Аймгийн Алдарт уяач Р.Балжир: Муухан тэжээснээс эрт ногоонд гаргачихвал тамир суух нь илүү

2016 оны 3-р сарын 25 -нд

Завхан аймгийн Яруу сумын уугуул, аймгийн Алдарт уяач Р.Балжир гуайн ярицлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хурдан морьтой холбогдсон түүхээс л яриагаа эхэлье дээ?
-Би есөн настайдаа нутгийнхаа “хагархай” Рэгзэн гэж хүний хээр морийг унаж аман хүзүүдүүлсэн юм. Тэгсэн аав Цэрэндорж гэдэг найздаа “хүү минь моринд дурлаад байна. Чи манай хээр морийг уяад өг. Өөрөө унана биз” гэсэн юм билээ. Манай аав морь мал уяхгүй ч адуунд дуртай, наймаа панз хийдэг хүн байсан юм. Тэгээд хойтон жил нь би хээр морио унаж аймгийн наадамд түрүүлгэж байлаа.
-Аавынхаа найзаар уяулаад уу?
-Тийм. Түүнээс хойш хээр морь хэд хэдэн удаа түрүүлж айрагдсан.
-Тэгээд хэдий үеэс эхлээд өөрөө морио уях болсон юм бэ?
-18 настайгаасаа эхлээд л уясан. Анх саарал морио уяж Эрдэнэхайрханы Харнуур овооны тахилгат айрагдуулж байлаа. Тэр миний уяачийнхаа хувьд авсан анхны айраг байсан. Тэгээд дараа нь 1974 оноос өөрийн унаган хүрэн халзан үрээгээ уяж Яруу сумынхаа баяр наадамд шүдлэн, хязааланд нь аман хүзүүдүүлээд, соёолонд нь түмэн хонины баярт түрүүлгэсэн. Тэр хүрэн халзан морь нас нийлээд аймгийн наадамд хоёр ч айрагдаж, сумандаа хэд хэд түрүүлсэн. Сүүлдээ 31 хүрч зөнөөд амандаа ганц шүдгүй болоод үхсэн дээ.
-Өндөр насалсан байна шүү?
-Тийм. Надад бас нэг хурдан хээр морь байсан. 1982 онд шүдлэндээ аймгийн сорилгод тавлаад сумынхаа наадамд айрагдаж, дараа жил нь хязааландаа түрүүлсэн. 1984 онд бас нэг хүрэн халзан үрээ уяж Яруу сумынхаа 30 жилийн ойд гуравлуулж, хязааланд нь тавлуулсан. Даанч нас нийлээд ид хурдан байх үедээ эндчихсэн юм.
-Хоёр хүрэн халзан морь чинь унаган адуу юу?
-Унаган адуу. Би унаган адуугаар нааддаг. Морийг их хайрладаг хүн. Тэгж хайрласаар байгаад зөнөөчихдөг гэмтэй. Надад Том чихт бор гээд морь байлаа. Яруу сумандаа хоёр ч удаа таваар давхиад, сүүлдээ хадуураад уралдахаа байсан. Амьхандаа том гээд нэг жил Арсланбаатараараа унуулчихсан чинь ганцаараа гарч давхиад хадуурч нууранд ортол хүүхэд нь уначихдаг юм. Миний сандарсан гэж. Давхиад очтол хүүхэд нь дээлнээс нь ус гоожчихсон инээгээд зогсч байсан. Түүнээс нь хойш ахиж уралдуулаагүй юм.
-Балжир Алдартын уяаны онцлог гэвэл...?
-Миний уяаны онцлог гэвэл эрт ногоонд гаргадаг л байх. Хаана ногоо гарна тийшээ адуугаа аваад явдаг байлаа. Одоо хүмүүс тамиртай болгоно гээд тэжээх болж дээ. Минийхээр бол муухан тэжээснээс эрт ногоонд гаргачихвал тамир суух нь илүү юм шигээ. Хуучны хүн болоод тэгдэг юмуу би хувьдаа тэжээлийг нэг их таашаадаггүй. Наад зах нь тэжээл идсэн адууны цусыг шингэлэх гэж дусал хийж байна шүү дээ. Би үүнд маш их дургүй. Бас өвлийн уралдааны үеэр уяаны алдаа гаргаж, сайхан хүлгүүдийг хөлгүй болгож байна. Бидний үед малыг байгалийн өвсөөр нь уналгаа эдэлгээгээр нь уядаг. Тэр нь адуундаа ямар нэг хал балгүй байлаа.
-Уяа сойлгын тал дээр ямар хүнээс зөвлөгөө авдаг байв?
-Эрдэнэхайрхан сумын Сандаг, Бадарч гэсэн хүмүүстэй нийлж морио уядаг байсан. Уг нь морины хоол, уяа заслаас эхлээд гайгүй юм хэлж өгдөг байсан ч залуу болоод ихэнхийг нь тоолгүй өнгөрөөсөн байна лээ.
-Адуутай нөхөрлөсөн он жилүүдийн хөдөлмөрийг үнэлүүлж, Алдарт цолоо авсан нь хэзээн вэ?
-60 жил морины төлөө зүтгэснийг минь үнэлж 2011 онд аймгийн Алдарт уяач болгосон. Би хурднаас гадна жороо моринд бас их дуртай хүн. Нэгдлийн адууг хэдэн жил маллахдаа олон моринд жороо оруулсан. Манай хүү Чимэдцэрэнгийн хээр морь жороо морины уралдаанд хоёр ч удаа түрүүлсэн.
-Анхны мянгат малчдын нэг гэсэн байхаа?
-Тиймээ. 1997 онд мянгат малчин болсон. Нэгдлийн адуугаа өгчихөөд сүүлд эр хонь хэсэг малласан юм. Тэгэхдээ тарга хүч сайн авахуулсан гээд олон удаа шагнуулсан. Хөдөлмөрийн хүндэт медалиар чиг шагнагдаж байлаа.
-Зүүн зүгийн адуу бэлэн давхилтай гээд хошуурцгаах болж. Та туршиж үзэв үү?
-Саяхан Сүхбаатар аймгийн Халзан сумаас дуучин Тамир хул азарга авчирч өгсөн. Түүнийг уяж байгаа. Төлүүд нь ч сайхан уралдах янзтай байна. Нэг бор үрээ гэхэд л ноднин Хүйсийн баярт айрагдаад, хоёр суманд долоолно билээ.
-Яриа эхлэхэд аавыгаа наймаа панз хийдэг байсан гэсэн. Тэр үеийнхэн сайхан морь, сайн эдлэл хэрэгслийг л илүүд үздэг байсан даа. Тиймэрхүү зүйл өвлөгдөж ирсэн үү?
-Хуучны сайхан мөнгөн эмээл, хазаар, хөөрөг, хэт хутга гээд олон сайхан эдлэл аав маань надад өвлүүлж үлдээсэн. Би түүнийг нь үр хүүхдүүддээ өвлүүлж байна.
"Тод магнай" сэтгүүл Завхан аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна