Гэдэсний хөндүүр арилгах буюу хар гэдсийг авах тухайд....
А.Тэлмэн 2015 оны 10-р сарын 14 -нд
Уяачдын зүгээс ирж буй нийтлэг асуултын нэг адууны гэдэсний хөвөө буюу хар гэдэс юм. Хар гэдэстэй адуунд гэдэс нь их бага хэмжээгээр цардайж томрох, амьсгаа нь ихдэх буюу уяан дээр байхдаа унгах, үе үе хөрвөөх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Өөрөөр хэлбэл уяаны гэдэс суухгүй цүдгэр хэмжээ хэвээр байна. Хар гэдэс буюу хөвөө нь адууны тэжээл боловсруулах эрхтний хэвийн бус үйл ажиллагаа бөгөөд тэжээлийн хэмийн алдагдлаас болдог байна. Хар гэдэс буюу хөвөө үүсэх нь дараах шалтгаанаас үүдэлтэй. Үүнд:
-Уяаны үед морины гэдсийг сойж идшийг багасгаснаар монгол адууны гэдэсний эзэлхүүнд их хэмжээний өөрчлөлт оруулдаг
-Зуны халуунд хөлсөлж бие дэх шингэний хэмжээ өөрчлөгдсөнөөс баас нь өтгөрдөг
-Дасгал сургуулилтын үед булчингууд чангардаг
-Хатуулаг ихтэй буюу хуурай өвслөг тэжээл (ус бага уухлгах) гүйцэд боловсорч чаддаггүй
-Шороо тоостой бохир тэжээл идсэнээс
Хөвөө (impaction) нь хатуу цуллаг бүхий бөөгнөрсөн хомоол бөгөөд хятай болон умсаны заагт байрлаж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд саад учруулан бөглөж, хий гадагшлуулахгүй хуримтлуулан тухайн адууны амьсгааг ихдүүлдэг.
Хөвөөг авах ардын уламжлалт хэд хэдэн арга бий. Жишээлбэл:
Ихэнх уяачид наадамд уях морьдоо барьсан анхны өдрөө авч хоноод маргааш өглөө нь хөлсөлдөг. Үүнийгээ хар гэдсийг нь авч байна гэдэг боловч үнэн хэрэгтээ цаг хугацааны хувьд их оройтуулж байгаа хэрэг юм. Цаашдаа хүнд, хөнгөн олон ажил хийсний дүнд хөвөө нь увуу цувуухан арилж, морь мэнд сайхан уралдана. Уяач үүндээ бодитой дүгнэлт хийхгүй доохнуур давхисан мориндоо буруу өгөх нь бий. Хөвөөг гүйцэд авахын тулд таван сарын дундаас эхлэн хоорондоо холын амраатай 2-3 уяж хонож, хужиртай усаар услаад хөлслөх хэрэгтэй. Түүний дараа мориныхоо баасыг сайн ажиглах нь чухал. Гадуураа салстан бүрхүүлтэй, хатуурсан хомоол гарвал хөвөө гарч байгаа нь тэр юм.
Уламжлалт аргуудаас гадна орчин цагийн шинжлэх ухаанд парафин( laxatives as paraffin oil) тослог бодисоор туулгадаж хөвөөг задлах, цаашлаад мэс ажилбар хийх зэргээр хар гэдсийг авдаг байна.
Хар гэдэс буюу хөвөөний талаар уяачид хэрхэн юу гэж үзэж, ямар арга хэмжээ авдаг талаар цухас танилцуулъя.
Тод манлай уяач Д.Онон: Гэдэсний хөндүүрийг адуу ногоонд цадах үеэр авах нь зүйтэй
Их хөвөөтэй байгаа гэж бодвол өглөө эрт услалгүй барьж унаад, усыг нь сольж усалсны дараа уяж хононо. Маргааш нь голын ширхэг хужиртай дов газар идүүлж амных нь завааг гаргаж, дахиж уяж хоноод тавихад хөндүүр арилж, гэдэс нь солигддог. Үүнийг хар гэдсийг нь авах гэдэг юм. Хөндүүрийг адуу ногоонд цадаад ирэх үеэр авах нь зүйтэй. Гэдсэндээ хөндүүртэй морь умдагны нь урдуур дарах буюу гэдсийг урдаас хойш нь шувтрахад сүүл нь годос гэх ба хайрдаг. Тэр бүү хэл хөндүүр нь гараагүй уясан морины цоройг татуулчихвал хөлгүй болох ч тохиолдол бий.
Тод манлай уяач Б.Бат-Өлзий: Их туранхай морь хийгээ түрж чадахгүй, гэдэс нь цараадаг
Хөвөө, хар гэдэс гээд яриад байгааг би бас сайн ойлгодоггүй юм. Хур баас хуримтлагдаад гэдэснээс нь ер гардаггүй. Түүнээсээ болоод морь явдаггүй гэж ярих уяачид таардаг л даа. Гэтэл ном сонин уншаад үзэхээр шинжлэх ухаан талаасаа ийм байх үндэслэлгүй юм билээ. Аливаа амьтан гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнөөр хоол тэжээлийн үлдэгдэл буюу баасаа гадагшуулж байдаг. Харин ажил дутуугаас болоод морины гэдэс цүрдийгээд ирэх нь бий. Мөн их туранхай морь хийгээ түрж чадахгүй, гэдэс нь цараадаг. Гурав дахь хүчин зүйл бол уяан дундуураа шороо идсэнээс болоод давхиж ирээд амьсгаадах, гуйвах, гэдсээ хайрах зэрэг шинж тэмдгүүдийг гаргадаг. Мөн хэл ам нь хатна. Ийм шинж тэмдгүүд илэрвэл уяж хоноод давстай усаар услах юмуу амаар нь давстай ус цутгах, бургуйдах зэрэг аргыг хэрэглэж болно. Зарим хүмүүс хярамаар, зарим нь давстай усаар бургуйддаг юм билээ. Давстай усаар бургуйдах бол давсыг нь маш бага хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол түлэх гэмтэй. Мөн сүүлийн үед зарим хүн ургамлын тосоор бургуйддаг болсон байна лээ.

-Хэт чангарсан гэдсийг яаж суллах вэ?
-Уяаны алдаанаас болоод тарган морь няцарч халуураад хоолоо идэж чадахгүй. Түүнээсээ болоод гэдэс нь нарийсч чангарч болно. Мөн ажил нь ихдээд ядаргаанд орохоороо бас гэдэс нь чангардаг. Гэдэс чангарах нь олон шалтгаантай ч зөөлөн ажил хийж аажмаар суллах нь зөв. Зарим үед дулаан нэмнээгээр нэмнэж унах нь тус болдог л юм.

3 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

66.181.161.66
Гэдсэндээ хөндүүр гэдэс татаад байгаа морьийг яааж янзлах вэ
Reply66.181.161.67
tijeeliin aduu bol gedsendee zaaval yumtai bolood bn yag yaaj avch bn aa manaihaan
Reply103.254.120.84
Хар гэдэс гэж нэрлэсэн ардын оношиндоо эхлээд паразитыг туулгаж гарга шингэн юм сайн
Reply