Аймгийн Алдарт уяач С.Гүншир: Надад Монголд байгаа бүх угшлын адуу бий


Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны дэд тэргүүн, аймгийн Алдарт уяач С.Гүнширтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Гүншир Алдарт ямар мэргэжилтэй хүн бэ. Холбооны сонгуульт ажлаас гадна өөр ямар ажил хийдэг вэ?
-Би Хөвсгөл аймгийн “Урагшлах” компанийн Ерөнхий захирлын ажилтай. Манай компани барилга, газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Манай Хөвсгөлийн Тариалан, Эрдэнэбулган, Рашаант сумдад морины тэжээл тарьдаг. Рашаантад Амаржаргал гэж хүн тарьдаг бол Тариаланд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон компани бий. Мөрөнд бас мэргэжлийн хяналтын Лхагвасүрэн гэж ногоон тэжээл тарьж байгаа. Бид ч өнгөрсөн жилээс эхлэн тэжээл тарьж эхэлсэн. Яг морины тэжээлд зориулж овъёос, арвай тарьсан нь сайхан ургаж байна. Өнгөрсөн жил зөвхөн өөрийнхөө адуунд зориулан 30-аад га газарт тарьсан бол энэ жил 50-аад га болгож нэмэгдүүлж, нутгийн уяач нартайгаа хуваалцана гэж бодож байгаа. Сайн давхидаг морийг бүтэн өвлийн турш тэжээнэ гэхэд 1-2 сая төгрөгийн тэжээл ордог болохоор өөрсдөө тарихад хэмнэлттэй юм билээ. Өдгөө морины уяаг мэргэжлийн түвшинд ярих болсон. Тэр утгаараа бид ч бас хөрөнгө зарж байж л хөгжинө шүү дээ. Тэрнээс мориор ашиг олно гэж байдаггүй юм. Гол нь үндэсний уламжлалт өв соёлоо түгээн дэлгэрүүлж, өөрсдөө адуунаас кайф авч байгаа тэр мэдрэмж сайхан л даа.
-Тэр кайфыг хэзээ анх мэдэрсэн бэ?
-Би чинь эртний уяач л даа. Дунд сургуулийн ес, аравдугаар ангийн сурагч байхдаа л үрээ голдуу морь уядаг байлаа. Гэвч хожмоо сургууль соёл, ажил төрөл гээд завсарлага авсан ч 1996 оноос дахин моринд орсон. Түүнээс хойш тасралтгүй уяж байна. Энэ хугацаанд 2008 онд аймгийн Алдарт уяач боллоо. Аймгийн наадмаас 11 айраг, түрүүтэй. Харин сумдаас 60 гаруй айраг, түрүү бий. Энд 80 жилийн тэгш ойнуудын айраг, түрүү олон байдаг юм. Рашаант сумын 80 жилд үрээ аман хүзүүдүүлж, Тосонцэнгэлийн 80 жилд хоёр бүдүүн морь, хоёр үрээ тус тус айрагдуулж, Галтын 80 жилд алаг морио айрагдуулан, Бүрэнтогтохын 80 жилд соёолонгоо, бүдүүн морьтойгоо түрүүлгэж байсан гээд 80 жил их ээлтэй байдаг юм.
-Айраг түрүүнд хурдлах хурдан хүлгэдийнхээ тухай бидэнд сонирхуулаач?
-Аймагт орсон хурдан хүлгүүд олон бий л дээ. Эднээсээ уяа эхлүүлж байсан алаг морио онцлох дуртай. Одоо хөгшрөөд адуундаа яваа. Олон ч удаа айраг түрүүнд хурдалсан алаг морийг маань манай нутгийнхан Гүнширийн алаг л гэдэг юм. Бас нэг халтар морь бий. Их моринд аймагт гуравлаж байсан миний унаган адуу. Бүрэнтогтоход Даваасүрэн гишүүний зохион байгуулсан наадамд алаг, халтар морьдоо мордуулж нэг түрүү, нэг айраг хүртэж явлаа. Харин сүүлийн үед ганган хулаараа “ганган” наадах болсон. Аймагт аман хүзүүдэж, “Дархадын хурдад 3”-аар дээгүүр давхиж, хоёр ч бүсийн наадамд айрагдсан. Мөн Тариалангийн бүсэд гуравлаж, Рашаантын бүсэд айрагдсан хурдан буян бий.
-Адууны наймаа их хийж байна уу?
-Надад Монголд байгаа бүх угшлын адуу байгаа байх шүү. 1996 оноос хойш адуу цуглуулж байна. Энэ хугацаанд Тува талын, Тэсийн голын, Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Төв аймгийн Жаргалантаас адуу авсан байна. Сүүлд нь Араб, шинэ Монгол адуунууд авлаа. Араб азаргаа 2010 онд шүдлэнд нь Тод манлай уяач Ононгоос авч байсан юм. Одоо эхний төлүүд нь гарч байна. Энэ нь ганц надад биш Хөвсгөл аймагт минь хэрэгтэй юм болов уу гэж боддог.
-Нууц биш бол хэдээр авч байсан бэ?
-18 мянган доллараар авсан юм.
-Шинэ нутагт дасгахад хэцүү байв уу?
-Энэ жилээс л нутаг орондоо дасаж байх шиг байнаа. Ирсэн жилээ бас л амаргүй байсан. Бээрээд эвгүй л байлаа. Ямар сайндаа би нэг дүнзэн жүчээ барьж өгч, шөнөдөө тэндээ хонуулдаг байлаа. Өдөр нь гадуур явдаг юм. Энэ жил ажрахгүй байхаа. Гэхдээ наршихдаа их амархан болохоор санаа зовох л юм. Зун адуутайгаа бэлчээрлээд, сүүдэрт оруулж өнжөөж байгаа. Энэ жил 10 сарын 20-д хүртэл бэлчээрээр байсан. Хойтон жилээс бараг бэлчээрээр явчих болов уу.
-Таны азарганд нутгийн уяачдаас гүү хураалгах хүсэлт ирж байна уу?
-Манай найз гурав, хүү таван гүү гишгүүлсэн. Энэ жилээс унагалах байх. Хээлтүүлгийн үед гүүг нь ч, өөрийг нь ч тэжээнэ. Бас дээр нь байнгын гардан маллагаатай, өвс тэжээл их ордог учраас гишгүүлж байгаа нь тэжээлийнхээ хөлсийг өгч байгаа. Ганц азарга болохоор хүссэн болгонд нь тусалж чадахгүй л байна. Надад бас англи азарганы ганц хоёр гүү бий. Тэднийгээ Араб азаргандаа гишгүүлэх санаа байна. Миний английн 1-р үеийн эрлийз азарганы эхний эхний төл нь гарчихсан байна. Мөн ач хүүгийнхээ үсний найраар англи цусны хүрэн азарган үрээ бэлэглэсэн нь энэ жилээс адуунд тавигдах байхаа.
-Үнэхээр их адуу цуглуулжээ? Та өөрөө адуугаа шинжиж авдаг уу?
-Тиймээ, өөрөө явна шүү дээ. Эхэндээ ганц хоёр адуу эндээсээ авч байлаа. Гэхдээ яг өөрөө яваад авахаар өөр юм билээ. Онон Тод манлайг би Монголын морины хөгжлийг тодорхойлж яваа уяач гэж боддог. Бид хоёр бараг үеийнхэн. Надаас ганц л дүү юм. Аюуш, Сандуйжав бид хэд болохоор нэг жилтнүүд. Хурдан морины төлөө сэтгэл зүрхээ зориулан яваа энэ сайхан хүмүүстэй нэг цаг үед амьдарч, дотно яваадаа баярладаг.
Би адуу авахдаа толгойг нь эхлээд хардаг. Морины толгой уртдуу, хамрын нүх том, хамар монхор хандгайдуу, туушин шанаатай, нүд их, хөмсөг зузаантай адууг сонгох дуртай. За тэгээд ерөнхий биеийн галбир нь хурдан моринд нийцэхээр ташаа жаахан доор, бөгтөр нь яг таарсан, борви сайтай, дөрвөн гишүү ч гэж ярьдаг дөрвөн чац сайн байхаас гадна шүд буйл, уруул, хавирганы матаас гээд харна л даа. Мэдээж бүх шинж нь нэг дор цогцолсон адуу гэж байхгүй. Гэхдээ толгойн талын шинж давамгайлсан адуу хурдан байх шиг санагддаг юм.
Зүүн талын адуу манайхыг бодвол залхуу хүний л адуу байхгүй юу. Манай нутгийн адууг бодоход цөөн хоногийн уяатай, хөлс нимгэнтэй, бэлэн хурдтай, хүч нимгэндүү нэг их олон ажил ороод байдаггүй юм. Хөвсгөлийн адуу болохоор тэсвэр сайтай, холын уралдаанд их сайн. Тэгэхээр 45-60 хоногийн уяатай адууг зүүн зүгийн адуутай адил 20-30 хоног уячихаар яаж давхихав дээ. Уг нь өөр өөр хугацаанд барьж уяа сойлгыг нь тааруулах ёстой юм. Гэвч бид зэрэг шахуу барьж уяад, ойрын уралдаанд бол нутгийн адууны уяа гүйцээгүй байхад л давхиулчихаж байна.
-Та уяаны ажилдаа юуг илүү чухалчилдаг вэ?
-Надад бусдаас ялгараад байх юу байхав. Залуучууд алдах юм байлгүй яахав, би ч өөрөө ярьсаар байгаад л алдаа гаргачихаад л байх юм. Ер нь морь бол бүтэн жилийн уяатай. Уяад сойгоод уралдуулаад, хөлслөөд байхдаа гол нь биш. Төв аймгийнхны ярьдагаар усыг нь гаргах, манайхны хэлдэгээр махан таргыг нь буулгах гэж ярьдаг даа. Тийм зорилгоор жижиг, зөөлөн унаануудыг хийнэ, хөтлөөд гишгүүлж хэд хоног махан таргыг нь буулгаж авдаг. Гишгүүлэхгүй бол өөхөн тарга нь буугаад, мах нь чангарч, хөлс нь буугаад, зоо нь бариад явахаа байчихдаг юм. Тиймээс 7-20-аад хоног гишгүүлж, өдөр өдрөөр сунгаад алхуулж байх хэрэгтэй. Бас хүмүүс туулга өгч байгаа нь зөв л дөө. Гэхдээ хавар, намрын цасанд унаад явчихаар гэдэс дотор нь сайхан цэвэрлэгдчихдэг юм.
Би зургаан наснаас азарганы уяа тааруулахдаа жаахан тааруухан хүн. Арай л ширүүдээд байдаг шиг байгаа юм. Аймагт 10 гаргаад л орж ирдэг, айрагдуулж үзээгүй. Энэ тухай Онон Тод манлайгаас асуухад азарганы хөөлт гаргах гэж чухал юм бий. Эцэг мал болохоор хий, ядаргаа ихтэй байдаг. Хийг нь гаргахын тулд утаж, шар тос өгч, хэд хоног алхуулж гишгүүлдэг. Тэгэхгүй шууд уяхаар хийтэй суугаад гэдэс нь нарийсан, мах нь хөөгөөд азарга адууны уяа буруудчихдаг талтай гэж байсан. Ер нь морийг амралттай уях хэрэгтэй. Хөлсний ажил 4-өөс цааш хоногийн хугацаатай, тарны ажил хоёр хоногийн багцаатай байвал эвтэйхэн байдаг юм. Адуу дөрөв хоногийн дотор хөлсөө нөхдөг. Адууны идсэн хоол зургаан цагийн дотор гардаг гэж үздэг. Өглөө татахдаа ямар ч байсан 6 цагаас өмнө татах хэрэгтэй гэж өөрийн мэддэгээ залууст захидаг. Газар газрын уралдаан хүртэл өөр. Манай энд морьдоо зөөлөн туудаг бол урагшаа явж уралдахаар ширүүн туудаг. Үүнийг ч бодолцож мориныхоо уяа, хоолыг тааруулах хэрэгтэй.
-Та уяаны ажилдаа оролцож амждаг уу? Эсвэл уяач нартаа даатгачихаад байна уу?
-Өөрөө гардан уясан нь дээр байдаг юм. Гэхдээ нас яваад тэр бүр хийж амжихгүй л байна. Тэрнээс урьд өөрөө хөлслөөд, өөрөө уячихдаг байлаа. Манайх хүү охин хоёртой. Хүү маань моринд дуртай, бас уяж байгаа. Гэхдээ хажууд байгаад байхаар бие даахгүй юм болов уу гэж бодоод адууг нь ялгаад уяа, жүчээг нь тусад нь гаргасан. Морьд нь аюулын сайн давхиад байгаад баярлаад байгаа юм.
-Тосонцэнгэлийн хийморилог уяачдыг морины босоо цагаан хийморь өнөд ивээж байг. Ярилцсан танд баярлалаа.
-Хөвсгөлчүүдийн маань уясан болгон хурдан байж, тод магнай торгон жолоо өргүүлж байх болтугай.
"Тод магнай" сэтгүүл Хөвсгөл аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна