Х.Балжинням: Саарал даагыг соёолон азарга, хээр мориор наймалцан авч байлаа

2015 оны 11-р сарын 02 -нд

Хэнтий аймгийн Батширээт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Х.Балжиннямын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Морины хорхойтнуудын анддаггүй МУ-ын Манлай уяач Ц.Цэнгэлийн хурдан саарал азарганы тухай хамгийн сонирхолтой түүхийг таныг өгүүлнэ гэх юм. Манай уншигчдад ярьж өгөөч?
-Тиймээ, Юндэнгийн саарал гэж улсад уралдаад буй саарал азарганы угшил гарвалыг сайн мэднэ шүү. Биндэрийн Хуузын Рэнцэн гэж одоо байсан бол 100 дөхсөн өвгөн байх байлаа. Түүний хүү Намсрайн нэг гүү Намтарын Лхамгомбо гэгчийн адуунд байж хонгор халзан гүү төрж л дээ. Тэгээд өнөөх чинь адууг нь малладаг Юндэнд “чамд энэ хонгор халзан гүүгээ бэлэглэж байна. Битгий үгүй хийгээрэй, хурдан угшлын адуутай болоорой” гэж өгсөн юм билээ. Ийнхүү гүүтэй болсон Юндэн Батноровын гаралтай Дондов гэж хүний махир хар азарганы төл хар азаргыг авч л дээ. Эдний дундаас саарал унага гарсан юм. Харин өнөө эх гүү нь сүүлдээ олон хүний гар дамжсан, хөөрхий. Цэнгэлийн саарлын эх нь гэж олон ч халзан гүү баруун тийшээ худлаа ярьж үгүй хийсэн, хөөрхий. Үнэнийг нь би сайн мэдэж байна. Номоороо бол Хэнтийн Батширээтийн Цэгмидийн Батсайхан гэж хүн өндөр өртгөөр Юндэнгээс аваагүй. Харин түүний эхнэрээс худалдаж аваад энд 7-8 жил хэртэй байгаад алга болсон. Чоно нь идсэн юм уу, хулгайч нь авсан уу. Харин эцгийг нь Өмнөгийн дүлий Дашдоржид худалдсан ч хөлгүй болоод дууссан. Тээр нэгэн жилийн хавар Ширээтэд Алтаргана болох сургаар сүүтэй даага авчих санаатай би гарсан юм. Тэгж яваад өнөө Юндэнтэй таарлаа. Мэнд мэдээд учир байдлаа хэлбэл “голохгүй бол надад нэг адуу бий үзэхгүй юу” гэнэ. Би дүүтэйгээ явсан юм. Гэрт нь яваад очлоо. Тэднийх хүнээр адуугаа маллуулдаг байсан. Манай дүү адуу руу нь яваад өглөө ирэхдээ айхавтар туранхай гүү, саарал даага хоёртой ирсэн. Харж байгаад даагыг нь авлаа.
-Ямар үнээр авч байв даа?
-Тэр үедээ шарга халзан соёолон азарга, намар нь хээр морь өгч наймаа тохирлоо. Ингээд өнөөх чинь миний нэртэй болно биз дээ. Тэгсэн наймдугаар сарын 20-доор Юндэн ирлээ. Бэрхийн ой болох гээд миний морийг уяад өгөөч гэж гуйлаа. Зам зуурт нь хийх морины ажлыг би хийчихье гэж гурван өдөр, гурван шөнө гуйлаа. Эхэндээ үгүй гээд л гүрийгээд байлаа. Гурав дахь өдөр болоход өрөвдөж эхэллээ. Тэр өдрөө байдаггүй, маргааш нь ч алга. Гэтэл нөгөөдөр нь манай эхнэр есдүгээр сарын нэгэнд Хурхын сангийн аж ахуйд хүүхдээ сургуульд өгөөд ирлээ. Ирэхдээ саарал даага Хурхад аман хүзүүдэж байна гэнэ. Үнэхээр их гайхсан л даа. Тэгсэн чинь нөгөө Юндэн манай адуунаас гүүгээ бариад, гүү нь бол өөрийнх л дөө. Бас даагыг нь гэртээ аваачиж уяж хоноод маргааш нь хөлс аваад, нөгөөдөр нь давхиулчихсан байгаа юм. Ингээд сураггүй болов оо. Даага ч байхгүй, гүү ч байхгүй. Ингээд өвөл 12 сар гарахад тэдний адууг малладаг Биндэр гарлын Шагдарын Алтангэрэл гэж залуу ирлээ. Хэл дуулгаж байна, “ирж даагаа ав, үхлээ гэж”. Учрыг нь асуутал Бэрхэд аваачиж уралдах замдаа хамаагүй давхиулж байгаад зогсоогоод, ядраачихсан. Бэрхэд зургаад орсон гэж ярилаа. Үнэндээ зургаад ч ороогүй юм билээ, ядраачихсан болохоор. Тэгээд ирж чадахаа болиод Бэрхэд нь хаяад тэнхрүүлээд 12 сард авчирсан нь тэр болж таарсан. Болоогүй эзэн нь адуундаа тавина биз өгөөрэй гэж хэлээд өөрөө Улаанбаатар явчихсан байдаг юм. Энэ ярианаас хойш хавар боллоо, тууж байна л гэдэг байхгүй. Бүүр зун зургаан сар дөхчихлөө. Нэг өдөр дүүгийнхээ Алдарт эхийн одонгийн найранд очих санаатай явж байгаад Алтангэрэлтэй таардаг юм байна. Уулзтал дахиад л даагаа ав гэнэ. Тэгэхээр Юндэн өртгийг нь өгдөг юм байгаа биз дээ гэвэл арай гэж онд орсон. Одоо үнэхээр хэцүү байна гэхээр нь өглөө хүрээд ирье, чи адуунаасаа авчраад гаднаа байлгаж байгаарай гэлээ. Хэлсэн ёсоороо өглөө давхиад иртэл өнөө саарал дааганы хоёр хамарнаас нь ногоон эрээн юм гоожсон, үзлийн юм харагдах нь тэр.
-Шүдлэн болчихно байна даа тиймээ?
-Ногоо ургачихсан, адуунууд бүгд үсээ хаячихсан үе. Тэгэхэд шүдлэн маань даахьтайгаа, туранхай, хоёр хамраар нь ногоон идээ гоожсон өрвийсөн байлаа. Эх нь гэсэн бөв бөөрөнхий тарган гүү байх юм. Үнэхээр хэцүү харагдсан л даа. За яахав нэгэнт юмыг нь өгсөн хүн. Би долоо хоноод байхгүй байвал даагаа авсан даа, харин гүүгээ авна гэж бодож байгаарай. Үгүй бол долоо хоногийн өртгөө авна гэж хэлээд эхийг нь аваад, шүдлэнгээ дагуулаад явна биз дээ. Сайндаа л 15-16 км газар үдэд гараад нар шингэж байхад гэртээ очлоо. Надад ирээд долоо хоногийн дараа гэхэд гайгүй болсон. Тэр жилээ сумандаа дөрөвлүүлээд, Жаргалтхааны түмэн агтанд түрүүлгээд, Боржигонд явлаа. Гэтэл замдаа хөлийг нь эвгүйтүүлээд, мөрийг нь мулталчихсан. Хэл амнаас болсон хэрэг л дээ. Өөрөөр хэлбэл хар хязаалан, саарал шүдлэн, хээр даагаа сумандаа түрүүлгэчихээд, Жаргалтхаанд даагаа түрүүлүүлж, нөгөө хоёрыг нь дөрөвлүүлчихээд, анх удаа цаашаа явж байгаа нь тэр. Ингээд буцаж явтал хээр даагыг хүн авъя гээд болдоггүй, сүүлдээ ч өртгийг нь авалгүй өгчихлөө. Үнэндээ хээр даага миний ч юм биш. Эцэг нь минийх, эх нь хүнийх болохоор орхичихоод ирлээ. Гэтэл хавар дөрвөн сар гараад байж байтал даага хулгайлсан хэргээр аймаг руу баригдаад долоон сарын дараа буюу 11 сард гарсан. Нөгөө хээр дааганаас болоод. Гүүний эзэн “энэ хүн адуунаас хулгай хийж аваачаад тэнд үгүй хийчихсэн” гэж мэдүүлэг өгчихөж. Би 33 хоног мөрдөнд суулаа. Тэгсэн манай баз ногоон Дүнгээбаатар хэл болж ирээд “Саарал үрээг чинь яаж уядаг юм бэ. Юндэн надад аваад ирлээ” гэнэ. Би олон ч юм хэлсэнгүй “битгий давхил хийгээрэй. Ганцхан хөлс аваад гэдсийг нь сайн суллаад наадамд тавь” гэж хэллээ. Тэгсэн давхилгүй болдог юмуу гэж асууж байна. Болно л гэлээ. Ингээд давхил хийлгүй ганц хөлс авч гэдсийг нь суллаж өгөөд Дадалын ойд аваачиж түрүүлгээд, урагш нь ажил хийлгүйгээр Өвгөн ноёнд аваачиж дахин түрүүлгэжээ. Энэ хугацаанд би мөрдөнд л байгаа шүү дээ. Үнэндээ бол явуулгаар тийм ажил хийсэн улс л даа. Балжирын Туяа гэж манай Хэнтий аймгийн Баянхутаг сумын нөхөр бий. Аймгийн Алдарт уяач, аймгийн начин цолтой баян хүн. Тэгсэн Балжинням аа, чамтай нэг яриа байнаа гээд сүйд. Хожим учрыг нь сонсохнээ Цэнгэл сайд тэр саарал хязааланг аваад өг. Чи хоёр саяараа авна уу, гурван саяараа авна уу хамаагүй гээд 12 сая төгрөг өгчихөж л дээ. Миний үрээ гэж ойлгочихоод л бүүр мөрдөнгөөс чөлөө авч өгнө гэж хүртэл гүйлээ. Тэр үед Балжийн саарал л гэхээс Юндэн саарал гэж хэн ч хэлэхгүй л дээ. Тэгсэн үрээ нь Юндэнд байгааг дуулаад тэднийд давхиж очоод өөрийн цагаан 69 машинаа юухан хээхэнтэй наймаалцаад авчихжээ. Одоо би хоёр морины авлага ч байхгүй, үрээ ч байхгүй болчихоод явж байгаа хүн шүү дээ.
-Хожим нь та Цэнгэл сайдтай уулзаж байв уу?
-Үгүй ээ. Гэхдээ нутгийнхны яриагаар Цэнгэл сайдын чихэнд хүрсэн юм шиг байна лээ. Нутгийнхан л “Балж аа, чамтай уулзана гээд Цэнгэл сайд сураглаад явна” гээд байсан. Гэхдээ өнөө болтол ирээгүй ээ. Би ч уулзахсан гэж очоогүй.
-Эх гүүг нь бас аваад явчихсан уу?
-Тиймээ, эхтэй нь хөтлөөд аваад явчихсан. Эх нь өнөө дээр ярьсан Батширээтийн нөхөрт гурван үхэр, хоёр адуугаар зарагдсан. Гэхдээ тэр гүүнээс хурдан хурц үр төл гараагүй. Бүгдийг нь чоно идсэн. Ширээтийн чоныг ямар аймаар гэж санана. Хашиж хашиж байгаад нэг унага гарна, өнөөхөө хашиж байж өвөлжин бордоно. Нэг л сэрэмж алдвал унага дуусаа, чоно идчихнэ.
-Саарал азарганы тухайд ийм байжээ. Тэгвэл Балжинням Алдартын хурдан хээр азарганы тухай яриагаа үргэлжлүүлмээр байна?
-Бас их түүхтэй. Уртын Дамдинжав, Хэнтий аймгийн Баянхутаг сумын уяач Гонгор хоёр 12 адуу хөтлөөд үхэр тууж буцах зорилготой наашаа ирсэн байгаа юм. Тэгээд наймаа хийгээд буцахдаа сартай хүрэн азарга, хээр үрээ хоёртой Гончигийн Содномынд орхиж л дээ. Манайх тэднийхтэй айл. Тэгсэн гуян дээр нь сартай цонжин тамга нэвт дарсан хээр үрээ шууд л нүдэнд туслаа. Би бэл бэнчин тааруухан. Тэгээд Содномдоо хэллээ, “энэ хээр үрээг надад авч аль” гэсэн нэг сайхан морь, нэг бяруу өгөөд авч өглөө. Наадам ч дөхлөө, нөгөө хязаалан үрээгээ Содном бид хоёр барих гэж бүх уургаа хугалаад дууссан. Сургаа ч үгүй үрээ байхгүй юу. Ямар сайндаа Содном “адайр юм авлаа” гэж уурлаж байхав. Ингээд ноцолдож байгаад сургаад уялаа. Тэгсэн наадмын өмнөх давхилууд дээр хүүхэд тогтоохгүй, би өөрөө унадаг байлаа. Тэр жилээ зам онохгүй Хурхын сангийн аж ахуйд хадуураад болдоггүй, хүүхэд тавьчихсан чинь. Тэгээд долооллоо. Дараа нь Бэрхийн ойд Содном бид хэд соёолон үрээ аваад цуг явлаа. Тэнд бид олон айраг авч одтой сайхан наадсан л даа. Үнэхээр хурдан байсан. Над шиг тэнэг хүн уяач байсан болохоос. Одоо үед бол намайг олон машинтай болгох байсан байхаа. инээв 1994 онд 13-тай азарга Баян-Уулд түрүүлгээд, 14-тэйд нь Баян-Уулд дахин түрүүлгээд, 15-тай азарга Айдасын даваагаар давуулах гээд 700-гаад адуунд наймд хийгээд хасуулж байсан юм. Тэгэхэд Хөхийн Сүрэнхор гуайтай цуг очиж байлаа. Сүрэнхор гуай урьд жил нь азарга түрүүлгэсэн, нэр хүнд ч гэж тамтаггүй. Тэднийхээс оосор Дагва нь хар азарга шүдлэн үрээ, ах нь хязаалан үрээтэй очсон байж билээ.
-Хээр азарга нийт хэдэн медальтай, хэд хүртлээ уралдсан юм бэ?
-Медалийг нь хулгайд алдчихсан. Гэхдээ одоо надад найман медаль нь бий. Нийтдээ 15 гаруй медаль авсан болов уу. Тав түрүүлж, арван удаа айрагдсан хурдан буян байгаа юм. Бас сумандаа дөрвөн удаа аман хүзүүдсэн.
-Төлүүд нь яаж давхих уу?
-Гарсан төл болгон нь хурдан байдаг юм даа. Гэхдээ би өөрийн гэлтгүй хүний морийг ч уяж өгдөг. Залуу уяач Сүхээ, Жагаа нар маань өнөөдөр сумын Алдартууд болчихлоо. Алтангэрэл аймгийн Алдарт боллоо. Яах аргагүй л миний шавь нар байгаа юм. Энэ бол эртнээс нааш ирсэн уламжлал гэх үү дээ. Дээр үеийн хөгшчүүл чинь “за хүү минь чиний толгой нэлээн ажилтай юм байна. Энэ адуу чинь иймэрхүү л байна даа, ийм адуу ингэдэг” гээд бүрэгдүү ч зөвлөгөө өгнө. Өнөөхийг нь толгойндоо хачирлаж ав гэж тэр шүү дээ. Харамсалтай нь одоо яавал урд нь оруулж хэдэн төгрөг авах уу гэдгийн төлөө л уралддаг болчихож дээ.
-Хээр азарга Дулаан угшилтай юм байна, тийм үү?
-Хээр азарганы түүх дуусаагүй ээ. Дандаа маапаанд орж явлаа. Би Биндэрийн ойд түрүүлгэчихээд аймаг явахгүй юу. Тэгсэн уяан дээр аав хээр азарганы чинь эзэн чамтай уулзах гээд ирлээ гэнэ. Өнөө айлд нь наадмын дараа азаргаа хөтлөөд очлоо. Нэг их том уяа, замгүй олон морь байна. Дунд нь унаж явсан морь, азарга хоёроо уячихаад ортол нэг өвгөн сууна. Мэнд усаа мэдвэл наашаа суу гэнэ. Гэхдээ их шооч өвгөн байна. Надтай уулзах хүн шоронгийн үүдэнд, эсхүл их том тоглоом, даалуун дээр, гурав дахь уулзаа нь архины буланд уулздаг юм. Ондоогоор уулздаггүй хүн дээ гээд суугаад байна. Тэгснээ хэсэг байгаад намайг шонхор Лувсандорж гэдэг. Миний азаргыг аваад ирэв үү гэх нь тэр. Би ч үнэнээ л хэллээ. Үнэндээ уртын Дамдинжаваас авах юу байхав. Зөрүүдлээд үлдээхэд нь Содномтой тохиролцчихсон улс шүү дээ. Өвгөн ингэж ярилаа. Улаан морь минь үхэж, хурдан удмын адуугүй боллоо. Тийм болохоор чамаас ганц үрээ авна даа гэж байна. Тэгэхээр нь за яахав дээ, эмнэг үрээ юм, чи үүнийг л аргагүй болгоорой гээд хязаалан үрээ шил толгойг нь нааш нь хөтлөөд. Наашаа гарахдаа л орж авсан юм билээ л дээ. Баянхутагаас Батширээт хүртэл явахад шил толгойг мэдээд авчихдаг юм байгаа биз дээ. Тэгж надаас авсан юмаа, сүүлд нь сураг дуулаад байсан чинь их л хурдан байгаа, Батширээтэд Балжинням гэдэг хүнд байна гэсэн.
Тэгээд гарч харснаа үнэхээр сайн уядаг хүү байна гээд нулимсаа арчиж билээ. Түүний адуунуудынх нь тамга өөр өөр. Энэ тухай нь асуувал удам удам нь ондоо юм гэнэ. Тэгэнгүүтээ нөгөө тэрэгний цаана очоод таван адуу харууллаа. Яг ижилхэн сартай цойндон тамга, гурван цагираг нэвт дараатай. Миний удмын адуу ч цөөрчихөөд байгаа юм. Гэхдээ чи сайн хүн байна, одоо яахав. Намайг үхэхээс өмнө дахиад ирээрэй, нэг гүү, нэг үрээ өгнөө гэнэ. Даанч би очиж амжилгүй явтал өвгөн ойчсон байна лээ.
-Хаанахын хүн байсан юм бол?
-Баянхутагийн хүн байгаа юм. Үнэндээ адууны угшил сайтай л даа. Тэдний адуунаас Аюур гэж хүнд минийхтэй адил төмстэй хязаалан үрээ очсон байдаг. Соёолондоо Ширээт, Биндэрийн ойд бүгдийг нь “сүйтгэсэн”. Үнэхээр хурдан байсан л даа. Тэгээд Биндэрийн сургуулийн ойн түрүүг аваад, хулгайд алдчихсан.
-Та адуу малны наймаа та хэр хийж байна даа?
-Залуу байхад замбараагүй хийсээн. Сүүлийн арван жил Батширээтэд шатрын багш хийгээд завгүй болсон гэх үү дээ. Гэхдээ морь малаа бол уяна. Зуныг алдахгүй, харин өвөлдөө ганц нэг өнжих жишээтэй. Өвөлдөө шавь нараа “сойгоод” гэх юм уу. инээв Манай 100 гаруй шавь 300 гаруй медальтай.
Манай аавын ээж аав хойноос давж ирсэн улс. Тэд маань казахстан билүү, тоомсогуудын удамтай адуутай. Манайх болохоор Хаянхярваа тоомсогоороо яригддаг. Миний аав алдар цол аваагүй ч сайн уяач явсан юм. Одоо тэр угшил удмаас надад нэг гүү л үлдэж. Харин тэрний маань угшил дотроос гараад байгаа нь хээр азарганы удам үнэн хурдан байна. Гэхдээ би дээр хэлсэн дээ. Өөрөө уяхаас өрөөлийн юм их уяж байгаа гэж. Миний адуу ч одоо цөөрчихөөд байгаа.
-Таны хүүхдүүд морь уяж байна уу?
-Ганц хүү, хоёр охинтой. Хүү техник л гэсэн хүн байдаг юм.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Урилгыг маань хүлээн авч сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна