Аймгийн Алдарт уяач Д.Сүхээ:Тэжээлийн адуу сэтгэлийн хөөрөлтэй байдаг юм


Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Сүхээгийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Дээхэн Бүрэнтогтохын Туяа бригад их хурдтай байсан гэх юм билээ?
-Манай Бүрэнтогтох бол хотгойд сум. Тийм шүү, Туяа бригадын адуу нутаг орондоо хурдаараа гайхуулдаг байсан цаг бий. Манай эндэхийн адуу чинь эвсүүрхэн, уяа даахдаа сайн, зузаандуу хөрстэй, сар гарангийн уяатай, алаг, саарал, хээр зүсмийн голдуу адуунууд байдаг юм. Манайхан ч өөрийн адууны онцлогтоо тааруулж уяад сурчихсан улс. Би өнгөрсөн жил Сүхбаатараас авчирсан адуугаа нутгийн зузаан хөрстэй адуу шигээ уясан таарахгүй, хөдөлдөггүй юм билээ. Гэхдээ би ч Бүрэнтогтохынхоо унаган адуугаараа нааддаг хүн дээ. Эцэг өвгөд маань малчин улс байсан болохоор тэднээсээ өвлөгдсөн ирсэн адуугаа уяж хурдлуулж байна.
-Тэгвэл багадаа хурдан морины унаач явсан болж таарах нь ээ?
-Тийм ээ. Манайхан чинь хэдэн үеэрээ хурдан тууртын хийморьт сүслэн яваа улс. Миний ээжийн талд Равдан, Батбаяр, Ганбаа нарын аймгийн Алдарт уяачид байна. Би багадаа эднийхээ болон Бүрэнтогтох сумын Туяа бригадын малын эмч, аймгийн Алдарт уяач Бат-Очирын уясан морьдыг унадаг байлаа. Дөрвөн жил хэртэй унаач явлаа.
-Нагац ах нарынхаа тухай бидэнд дэлгэрэнгүй ярьж өгөөч?
-Нөгөө алдарт ногоон морины эзэн Гунаажав гэдэг миний ээжийн талын хүн байгаа юм. Ногоон морь аймагт 9 удаа түрүүлж, 2 удаа аман хүзүүдэж байсан. Сумдын наадамд нэг жил 3-4 сум дамжин түрүүлж байсан гэдэг. Энэ ногоон морины анхны эзэн нь нагац ах Равдангийн аав юм. Ногоон морийг хусч байсан хусуур нь манайхнаас Ганбаад бий. Энэ морины тухай амнаас ам дамжигдсан олон сайхан яриа байдаг. Зарим хүмүүс 33 түрүүлсэн гэж байхад 33 нас хүрсэн ч гэж ярьдаг юм. Ногоон морийг хурдан байх үед би төрөөгүй байсан болохоор мэдэхгүй юм. Хүмүүсийн ярианаас л сонсож явлаа. Ямар ч байсан 33 хүрээгүй байхаа, 23 хүрсэн гэлцдэг юм. Ээж минь адууг зөнөж үхүүлж болдоггүй юм шүү гэж байнга л захидагсан. Энэ нь ногоон мориноос үүдэлтэй гэдэг.
-Бие даан морь болсон үе хэзээ вэ?
-1982 онд цэргээс халагдаж ирээд морь уяснаас хойш 30 гаруй жил болжээ. Энэ хугацаанд аймагт 1 түрүү, 20 гаруй айрагтай. Сум болон бусад жижиг наадмуудын айраг түрүүг тоолбол 100 гарсан байх шүү. Эцэг өвгөдийн буян олон сайхан хурдан хүлэг байлаа. Хөвсгөлийн Нарангийн голын унаган адуу миний хээр азарга 1998 онд Архангайн анхны “Тамирын хурд” бүсийн уралдаанд 13-аар давхиад, хойд жил нь энд 20 гаргаж давхисан. Дараа нь анхны “Дархадын хурд”-д айргийн дөрвөөр давхиж, аймгийн том жижиг наадамд 4 удаа аман хүзүүдсэн. Нас нийлсэн жилээ Шинэ-Идэрийн болоод Галт сумын ойд тус тус түрүүлсэн. Түүнээс жилийн дараа аймгийн МСУХ-ны тэргүүн Даваасүрэнд өгч, хот явсан даа. Даваасүрэн дарга цааш нь хүнд өгсөн шиг байна лээ. Одоо төл нь болох хул морь надад бий. Дааган цагаасаа л уралдаж байгаа адуу. Соёолондоо аймагт зургаалж, шүдлэндээ дөрөвлөөд, хязааландаа уягдаагүй өнжсөн. Мөн Тосонцэнгэл сумын Халзаа гэж найзын маань хээр морь байна. Надад ирээд өвлийн бооцоот уралдаанд аман хүзүүлж, нэг түрүүлсэн. Хээр морь олон ч удаа дээгүүр давхиж намайг баярлуулсан буянтай амьтан байлаа. Хөөрхий урьд жил тогоо тослосон. Бас нэг халтар морь урьд жил аймгийн наадамд дөрөвлөж, “Дархадын хурд 4”-д гуравлан, өнгөрсөн жил Галт сумын наадамд тавласан. Одоо ч уяж байгаа.
-Одоо жилдээ хичнээн адуу уяж уралдуулж байна даа?
-Жилдээ 10 гаруй адуу уяж байна. Энэ жил Архангайн “Тамирын хурд”-д очиж уралдах санаа байна. Өнгөрсөн 2012 онд урагшаа халх суманд наадаж халтар морь аман хүзүүнд, аймгийн наадамд нэг халиун шүдлэн үрээ гуравласан амжилттай байгаа. Үүнээс өмнө хүний ганц нэг морь уядаг л байлаа. Одоо өөрийнхөө адууг аймгийн төв дээрээ уяж байна. Энэ жилийн хувьд 15 адуу тэжээж байгаа. Эднийг нэг өвлийн турш тэжээхэд багадаа л 5 сая орчим төгрөг орж байна.
Тэжээлийн адуу жаахан сэтгэлийн хөөрөлтэй байдаг шиг санагддаг. Уг нь сэтгэл тогтуун байвал давхиатай л байдаг юм. Сэтгэл нь тааруухан дэгэлзээд байх юм бол амжилт гаргах нь ч багасна. Ер нь цээжиндээ жаахан юм суугаад ирэхээр ааш өөрчлөгддөг юм.
-Адууны наймаа их хийж байна уу?
-Бараг үгүй дээ. Аймаг дотроо Түнэл, Алаг-Эрдэнэ, Цагаан-Үүрээс адуу авч, бүгдийг нь оруулсан. Ер нь хурдан адууны дөрвөн хөл, толгой гол нь байдаг юм. Одоо ч адууны үнэ ханш өдөр ирэх тусам өсөөд л байх болж. 2012 онд битүү морь хоёр саяар авч байлаа. Төмөрбулагаас хүрэн морь найздаа авчирч өгөөд 4 түрүүлгээд харамсалтай нь хулгайд алдчихсан. Уг нь жинхэнэ хүлэг байсан даа. Манай энд чинь морины хулгай их гарах юм. Эргээд олдоно гэж байхгүй, нядалчихна гээч. Тэр жил би хүрэн морьтойгоо нийт 10 адуу алдчихаад олоогүй шүү. Үнэхээр гол харламаар.
-Олон жил морь уялаа. Мэдээж анхны тусламжийг өөрөө л үзүүлчихнэ биз?
-Тэгэлгүй яахав, өөрийнхөө хэмжээнд морио хатгачихна. Нэг удаа манай найз Мэндээ багтарчихсан хүрэн морь авчирдаг юм байна. Тэгэхээр нь би хатгаад оройн харыг нь авчихаад нөгөөдөр нь Балжинням гуайгаар даруулж хатгуулсан. Тэгэхэд Балжинням гуай хамаагүй цусыг нь авч болохгүй гэсэн ч би шприц зүүгээр 2 товчлуур дээрээс нь 20, 20 грамм, сүүлний голоос нь бас жижигхэн цус авсан. Түүнээс хоёр хоногийн дараа хүрэн морь уралдаанд аман хүзүүдэж байлаа. Ер нь тэгээд онгойдог л доо, хурдан морь. Өнөө үед хүмүүс тагнайны цус гээд байдаг болж. Би бол тагнайгаар нь нэг их оролддоггүй. Авах юмаа бол хаанаас нь ч авчихна. Тагнай, шанаа, хамрын хий, сүүлний уг, сүүлний хойд тал, дөрвөн хөл рүүгээ орохоор шивэнхийний хоёр тал гээд л хатгадаг.
-Ярилцлага маань өндөрлөж байна. Уясан болгон тань хурдан байх болтугай.
"Тод магнай" сэтгүүл №45

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна