малд хайртай байх ёстой юм шиг ээ. Хүлэг морио дээдлэн хайрладаг аавынхаа талаар сайхан дурсамж хуучлаач?
-Манай аав барилддаг их бяртай хүн байсан гэж хэлсэн шүү дээ. Их том биетэй. Ямар сайндаа “Данхар” Санж гэж байхав. Тийм болохоор нь хүмүүс морины гартай гэж ярьдаг байсан юм. Жороо морь их унана. Шархүүгийн зээрд гэж хонин жороо урт сойлготой хүрэн морь байлаа. Мөн манай өөрийн жороо буурал морь байлаа. Аав маань жороо морио унаж наадамд очоод өөрөө барилдаж, хүнээр морио унуулаад жороо морьдын уралдаанд тавина. Морь сайхан уяна. 1978 онд Тэлмэнгээс авчирсан Өндөр хээр морь нь сумандаа тав түрүүлсэн. Ер нь миний аав юм юмны захтай хүн байсан шүү.
-Тэгвэл та хэзээнээс морь уях төрийн хэрэгт шамдах болсон юм бэ?
-1990 хэдэн оноос морь сонирхож, 1995 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Цэрэн-Очир гэдэг хүнээс хоёр түмэн адууны баярт хоёр түрүүлчихсэн хүрэн даагыг нь авч хурдлуулж байлаа. Хожмоо тэр нь азарга болж олон сайхан төл өгсөн. Ер нь хүрэн үрээ ирснээс хойш миний хурд тасраагүй шүү.
-Булган сүүлтэй хүрэн азарганыхаа талаар жаахан дэлгэрэнгүй яриач?
-Миний хүрэн азарга Нөмрөгийн 80 жилийн ойд айргийн гуравт хурдалж, сумандаа нэг түрүүлж, хоёр удаа аман хүзүүдэн, тав айрагдсан адуу. Би дараа нь Тосонцэнгэлийн Додой гэдэг залуугаас бор морь худалдаж авч Сонгино сумын наадамд айргийн дөрөвт хурдлуулж, 2010 онд аймагт очиж 15-аар давхиулсан. Анх авахад эзэн нь “бор морийг хөгшрөхөөр нь буцаагаад өгөөрэй” гэсэн юм. Тэр ёсоор таван жил уяад буцааж өгсөн. Тосонцэнгэл суманд 2-3 түрүүлсэн тэр хүний хайртай морь нь байсан юм чинь. Би ч гэсэн хүрэн азаргандаа ч их хайртай. Ер нь уяач хүн морио хайрлахгүйгээр амжилт гаргана гэж байхгүй дээ.
-Таны адил морио хайрлаж, адуунд дурлаж байгаа хүүхдүүд байна уу. Залгамж халаагаа бэлтгэж байна уу?
-Хүүхдүүд хотод амьдардаг болохоор зун сонирхогчийн журмаар дагаж давхихаас өөр юм алга. Утсаар л юу болж байна, яаж байна гэх юм. Манай бага хүү ч бүр уйлна шүү дээ, моринд хорхойтой.
"Тод магнай" сэтгүүл №54

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна