“Идэрийн голын унага” МСУХ-ны тэргүүн Ч.Цогтбаатар: Нутгийн хурдны түүхийг өгүүлсэн ном хийж байгаа
Завхан аймгийн Идэр сумын уугуул, “Идэрийн голын унага” МСУХ-ны тэргүүн Ч.Цогтбаатартай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Сумынхаа уяачдын холбооны талаар яриач?
-Манай сумын МСУХ 1997 онд анх үүсгэн байгуулагдсан цагаас хойш өнөөдрийг хүртэл тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Холбоо байгуулагдсан цагаас хойш манай сумын уяачид аймгийн баяр наадмаас 14 түрүү, 38 айраг хүртэхийн зэрэгцээ томоохон уралдаан наадмуудад идэвх санаачилгатай оролцож ирсэн. Жишээлбэл 1995 оны Сар хайрханы даншигт Ганболд, Батхүү, Даринчулуун гэсэн гурван уяач оролцож байсан бол 1997 оны Говь–Алтай аймгийн Дэлгэр суманд болсон “Алтайн унага” баруун бүсийн наадамд Пүрэвжаргал уяач бид хоёр очиж байлаа.Тэрний дараа жил болсон 1998 оны “Тэсийн голын хурд” уралдаанд Төмөр-Очир, Батмөнх, Мөнхбат гэж манай сумын ах дүү гурван уяач оролцсон бол 2009,2013 оны баруун бүсийн наадмуудад манайхан сумаараа нэгдсэн зохион байгуулалтай оролцсон.
-Хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь ямар уралдаан бэ?
-Завхан аймаг үүсч байгуулагдсаны 70 жилийн ойд миний нэг даага, 80 жилийн ойд манай сумын уугуул “Этүгэн” дээд сургуулийн захирал Сүхрагчаагийн Нямзагдын бор хязаалан тус тус айрагдсан.
-Холбооны тэргүүний ажлыг хэдэн жил хийж байгаа вэ?
-Би 2002 оноос хойш. Намайг ажил авснаас хойш 11 хүн аймгийн Алдарт , 48 хүн сумын Алдарт уяач цолонд хүрлээ. Түүнчлэн манай суманд ММСУХ-ны энгэрийн тэмдэг, гишүүний үнэмлэхтэй 52 уяач бий.
-Өнгөрсөн 12 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаасаа танилцуулаач?
-Манай нутагт хоёр Хутагтын тахин шүтэж байсан хоёр уул байдаг юм. Тэр хоёр уулаа жил бүрийн зуны эхэн сарын шинийн 10 болон 15-нд тахидаг уламжлал тогтсон. 2005 онд ялгуусан хутагт Чимэдцэрэнгийн сэнтийдээ заларсаны 90 жилийн ой тохиож бай шагнал өндөртэй томоохон наадам болсон. 2006 онд Хамбо Номун Хан Жамбалдоржийн мэндэлсний 120 жилийн ойг аймаг дахь болон Улаанбаатар, Дархан хот дахь нутгийн зөвлөлийнхөнтэй хамтран басхүү “Ялгуусан” компанийн захирал Л.Санжаадорж, “Шинэ Ази” компанийн гүйцэтгэх захирал Төрбаяр, “Хүчит зам” компанийн захирал Мандах нарын ивээн тэтгэлгээр өргөн дэлгэр тэмдэглэсэн. Дээр дурьдсан хоёр уралдаан бол нэлээд өргөн цар хүрээтэй, олон газрын уяачид оролцсон наадам болсон.
-Идэрийн голын хурдан хүлгүүдийн талаар илүүтэй мэдэх биз. Нутгийнхаа хурдан буянгуудын талаар хуучлаач?
-Завхан аймгаас төрсөн есөн хутагтын хоёр нь Идэр сумын хүмүүс. Дээр дурьдсан хоёр хутагт маань түмэн зээрд адуутай байсан гэдэг юм. Тэр нь үр удам өдгөө бидэнд өвлөгдөн ирж, хурдалж байна. Мөн 1970 хэдэн онд тэр үеийн нэгдлийн дарга нар Тэсийн голоос дөрвөн хээр нэг хүрэн үрээ авчирч адуугаа сайжруулж байсан юм билээ. Түүний дараа 1980 хэдэн онд Ванчиндорж дарга нэгдлийнхээ адууг сайжруулах зорилгоор найман үрээ авчирсан байдаг. Эдгээр үйл ажиллагаа их зөв зүйтэй алхам болж, манай нутгийн адууны чанар их сайжирсан гэдэг юм.
-Харин та бүхэн энэ тал дээр ямар бодлого баримталж байна?
-Сүүлийн жилүүдэд манай уяачид Сүхбаатар, Хэнтий, Дорнод зэрэг зүүн аймгууд болон Улаанбаатар хотоос нийт 60 гаруй адуу авчирсан байна лээ.Одоо ид хурдалж байгаа бага насны адууны ихэнх нь зүүн талаас ирсэн адууны угшилтай байх жишээтэй. Нутгийн адууны цусыг сэлбэх тал дээр “Ялгуусан” компанийн захирал Л.Санжаадорж, Төрбаяр нар голлох үүрэг гүйцэтгэдэг.
-Таныг сумынхаа баяр наадмын түүхийг өгүүлсэн ном хийх гэж байгаа дуулсан юм байна?
-Би эхэндээ сонирхлын журмаар сумын баяр наадмын цувааг бичиж аваад цээжилдэг байсан юм. Тэгсэн нэг мэдэхнээ 20 гаруй жил сумынхаа морины материалыг цуглуулчихаж. Тиймээс түүн дээрээ тулгуурлаад 1985 оноос хойш Идэр сумын баяр наадамд түрүүлж, айрагдсан хурдан морьдын цувааг нэгтгэн ном гаргахаар бэлтгэж байгаа юм. Энэ номонд өөрийнхөө сумаас гадна зэргэлдээ сумдад сайн давхисан нутгийн адууны зураг, удам угшлыг багтаахаар төлөвлөж байна.
-Нутгийн адууг алдаршуулах хийгээд түүхэн ач холбогдолтой сайхан санаа байна. Ингэхэд тэргүүн өөрөө морь уях уу?
-Би 1981 онд Ховдын хөдөө аж ахуйн техникум төгсч ирээд баг, бригадын малын эмчээр ажиллаж байхдаа уяачидтай найзалсаар моринд орчихсон хүн. 1986 онд анх унаган хээр шүдлэнгээ уяж сумынхаа наадамд айрагдуулж байлаа. Тэр үед аймгийн Алдарт уяач Ганбат гэж найзтайгаа нийлж уясан юм. Дараа нь Завхан аймгийн 70 жилийн ойд унаган хээр даагаа айрагдуулж том наадмын өмөө нээж их баярлаж байлаа. Хээр даага маань шүдлэн хязааландаа сумынхаа баярт бас айрагдаж байсан. 1997 онд сумын наадамд хүрэн шүдлэн, бор хээр соёолон түрүүлгэж нэг дор хоёр түрүү хүртчихээд асрын өмнө зогсож байхад эр хүн өөрийн эрхгүй омогшдог юм билээ.
-Бага адуу голдуу оруулаад байна уу үгүй юу?
-Нээрэн тийм байна шүү. 2008 онд хээр даага түрүүлгэж, улаан хээр шүдлэн айрагдуулсан. Сумын наадмын дараагаар Хамбо Номун Хан Жамбалдоржийн мэндэлсний 120 жилийн ойд хээр даага дахиад түрүүлгэсэн. Нутгийнхаа наадмыг зохион байгуулаад гүйж байтал даага маань түрүүлээд төмөр хүлгээр мялаалгаж байлаа.
-Аймгийнхаа баяр наадамд оролцдог уу?
-Манай аймгийн наадам их чанартай болдог учраас би уралдах дуртай. 2002 онд аймгийн наадамд хүрэн даагаа их муу уяатай мордуулчихаад айрагт багтахгүй биз дээ гэж бодож байтал зүтгээд орчихсон. Тэгэхэд ёстой өөрийн эрхгүй баярын нулимс унагасан шүү. Морь гэдэг эр хүнийг баяр цэнгэлд умбуулдаг сайхан эд дээ. Завхан аймгийн баяр наадмаас гурван түрүү, дөрвөн айраг авсан амжилтаар 2007 онд аймгийн Алдарт уяач цолоо авсан.
"Тод магнай" сэтгүүл №54
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
192.82.87.159
орон нутаг аа бараөдт хотод юу хийгэд бна. зайлаач
Reply