Аймгийн Алдарт уяач Ч.Амарбаатар: Өвлийн уралдаан хүүхэд, хүлэгтээ аль алинд нь муу

2015 оны 11-р сарын 24 -нд

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ч.Амарбаатарын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
- “Жавхлант шарга” МСУХ-ны дэд тэргүүнээр ажиллах хугацаандаа хийж хэрэгжүүлсэн ажлаа товчхон дүгнээч?
-Анх 2008 онд “Жавхлант шарга” МСУХ-ны удирдлагын багт орж ажилласан. Өнгөрсөн хугацаанд манай холбоо хэд хэдэн томоохон ажлыг хийж хэрэгжүүлсэн байдаг юм. Жишээлбэл аймгийнхаа тэргүүн хүлгийг шалгаруулж, уяачдынхаа хөдөлмөрийг үнэлүүлэх зорилгоор “Жавхлант шаргын хурд” уралдааныг жил бүрийн хавар хийж хэвшлээ. Энэхүү уралдааны цар хүрээ жилээс жилд өсч байгаа нь бидний зорилт зөв байсныг гэрчлэх биз. Өөр нэг томоохон арга хэмжээ бол холбооны маань үйл ажиллагаа тогтворжиж улсын хэмжээнд үнэлэгдэхүйц болж чадсан. Сүхбаатар нутагт морь уядаггүй эр хүн цөөхөн. Насанд хүрсэн эрчүүдийн 50-60 хувь нь уяач гэж тооцохоор манай аймгийн МСУХ нэлээд өргөн цар хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байгаа биз.
-Санал нэг байна?
-Мөн 2008 оноос эхлэн гарааны төхөөрөмжийг ашигладаг болж, эхний удаад сөхөгддөг, дараагийн удаа унадаг төхөөрөмжийг ашиглах болсон. Гарааны төхөөрөмж ашигласнаар уяачийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж, хүүхдийн аюулгүй байдалд хохирол учруулах ямар нэг таагүй явдал гарахаа больсон.Өнгөрсөн жил аймаг байгуулагдсаны 70 жилийн ой зүүн бүсийн даншиг наадам шавар бороотой нөхцөлд болж хүүхэд унасан ч азаар гэмтэж бэртсэн нь гайгүй.
-Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухайд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн нэг нь өвлийн уралдааныг хориглох шийдвэр юм. Энэ тухайд ямар бодолтой байгаа вэ?
-Энэ бол зөв шийдвэр. Гол нь хүүхдүүд гэмтэлгүй, эндэхгүй зам цагаан байх нь монгол наадмын утга учир шүү дээ. Түүхэн цаг үеэ хөөвөл өвөл морь уралдуулж байгаагүй юм билээ. Өвлийн уралдаан мориндоо ч тэр, хүүхэддээ ч тэр сайнгүй гэдэг нь өнгөрсөн хугацаанд харагдлаа шүү дээ. -30 градуст хүйтэн агаар амьсгалах нь морины уушги, цээжинд сайнгүй л байж таараа. Харин хаврын уралдааны тухайд цаг хугацааг нарийн тогтоож хуульчлахад жаахан бэрхшээлтэй л дээ. Яагаад гэхээр монголчуудын морь уралдуулдаг ёс уул овооныхоо тахилгаас л эхэлдэг. Дээр үед төрийн наадам гэж байгаагүй. Уул ус, лус савдгаа аргадан даншиг наадам хийдэг байсан гэдэг. Ихэнх нь уул овооны тахилга дөрөв, тавдугаар сараас эхэлдэг. Үүнийгээ бодолцож хуулиндаа тусгаасай л гэж бодож байна даа.
-Сүхбаатар аймаг адууныхаа наймаанаас жилдээ тэрбум төгрөгийн орлого олдог гэсэн дам мэдээ бий. Та бүхэн холбооны удирдлагат байхад байхдаа дуудлага худалдаа зохион байгуулж байсан санагдах юм?
-Бодлогын асуудал дээр хувь хүний болон холбооны байр суурь хоёр зөрчилдөх нь цөөнгүй. Холбоо аль болох хурдан морио орон нутагтаа хадгалж хурдлуулах бодлого баримталдаг бол хувь хүн амьдрал ахуйгаа дээшлүүлэхийн тулд адуугаа зарах сонирхолтой байдаг. Тиймээс тиймэрхүү дуудлага худалдааг олон зохион байгуулах боломжгүй юм билээ.
-Холбооны үйл ажиллагааны тухайд ийм байдаг байж. Уяачийнхаа хувьд ямархан амжилт үзүүлээд байгаа вэ?
-Би 2000 оноос эхлэн морь уяж байгаа. 2005 онд аймгийн Алдарт уяач цолоо авсан. Миний аав Баяндэлгэр сумын хүн. Аавын ах дүү нар морь уядаг хүмүүс бий. Харин би бол төв дээр өссөн хүүхэд. Гэсэн хэдий ч монгол эр хүний цусанд байдаг тэр оргилуун дуудлагаар нэг л өдөр адуу гэдэг энэ хийморилог амьтантай холбогдож, өнөөдрийг хүртэл тоосонд нь хутгалдаж явна даа.
-Авмал адуугаар нааддаг юмаа даа?
-Тиймээ, би цугламал адуугаар нааддаг хүн. Яагаад гэхээр аав минь төрийн албан хаагч байсан учраас адуу мал гэж бараг байгаагүй. Анх авга ах нарынхаа бэлэглэсэн морьдыг уяж байгаад яваандаа Эрдэнэцагаан, Уулбаян, Асгат, Халзан, Баяндэлгэр гээд аймгийнхаа бараг бүх сумаас адуу авсан даа.
-Хэдэн жилийн дараа анхны айргаа амсав?
- 2003 онд Хэнтий аймгийн 80 жилийн ойд шүдлэн үрээ айрагдуулсан. Тэр жил манай аймгийнхан онцгой сайн наадаж, дөрвөн түрүү, 20 гаруй айргийг нь авчихаж байсан юм.
-Ухна Манлайн аархдаг наадам мөн үү?
-Тиймээ, Ухна агсанынхан арваад айраг, түрүүг нь авчихсан. Манайхан ер нь тэгш ойд сайн уралддаг юм.
-Удалгүй аймгийн Алдарт уяач болсон юм байна. Тэгэхээр 2-3 жил амжилттай нааджээ дээ?
-Манай гэрт 50 гаруй медаль бий. Морь уяж эхэлснээсээ хойш их бага наадмуудаас арваад түрүү, 40-өөд айраг авсан байна лээ. Миний халзан азарга гэхэд л Хэнтийн 80 жилд шүдлэн айрагдсанаас хойш өвөл, зуны наадамд нийт 11 орсон. Бас нэг улаан морь гурван жилийн дотор 13 айрагдсан. “Жавхлант шаргын хурд”-д нэг соёолон түрүүлж, нөгөө нь гурваар давхиж байсан удаа ч бий. Уулбаянаас авсан хээр морь маань нэг жилд гурав түрүүлж, хоёр аман хүзүүдсэн. Ингээд тооцохоор морь хурдан байвал цолонд хүрэх тийм ч хэцүү биш л юм билээ.
-Хамгийн холдоо хаана очиж наадаж байв?
-АХ-ын 90 жилийн ойгоор улсын наадамд очиж уралдан шүдлэн долоолсон. Тэрний өмнө АХ-ын 85 жилийн ойгоор очиж уралдаад шүдлэн арваар, хязаалан үрээ 20-иор оруулж байсан.
-Улсын наадамд алтан жолоо өргүүлэх баярт мөч удахгүй тохиох бизээ. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.
"Тод магнай" сэтгүүл Сүхбаатар аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна