Паралимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Баатаржав: БИ ТҮРҮҮЛЭЭД ХӨЛГҮЙ БААТАР БОЛООД ИРЬЕ” ГЭЖ ХЭЛЭЭД ЯВСАН
-Дэлхийн шилдгийн шилдгүүд оролцдог олимпоос аваргын алтан медаль хүртсэнд тань Монгол түмнийхээ өмнөөс баяр хүргэе.
-Баярлалаа. Монголчууддаа бүгдэд нь баяр хүргэе. Ганцхан миний гаргасан амжилт биш монгол үндэстэн, монгол туургатан болгоны гавьяа гэж би хэлмээр байна.
Миний гол өрсөлдөгч Хятадын тамирчин, өнгөрсөн оны дэлхийн аварга залуухан тамирчин байсан. Түүнтэй би өнгөрсөн жилийн дэлхийн аваргын төлөө өрсөлдөөд ялагдсан юм. Сая даагаа нэхэж, хариугаа авъя гэж бодож байсан. Тэгээд хариугаа авсандаа ч баяртай байгаа./инээв/
-Шигшээ харваа ямархуу болсон бэ. Финалын тоглолт хамгийн хариуцлагатай нь байдаг шүү дээ?
-Финал гэдэг утгаараа хүний сэтгэл зүйд нөлөөлдөг л дөө. Тиймээс хэт оноо хөөлгүй техникийн үзүүлэлтүүдийг зөв хийх хэрэгтэй байдаг. Миний хувьд финалд харвахдаа нервтээгүй. Харин алтан медалийн төлөөх харваан дээр хариуцлага алдсан л даа. Миний харваж байгаа төрлөөс бусад төрлүүд дээр тамирчид рекорд тогтоогоод байсан болохоор рекорд тогтоох санаатай илүү оночихъё гэж бодоод жаахан сэтгэл зүйдээ ачаалал өгчихсөн. Гэхдээ яахав рекорд тогтоож чадаагүй ч эх орондоо тав дахь медаль авчирч олимпийн цагиргийн тав дахыг нь бүрдүүлсэндээ сэтгэл өег байна.
-Аварга болох тэр мөчид хэр их сэтгэл хөдөлсөн бэ. Гадаадын тамирчид сэтгэл хөдлөлөө янз бүрээр илэрхийлдэг юм билээ?
-Эндээс явахдаа “би түрүүлнэ” гэж хамт олондоо хэлээд явсан. Тэнд очоод бэлтгэлийн өдрөөс авахуулаад багшдаа, цуг явж байгаа удирдлагууддаа “би түрүүлэх юм шиг байна шүү” гэж хэлсэн. Тэгсэн манай хэд битгий тоглоод бай гээд ерөөсөө авч хэлэлцээгүй.
-Тэгвэл та хэр зөн совинтой вэ?
-Ер нь миний мөрөөдөж, зөн совин төрсөн зүйл ихэнхдээ биелдэг шүү. Тухайлбал би Япон явна гээд Японы нэг сүмийн өмнө зургаа авахуулж байсан. Гэтэл үнэхээр Япон явсан./инээв/
Эндээс явахад л надад тийм сэтгэлдэл төрж байсан. Явахаасаа өмнө миний төрөлд төдөн хүн орно, тийм тийм тамирчид ирнэ гээд судалгаа хийсэн юм. Хүчний бэлтгэл, техникийн бэлтгэл хийгээд бие организмаа ч сайн бэлдсэн байсан. Энэ бүгдийг зөв хийж байж л тамирчин хүнд итгэл төрдөг. Миний хувьд бүх талаараа их гоё болчихсон өөрт итгэл төрөөд л найз нөхөддөө “Би ялна” гэж хэлж байлаа. Тэднийг тоглоом шоглоом болгоод өнгөрөөхөөр нь “Хөлгүй баатар болоод ирнэ” гээд өмнөөс нь тоглож байсан./инээв/
-Баярын нулимс унагасан байлгүй?
-Мэдээж баярын нулимс гаралгүй яахав. Алтан медалиа аваад индэр дээрээс бууж байхад Монгол улсын элчин сайд намайг Ерөнхийлөгчтэй шууд яриулсан. Ерөнхийлөгч “баярлалаа, баяр хүргэе” гэсэн. Тэгэхэд нь “Би Монгол улсын ирэн болж төрсөндөө бахархаж байна” гэж хэлсэн. Бээжингээс наашаа төрийн гурван өндөрлөг явдаг МИАТ-ийн тусгай онгоцоор ирсэн. Үнэхээр гоё юм билээ. Надад маш их хүндэтгэл үзүүлж, онгоцонд байгаа бүх хүмүүст сарнай цэцэг бэлэглэсэн.
Тамирчин хүн медаль авснаасаа илүү би санасандаа хүрлээ, дэлхийн тавцанд ?х орныхоо нэрийг гаргаж, далбаагаа мандууллаа гэж бодохоор сайхан байдаг. Чингис хаан дэлхийн талыг нум сумаараа эзэлж явсныг дэлхий нийтэд дахин давтан харуулсандаа баяртай байна.
-Олимпийн медальт тамирчдыг урамшуулах мөнгөн шагналын хэмжээ нэлээд өндөр байгаа. Паралимпийн аваргад ч энэ шагнал ирнэ биз?
-Төр засаг маань биднийг анхаарч үзэж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мөнгөн шагналыг эрүүл тамирчдын нэгэн адил олгох болсон нь надад урам зориг оруулсан.
Энэ урам зориг медаль хүртэхэд минь надад маш их нөлөөлсөн байх. Ирээд хоёр гуравхөн хонож байгаа болохоор одоогоор мөнгөн шагналаа авч амжаагүй байна.
-Улс орныхоо нэрийг гаргасан олимпийн медальтнуудад шагнал, бэлгийн хур буух шиг болж байгаа. Танд энд тэндэхийн байгууллага, компаниуд шагнал амлах юмуу?
-Их олимпийнхныг шагнал аваад ирэхэд манай пүүс компаниуд, аж ахуйн нэгжүүд маш их баярлаж тэр хүмүүсийг урамшуулж, шагнал өгч байсан. Түүнийг хараад би баярлаж л байлаа. Тамирчин хүн амжилт гаргаад ирэхэд ард түмэн нь ингэж хүлээж авна гэдэг бахархалтай сайхан юм. “Нийслэл өргөө” компани хоёр өрөө байр өгсөн. Мобиком корпораци алтан дугаар өгнө гэсэн сураг байсан. Одоохондоо гардаж аваагүй байна. Айвенхоу Майнз эрүүл тамирчдад өгсөнтэйгээ адил шагнал олгоно гэсэн. Ер нь компаниуд хэнд шагнал урамшууллаа өгөх нь өөрсдийнх нь хэрэг л дээ. Гэхдээ тамирчин хүний хувьд дотроо горьдож л байна.
-Ингэхэд та байт сурын харваагаар хэдэн жил хичээллэж байгаа вэ?
-20 жил болж байна. Осолд орж хөлгүй болохоосоо өмнө бокс тоглодог байсан. Хөгжлийн бэрхшээлтэй болчихоод спортоор хичээллэж чадахгүй боллоо гэж байтал байт сур хичээллэхэд боломжийн санагдсан. Тэгээд гавьяат дасгалжуулагч Жамъянсүрэн гэдэг хүн дээр очоод шалгуултал гурван сумаа бүгдийг нь оносон. Миний сэтгэл хөдлөөд “багш аа, бүгдийг нь оночихлоо, би чадах юм биш үү” гэсэн чинь битгий онгироод бай, яв чи гээд хөөчихдөг байгаа. Тэгэхээр нь “Энэ муу өвгөн намайг хөөгөөд байхдаа яадаг юм бэ” гэж бодоод миний шар хөдлөөд харваж эхэлсэн дээ. Тэгж Жамъянсүрэн багш маань миний зөв хор шарыг хөдөлгөж байт сураар хичээллүүлэх болсон юм. Харин байт сурын харвааг зааж өгсөн хүн бол ОУ-ын хэмжээний мастер Шагдарын Бямбасүрэн гэж 1980 оны Москвагийн олимпид оролцож байсан ахмад тамирчин хүн бий. Би энэ багшаараа бахархаж явдаг юм.
-Боксоор хэр удаан хичээллэсэн бэ?
-Боксын спортоор би сургуульд байхаасаа хичээллэдэг байсан. МУГТ, Сөүлийн олимпийн хүрэл медальт Нэргүйн Энхбат бид хоёр Банди багшийн секцэнд хамт орж байсан юм. Сүүлд нь хоёулаа шигшээ багт орж, Энхбат маань олимпийн медальт тамирчин болж, харин би аваарт орж спортоосоо хөндийрсөн дөө. Бокс хүнийг тэвчээр хатуужилтай, хурдан сэтгэх чадвартай болгодог. Хүнд зодуулахгүйн тулд яаж хөдлөх вэ гэдгийг хүн боддог. Хурдан сэтгэж байж л амжилтанд хүрдэг спорт. Байт харваа ч ялгаагүй сэтгэхгүй л бол хожигдоно.
-Энэ сайхан мөчид ийм асуулт тавьж байгааг минь уучлаарай. Та хэзээ осолд орсон юм бэ?
-1983 онд автын осолд орсон юмаа. Гэхдээ би осолд орсон талаараа тэр болгон хүмүүст ярихыг хүсдэггүй. Яагаад гэвэл хүнд дурсаад яриад байх сайхан зүйл биш. Өрөөсөн хөлгүй болж, хөгжлийн бэрхшээлтэй болчихоод би ийм болчихлоо гэж шантарч үзээгүй. Төр засаг бидэнд тодорхой хэмжээний мөнгөн тэтгэлэг өгдөг. Тэрийг нь аваад байхдаа гол нь биш. Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн төрд чаддаг юмаараа буцаад хариу барина даа гэж боддог байсан. Энэ зорилгодоо хүрч байтаар Азийн аварга болж байлаа.
-Ослын дараах хүнд үеийг даван туулахад тамирчин хүний тэвчээр хатуужил их тус нэмэр болсон байх даа?
-Хөгжлийн бэрхшээлтэй болчихлоо гээд би гутраагүй. Би тэмцэж байж л хүн хэвээрээ явна. Зарим нэг сэтгэлийн хатгүй хүмүүс байдаг л даа. Аваарт ороод хөл, гаргүй боллоо гээд архи уугаад явдаг ч юмуу, гэр бүл, ах дүү нартаа төвөг болох зэрэг асуудал их гардаг. Харин би тэгээгүй, гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө амьдарч байгаа учраас би чадна гэж зүтгэж байсан.
Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэмцээнд орсноор миний адил ийм олон улсууд байдаг юм байна, тэд бүгдийг тэвчиж, спортод хүртэл амжилт гаргаж байхад би яагаад эд нарын дайтай байж чаддаггүй юм, би юугаараа дутах вэ гэж бодсон.
Ингэж өөртөө хэлсээр өдий хүртэл амьдарч байна.
-Байнга зогсож харвана гэдэг хэцүү биз. Тэр тусмаа та жирийн тамирчидтай олимпийн бэлтгэлээ хийсэн гэсэн үү?
-Эрүүл хүн спортоор хичээллэхэд бие организм хөгжөөд сайхан болдог. Харин хөгжлийн бэрхшээлтэй болчихоод бэлтгэл сургуулилт хийнэ гэдэг хэцүү. Өмнө нь боксоор хичээллэж байсан минь суурь болсон. Байт сур чинь эрэгтэйчүүд нь 90,70, 50,30 метр гээд дөрвөн зайнд харвадаг. 90 метрт сум харвачихаад бай руугаа очих, буцах нийт 180 метр газар өдөрт хэд хэдэн удаа явна. Тэгэхээр хөл холгох, хөл ядрах гээд янз бүрийн бэрхшээлүүд байна. Гэхдээ би хэзээ ч шантардаггүй. Олимпийн бэлтгэлээ манай байтын шилдэг тамирчин Гантөгстэй хийсэн. Маш гоё техниктэй, гоё харвадаг залуу. Цуг бэлтгэл хийхэд урамтай байдаг юм.
-Өмнө нь та хоёр ч олимпид оролцож, шагналт байранд орж байсан. Тэр үед медальд хүрэх боломж хэр байсан бэ?
-Сиднейн олимпид дасгалжуулагч багшгүй ганцаараа явж байсан. Марафоны Лхагважав маань хараа муутай, тэрийгээ хөтлөөд нум сумаа бариад хоёулхнаа явж байлаа. Тэр үед би шагналт 5-р байранд орж байсан. Хэрвээ ард багш дасгалжуулагч зогсоод “Санаа зовох юм байхгүй, чи илүү байна” гээд зааж зөвлөж байсан бол надад аварга болох боломж байсан. Харин Афины олимпид дасгалжуулагчтай явсан ч энгийн юман дээр алдаж бас 5-р байранд орсон. Ер нь дасгалжуулагчгүйгээр амжилтанд хүрнэ гэж байхгүй дээ. Тиймээс би дасгалжуулагч Ц.Бадамхатаныг маань төр засаг үнэлээсэй гэж хүсмээр байна.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд спортоор хичээллэх боломж нөхцөл манай улсад хэр байдаг вэ. Энэ тал дээр улсаас харж үздэг үү?
-Ер нь Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэд спортоор хичээллэх боломж маш муу. Хүмүүс өөрсдөө сонирхоод, тухайн төрлийн спортын тамирчдаа дагаад бэлтгэл сургуулилт хийнэ үү гэхээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бэлтгэл хийх заал, спорт хороо байдаггүй. Хэрвээ ийм боломжийг нь бүрдүүлээд өгчихвөл манай тамирчид өндөр амжилт гаргана. Хэрвээ хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ цогцолбор бариад өгчих юм бол амжилт гаргах чадалтай тамирчид олон бий.
-Танд баярлалаа.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна