Аймгийн Алдарт уяач Н.Цэнд: Сангийн аж ахуй бол энд тэндээс ирсэн олон хурд цугларсан газар
А.Тэлмэн
2016 оны 3-р сарын 21 -нд
Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат, аймгийн Алдарт уяач Нэргүйн Цэндийн яриаг хүргэж байна.
-Алдарт хэдий үеэс уяа эвлүүлэх болсон юм бэ?
-Ах нь яг морь мал уяхаасаа урьтаж өөрийнхөө дээд уг гарлыг яримаар байна.
-Бололгүй яахав.
-Миний өөрийн эцэг Магсар гэдэг хүн 1943 онд цэрэгт яваад эргэж ирээгүй хүн юм шүү дээ, нас барчихсан юм.
-Дайнд оролцож яваад амь үрэгдсэн хэрэг үү?
-Тийм. Тэгээд би өвөг эцгийнхээ гар дээр өссөн. Өвөг эцэг минь Гомбын Чойжоо гэж Норовлин, Дадал хоёрт 80 гартлаа морь уяж байсан маш сайн уяач. Зүүн хойд талдаа бол нэртэй уяач. Би эхтэйгээ наашаа нүүгээд, өвөг эцэг маань Дадалын нэгдэлд ороод, тэндээ морь уяж байгаад бурхныхаа оронд явсан. Дадалын миний үеийн болон надаас настай улсууд өвгөнийг дурсаж байдаг юм билээ.
-Өвөг эцгийн тань нэртэй сайн уяачийг батлан харуулах ямар хурдан хүлгүүд яаж давхиж байсан бэ?
-Улаан морио уяж ирээд аймагт айрагдуулж байсан гэдэг. Би бол тэр үед бараг төрөөгүй шахуу байсан болохоор сайн мэдэхгүй. Өөрийнхөө мориноос гадна хүний морийг ч уяж айрагдуулж байсан гэнэ лээ. Амьтан хүн сайн уяач гээд морио уяулдаг байхгүй юу. Одоо энэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч Эрдэнэсувдын ээж Оюунчимэг багш гэж тэтгэвэртээ гарсан хүн морийг нь унаж түрүүлгэж байсан гэдэг юм.
-Та хэдий үеэс аймгийн төвд ирж сангийн аж ахуйд ажиллах болсон юм бэ?
-За байз, 1956 онд гэхээр 15 настай ирсэн байх нь. Анхандаа морь мал уях манатай л байлаа. Манайх ер нь адуу мал цөөнтэй байсан айл л даа. Сүүлд айл гэр болсны дараа 1968,69 оны үеэс бараг л унааныхаа морийг элдэвлэж, морь уяж эхэлсэн хүн. Тэр үед ямар олон наадам байсан биш, шинийн гурванд Догшин хөндийн дов гэдэгт морь, азарга хоёр уралддаг. Тэнд нь 1969 билүү 1970 онд бор морь айрагдуулсан. Тэрнээс хойш жижиг, том наадамд дандаа айрагдуулж байсан даа. 1974 онд аймагт соёолон морь аман хүзүүлсэн. 1974, 1976 онд шиг санаад байна, би хольж сольж байж мэднэ. Соёолон адуугаа аман хүзүүдүүлснээс хойш 17,18 айраг, гурван түрүү авсан байдаг юм. Даага, хязаалан, азарга гурав түрүүлгэсэн. Би харин морь ердөө айрагдуулаагүй, зургаагаар ч давхиулаагүй. Хамгийн сүүлд 2001 онд азарган соёолон аймагт бараг түрүүлэх алдаад аман хүзүүнд орсон. Хоёр адуу зэрэг ирсэн юм. Морь уясан цагаас өнөөг хүртэл ийм л амжилт үзүүлж дээ. Тэр амжилтаараа аймгийн Алдарт уяачийг 2003 онд авлуу даа.
-Таныг хамгийн олонтаа баярлуулсан буянт хүлгийнхээ талаар яриач?
-Байлгүй яахав. Энд нэг зураг аваад ирсэн байгаа. Энэ халтар азарга бол Баян-Овоо гаралтай адуу. Хязаалан үрээ аймагт гуравт орсон хойно нь би авсан юм. Цагдаагийн байгууллагад ажиллаж байсан Баасанжавын адуу. Баян-Овоод даагандаа замгүй хол түрүүлсэн, шүдлэндээ бол уягдаагүй. Хязааландаа аймагт гурваар ороод, дараа нь надад ирсэн. Соёолонд нь би уяад зургаад оруулсан, хавчиг дөрвөлсөн, долоотой гуравт орсон, наймтай дөрөвт ороод, естэй хөлийг нь аваад дахин уралдаж чадаагүй.
-Халтар азарганы үр төлүүд нь хурдалж байгаа биз дээ?
-Үр төлүүд нь яах вэ, давгүй давгүй. Гэхдээ нэрэлхэж худал хэлээд яахав, аймагт айрагдаж чадаагүй. Жижиг булангийн наадмуудад бол бишгүй орсон, одоо ч орж байгаа.
-Халтар азарганы дараа орох ямар хурдан хүлгүүд байна вэ?
-Түүний дараагаар 1994 онд манайхны Зогоо адууны эцэгтэй хурдан хээр даага түрүүлээд, шүдлэн гуравт ороод, хязаалан замгүй хол түрүүлж байсан. Одоо энэ Энхсүхийн хээр соёолон түрүүлдэг жил хязааланд түрүүлсэн юм. Эднээс гадна айраг цагаанд орж байсан адуунууд бий л дээ, тэр бүгдийг яриад яахав.
-Та ер нь голдуу аймагтаа наадчихдаг байсан уу?
-Өндөрхааны сангийн аж ахуй гэдэг чинь аймгийн харьяанд байсан юм чинь энд л наадалгүй яахав. Бэрхэд очиж уралдах гээд явж байгаад хөөгдөөд ирж байсан түүхтэй. Хожим том наадмуудаар очиж байсан ч айраг цагаанд оруулж чадаагүй ээ. Дэлгэрхааны Өвгөн ноёны наадамд очиж байсан болохоос морь айрагдуулаагүй.
-САА хавийн адуу хурдан хурц байдаг нь юутай холбоотой вэ?
-Манай Өндөрхааны Сангийн аж ахуй бол үхрийн бөөр шиг энд тэндээс ирсэн олон хурд цугларсан газар юм шүү дээ, нэгд. Энэ урдаас Галшар, Баянхутагийн чиглэлээс улсууд ирж морь мал авч л байсан. Хоёрт гэх юм бол манай аймгийн төвийн зүүн талд тэр аяараа тарианы газар, хойшлоод ирэхээр Бадрах хишигийн хөндий гэдэг чинь бас бага зэргийн тариатай газар байна. Бага адуунууд тарианы шимээр, сайхан хурдан байдаг байх. Гуравт, Галшар нутгийн адуунууд манайхнаар ирж, түүнтэй нийлүүлж байсан тал бий байх. 1980-аад оны эхээр юм болов уу Цэдэвхүү гэдэг хүн халзан даага аймагт түрүүлгэсэн юм, одоо цуваан дээрээ байгаа л байх. Галшарын Мордоо засгийн халзан азарга гэж аймагт 60-н хэдэн онд айрагдсан азарганы үр хонгор халзан даагыг Цэдэвхүү авч байсан байхгүй. Тэр цусны азарганы гүүнээс л гарсан юу болов уу гэж би багцаалдаг юм.
-Ер нь сангийн аж ахуйн хурдны оргил үе хэзээ байсан бэ?
-1970-аад оны сүүлээс 1980 он бараг 1990 он хүртэл байсан. 1986 онд миний халтар азаргыг түрүүлэхэд манай сангийн аж ахуйн харьяаны Дарьбазарын бор орж, Бажаагийн будан азарга аман хүзүүлж, Сэдээгийн халиун азарга дөрөвт, тавд бас л манайхны азарга орсон доо. Би бас мартчихаад байна. Тэрнээс хойш азарга бол нэлээн орж байсан шүү.
-Өвгөөс тань уламжлагдаж ирсэн морин эрдэнийн уяаны ажлыг танаас өвлөж авч үргэлжлүүлж буй ямар хүн байгаа вэ?
-Миний хүү Соронзонболд гэж бий. Хүү морь уяад тосгоныхоо наадамд морь, хязаалан хоёр айрагдуулсан. Соронзонболдын ах нь Жамбаа гэж хүү бий. Өөрөө уяхгүй ч морьд нь аюулын давхидаг, Бэрхэд тэрний нэртэй хязаалан азарга түрүүлгэж байлаа. Нэг цавьдар морь бас л жижиг наадмуудад 10 гаруй түрүүлж, айрагдсан. Соронзонболд маань л ер нь голлож уяж байна, Би ч хажуу хавирганаас нь зааж зөвлөж байдаг юм.
- Хурдан тууртын босоо цагаан хийморь таныг болон танай үр хүүхдүүдийг өнө мөнх ивээх болтугай гэсэн ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе.
-За баярлалаа. Ерөөл бат орших болтугай.
"Тод магнай" сэтгүүл

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна