Баян-Өлгий аймгийн Улсын шилдэг уяач Т.Батсүх: Манай уяачид нийтээрээ халх уяанд суралцаж байна
А.Тэлмэн 2016 оны 3-р сарын 11 -нд
Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Тогосын Батсүх. Тэрээр 2015 онд аймаг, сумдын уралдаанаас хоёр түрүү, таван айраг хүртсэн амжилтаар улсын шилдэг уяачаар шалгарсан байна.
-Улсын шилдэг уяачаар шалгарсанд баяр хүргэе.
-Баярлалаа.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Урианхай ястан хүн. Аймгийнхаа прокурорын газрын даргаар ажилладаг. 2006 оноос эхлэн аймгийнхаа МСУХ-нд тэргүүлэгч гишүүнээр сонгогдон уралдаан зохион байгуулах олон ажилд зохих үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Харин хурдан морь уях сойх тухайд бол 2012 оноос эхтэй. 2011 онд бага хүүд маань миний дүү Т.Отгонсүх буурал даага бэлэглэсэн юм. Түүнийг нь аймгийн Алдарт уяач С.Шарип ахын галд нийлүүлэн уяулах болсон. Тэгтэл дараа жил нь миний найз аймгийн Алдарт уяач Б. Пернебек надад Манлай уяач Гансүхийн адууны угшилтай хүрэн даага бэлэглэдэг юм. Ингээд л хоёр хурдан морьтой болсон хүн чинь өөрөө уяхаас яахав. Тэгээд аавын маань 10 настай халтар морь овооны болон бага уралдаануудад гайгүй давхиад байгаа дуулдахаар нь дүүгээсээ авч сумынхаа 70 жилийн ойд анх уралдуулсан юм. Миний анхны наадам тэр.
-Морьд нь яаж давхисан бэ?
-Халтар морь маань хурдан гэдэг нь танигдаж, их ч урам орсон. Ер нь тэгээд л эргэлт буцалтгүйгээр хурдан морь сонирхож эхэлсэн дээ. 2013 онд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат, МУ-ын Манлай уяа Б.Отгоннасангаас гурван үрээ авч нөгөө халтар морьтойгоо хамт уяж уралдуулсан юм. Тэр жил халтар морь нэг түрүүлж, хоёр аман хүзүүдсэн. Харин Тод хээр шүдлэн Бугат сумын баяр наадамд, хул даага хилийн цэргийн ангийн ойд тус тус аман хүзүүдэж урам зоригийн маань сэргээсэн дээ. Хул даага бас хүүхдийн баярын уралдаанд гурваар давхисан юм.
-Аймгийнхаа ерөнхий прокуророор ажилладаг гэсэн үү?
-Тиймээ, миний бие морь хэмээх хийморьтой сайхан амьтны хөлс, тоосонд хутгалдаж яваагийнх тэр чинээгээр байгууллагын маань ажил үйлс өөдрөг, амжилт бүтээл арвин, цог хийморьтой байх шиг санагддаг шүү. Тэр ч утгаараа би наадмын асрын өмнө хурдан морио цоллуулахдаа “Буянт сумын уугуул, аймгийн прокурор” гэдэг үгийг заавал оруулдаг юм. Тэр нь прокурорын байгууллагынхаа ажил үйлсийг хурдан буяны хийморь сүлдтэй хамт яваасай гэсэн хүслээс үүдэлтэй. Миний өөрийн өчүүхэн санаа юм даа. Надтай адил мэргэжилтэй “прокурорын” гэх тодотголтой МУ-ын Алдарт уяач Б.Цэрэнбалтав гуайн олон ярилцлага, хөрөг нэвтрүүлгийг би бүгдийг нь уншиж сонсож байсан.
-Аймгийнхаа шилдэг уяачаар гурван жил шалгарч байсан гэсэн. Тэр талаараа дэлгэрүүлээч?
-Сүүлийн гурван жил дараалан аймгийнхаа шилдэг уяачаар шалгараад байгаа. 2013 онд манай аймаг шүлхий өвчний дэгдэлтээс болоод цөөн уралдаан хийсэн. Ийм болохоор цэргийн ангийн 80 жилийн ой аймгийн хэмжээний өргөн болж, миний их насны морь түрүүлсэн. Тэрхүү амжилтаараа хоёрдугаарт бичигдсэн.Өөрөөр хэлбэл шилдэг таван уяачийн хоёрт орсон гэсэн үг.Түүний дараа жил 2014 онд их морь маань аймгийн баяр наадамд аман хүзүүдэж, сумандаа түрүүлээд, бага адуу бас их сайн давхисан.
-2014 онд хэддүгээрт бичигдсэн бэ?
-Мөн хоёрдугаарт бичигдсэн. Харин 2015 оны тухайд гурван их насны морь уяж, гурвууланг нь айрагдууллаа. Баян-Өлгий аймгийн хаврын уралдаан, гуравдугаар сард буюу Казак түмний баяр Наурызаар болдог.Тэр том уралдаанаас эхлээд аймгийн чанартай зургаа долоон уралдаанд бүгдэд нь амжилттай оролцож, хоёр түрүү, дөрвөн аман хүзүү, дөрвөн айраг хүртсэн амжилтаар аймагтаа тэргүүлж, улсын шилдэг уяачаар шалгарлаа.
-Одтой сайхан нааджээ. Танай нутгийн буюу Ойрод уяаны онцлогийн талаар ярьж өгөөч?
-Ойрад буюу баруун Монгол уяа өөрийн гэсэн онцлогтой. Баруун монголчууд таван наст буюу соёолон, мөн азаргыг уяж уралдуулдаггүй заншилтай бөгөөд саяхныг хүртэл энэ уламжлал хадгалагдсаар ирсэн. Түүнээс болоод зуны уралдаанд азарга уядаг туршлагатай уяач одоо ч бараг байхгүй л байна. Мөн орчин цагийн халх уяаны арга барилыг манай аймгийн уяачид хараахан төгс эзэмшээгүй байна. Манай баруун талын уяанд тарлах, хөлслөх гэж бараг байгаагүй. Тэр тусмаа битүү хөлс авна гэдгийг мэддэггүй байсан юм байна лээ. Хэц татаж морио уядаггүй, хантайраад л цулбуурын үзүүрт нь гадас шаагаад уячихдаг байлаа. Тэгээд л үсэргээд байна. Өнөөдөр гурван км үсэргэсэн бол дараа нь таван км гэх мэтээр 2-3 хоноод л сунгаж байж уралдуулдаг байсан. Олон удаа үсэргээд байхад хөлс нь гараад амьсгаа нь задардаг байсан юм болов уу гэж би боддог. Харин хоол гэдсийг нь тааруулах тал дээр ялгаа бага, бараг ижил байсан байх. Ийм онцлогтой. Гэхдээ одоо манай уяачид орчин цагийн уяанд шамдан суралцаж байна. Миний хувьд ээж, аавын талаас морь уяж байсан түүх уламжлал байхгүй. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хурдан морины талаар гарсан номнуудыг цуглуулан авч уншиж судалсан. “Тод магнай” сэтгүүлийг жил бүр захиалж уншдаг. Тэндээс л морь уях эрдэм ухааныг олж тунгаан /эхэндээ огт ойлгодоггүй байсан/ олон удаа дахин дахин уншиж эргүүлж харж байж жаахан дөртэй болж байна даа.
-Сэтгүүлийнхээ байнгын уншигчтай уулзах таатай байлаа. 2016 он амжилт арвин сайхан жил байх болтугай. Амжилт хүсье.
-За баярлалаа. Баян-Өлгий аймгийнхаа нийт уяачдын өмнөөс болон хувиасаа Монголынхоо нийт уяачид, ард түмэндээ гал бичин жилийн мэндийг дэвшүүлж хүлгүүд нь хурдан, хүүхдүүд нь хөнгөн байж олон сайхан айраг, түрүү авч олон түмнээ баясгахыг ерөөе.
Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
5 цагийн өмнө Эндүүрэгдээд эзнээ олжээ -
Өчигдөр, 14:11 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
Ням, 15:17 минут Ярилцах болзол хангагдав -
Лхагва, 23:31 минут Шөвгөр зээрдээ дурсах уу? -
Лхагва, 23:27 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
Лхагва, 22:42 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 23 -нд Янзага зээрд -
11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө… -
2025 оны 9-р сарын 24 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан дааган… -
2025 оны 9-р сарын 20 -нд Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур… -
2025 оны 9-р сарын 16 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.… -
2025 оны 9-р сарын 16 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн… -
2025 оны 9-р сарын 16 -нд Түмэн эх Бүлтгэр халзан -
2025 оны 9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.… -
2025 оны 9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал… -
2025 оны 9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн … -
2025 оны 9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.… -
2025 оны 9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас… -
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни… -
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү... -
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты… -
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд М.Энхтайванбаатарын зээрд халзан даага … -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
Лхагва, 22:42 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
Лхагва, 23:27 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
Лхагва, 23:31 минут Шөвгөр зээрдээ дурсах уу? -
Ням, 15:17 минут Ярилцах болзол хангагдав -
Өчигдөр, 14:11 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
5 цагийн өмнө Эндүүрэгдээд эзнээ олжээ

Сэтгэгдэл бичигдээгүй байна