ХЯМРАЛЫН ҮЕД АЖЛЫН БАЙР ХАДГАЛАХАД ТӨР ЯАЖ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛДЭГ ВЭ?

2016 оны 2-р сарын 03 -нд

Монголчууд эдийн засаг хямарсан хүнд цаг үеийг сүүлийн хоёр жилийн хугацаанд туулж байна. 2016-2017 онуудыг эдийн засаг сэргэх гарааны жил гэж зарим судлаач таамаглаж байгаа ч нөхцөл байдал тийм ч амар хялбар шийдэгдэхгүй болохыг нөгөө хэсэг нь анхааруулсаар байна. Аль аль талыг нь сонсож, дүгнэлт хийх л хэрэгтэй.
Хямралын он жилүүдийг хамтдаа туулна хэмээн манай төр засгаас хувийн хэвшилдээ амласан ч бодит хөрсөн дээр буусан ажил хийсэн нь бага байсан гэвэл нэг их хол зөрөхгүй болов уу. Төр төсвөө хэмнэх зорилгоор таргаа хасч төрийн байгууллагын албан хаагчдын орон тоог цөөлөх, цалинг хасах гол бодлого барьсан бол бизнес эрхлэгчдийн хувьд ажлын байраа хадгалах чиглэлд тууштай зогсож чадсан хэмээн хэлж болохоор байна. Тэд бүхий л боломжоо дайчлан орон тооны цомхотголоос зайлсхийж ажиллагсдынхаа цалинг танахгүйг хичээж, ажлын байраа хадгалахыг зорьж сүүлчийн мөчид л халах шийдвэрт хүрч ажилласан. Нэг үгээр иргэдийг ажилтай, орлоготой байлгахад хамгийн том үүрэг гүйцэтгэдэг хувийн хэвшилийнхэн үүргээ сайн гүйцэтгэж ирлээ гэсэн үг. Мэдээж хямрал хэнийг ч тойроогүй. Энэ хугацаанд хямралыг давж чадалгүй үүдээ барьсан цөөнгүй аж ахуйн нэгж, компани бий. Хямралын эсрэг зогсож чадсанд нь урам хайрлахад Нийгмийн даатгалын ерөнхий газраас зохион байгуулсан шалгаруулалт үүргээ гүйцэтгэлээ. Тус газраас Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, компаниудыг “Шилдэг нийгмийн даатгал төлөгч байгууллага”-аар жил бүр тодруулдаг. Ингэхдээ хэдэн хүнийг ажлын байраар хангав, ямар хэмжээтэй цалин олгов зэрэг үзүүлэлтийг голлон тооцдог. Тодруулбал, нэг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл тооцсон сарын дундаж цалингийн хэмжээ, нийгмийн даатгалын шиймтгэлийг тогтмол, тогтвортой төлсөн зэрэг үзүүлэлтийг шалгуур болгодог. Энэхүү шалгаруулалтын хамгийн сүүлийн буюу 2014 оны жагсаалтыг Бороо гоулд, Трансвест Монголиа, ИНЕГ-ын агаарын хөдөлгөөний газар,Эрдэнэт үйлдвэр, Баян айраг эксплорэйшн, Энержи Ресурс зэрэг компани тэргүүлжээ. Цалингийн хувьд ч энэ хямралын үед зохих хэмжээний мөнгийг зарцуулсан байх юм. Эдгээр байгууллага нь нэг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл тооцсон сарын дундаж цалингийн хэмжээг 1.2-1.7 сая төгрөгт хүргэж, ажилчдаа нийгмийн даатгалд бүрэн хамруулжээ.
Үүнээс гадна хамгийн олон ажиллагсадтай компаниуд ч гэсэн ажлын байраа хэвээр нь хадгалж үлдсэн мэдээлэл гарчээ. Хямралыг эсрэг хамтдаа гэдгийн нэгэн жишээг хувийн хэвшлээс хамгийн их ажлын байр бий болгосон М Си Эс групп, Оюу толгой, Номин зэрэг олон компаниас харж болно. Эдийн засгийн нөхцөл таагүй байсан ч тэд ажлын байраа болон цалингийн хэмжээгээ тогтвортой барихын зэрэгцээ нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх олон үйлсийг жил бүр зохион байгуулсаар ирсэн. Нэг талдаа манай нэр бүхий компаниуд нийгэмд үлгэр жишээ болж байгаа ч нөгөө талдаа төр эргээд тэднийг хэрхэн дэмжсэн бол гэдэг асуулт гарч ирэх нь зүй ёсны юм. Хямралын үед хүндхэн ачааг үүрэлцэж ирсэн эдгээр компанийг төр бодлогоороо хэрхэн дэмжиж ирсэн бол ? Үүнд санаа өгөх зорилгоор бусад улсын жишээг харья.
Япон улс бага хүүтэй урт хугацааны зээл өгч ажлын байр хадгалахад дэмжлэг үзүүлжээ
Олон хүнийг шууд болон дам ажлын байраар хангадаг, иргэдийг тогтмол орлоготой байлгадаг хувийн хэвшил, компаниудыг төрийн бодлогоор тууштай дэмжих замаар ажлын байраа тогтвортой хадгалах нь юу юунаас чухал юм. Энэ бол төр болоод хувийн хэвшлийнхний хэн хэнийх нь санаагаа чилээх асуудал, мөн хүлээх адилхан үүрэг хариуцлага нь юм. Төр засаг нь хувийн хэвшлээ дэмждэг, харилцан хамтардаг бодлого өнөөг хүртэл олон улсад нийтлэг явсаар ирсэн. Үр дүн нь ч сайн гардаг. Харин төрийн бодлого, дэмжлэгтэй бизнесийнхэн улсынхаа эдийн засгийн нэг тулах цэг болж чаддаг гэвэл илүү ойлгомжтой болох байх. Тухайлбал, 1937-1940 оны үед Японд эдийн засагт нь хүнд байдал нүүрлэсэн цаг байсан. Эдийн засаг хямарч, ажилгүйдэл хавтгайрч, бараа бүтээгдэхүүний борлуулалт унасан үед Японы төр засгаас үйлдвэр, аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлого явуулж эхэлсэн байдаг. Өдгөө 350 мянга орчим хүнийг ажлын байраар хангаж буй “Тоёота” компани гэхэд төрийн бодлогын ачаар тухайн үедээ бага хүүтэй, их хэмжээний зээл авсан нь үйлдвэрээ өргөжүүлж, ажлын байр олноор бий болгоход чухал нөлөө үзүүлсэн гэдэг.
Австрали улс 5 хувийн татварын хөнгөлөлт үзүүлж ажлын байр хадгалахад дэмжлэг үзүүлдэг
Төр хувийн хэвшлээ дэмжиж, хэн хэндээ ашигтай ажилладаг өөр нэг загвар орон бол Австрали улс. Австралийн бизнес эрхлэгчдийн 96 хувь нь жижиг бизнес эрхлэгчид байдаг. Жижиг бизнес эрхлэгчид гэлтгүй тэд 4.5 сая хүнийг тогтвортой ажлын байраар хангадаг байна. Үүний хариуд Австралийн Засгийн газраас татварын таван хувийн хөнгөлөлтийг үзүүлдэг аж. Иргэдээ ажлын байраар хангадаг бизнес эрхлэгчдээ татварын хөнгөлөлтөөр дэмжих нь тус улсын ирээдүйн эдийн засгийн гол бодлого хэмээн тодорхойлжээ. Мөн Их Британи болон Америкт сүлжээ дэлгүүрийн бизнес эрхэлдэг “Asda” компани өнөөдөр хоёр сая иргэнийг ажлын байраар ханган ажиллаж байна. Сая сая иргэнийг тогтвортой ажлын байр, тогтмол цалингаар хангаж буй тус компани төрийн бодлого, дэмжлэгтэй энэ хэмжээнд хүрсэн гэдэг. Амжилттай ажиллаж буй энэ мэт жишээ олон бий.
Ажлын байр олноор бий болгох, түүнийгээ тогтвортой барих нь хямралыг давах цор ганц оновчтой арга гэдгийг олон улс хүлээн зөвшөөрсөн байдаг. 2009 онд олон улсад нүүрлэсэн хямралыг даван туулах гаргалгааг дэлхийн улс орнуудын төр, засгийн төлөөлөгчид ажлын байр бий болгох хэмээн нэгэн дуугаар санал нэгдэж байсан удаатай /цонхлох/
Манайд хувийн хэвшил, компаниудыг ашигтай орлоготой ажилладаг гэсэн өнцгөөр ихэнхдээ хардаг. Энэ утгаараа дэмжээд байх сонирхол бага, элдэв хардлага сэрдлэгээс айгаад тойрч зугтаад байдаг. Тиймээс байгуулагдсан цагаасаа эхлээд өнөөдрийг хүртэл салбар бүртээ хүлээн зөвшөөрөгдөж үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж, тасралтгүй ажлын байр бий болгож ирсэн компаниудыг олон зуун ажлын байраа тогтвортой авч үлдэхэд нь төрийн тууштай бодлого үгүйлэгдэж байх шиг.
Төр компаниудаа олон талаар дэмжсэн бодлого явуулснаар төрийн үүрэг ачааллыг төдий хэмжээгээр үүрэлцэх бүрэн боломжтойг дээрх орнуудын туршлага харуулж байна. Гадаадын орнуудын туршлагыг хуулбарлахдаа гол нь биш харин улс орныхоо онцлогт тохируулж бүтээлчээр хэрэгжүүлвэл энэ хүнд үед олон мянган иргэдийхээ ажлын байрыг хадгалж, тогтвортой орлоготой байлгаснаар хямралыг сүүдэр мэт дагадаг нийгмийн хурц асуудлуудаас сэргийлж чадах билээ.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна