Аймгийн Алдарт уяач Ц.Ичинхорол: Хурдан адуутай болоход гүүний тохироо гэж айхтар юм бий

2016 оны 4-р сарын 25 -нд

Хэнтий аймгийн Батширээт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ц.Ичинхорол гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Ичинхорол Алдартыг хүрэн азаргаараа нутгийн адууг нэлээд сүлсэн гэлцдэг юм билээ. Эндээс яриа эхэлмээр байна?
-Юуны өмнө “Тод магнай” сэтгүүлийн нийт уншигчдын амрыг айлтгая. Тийм ээ, миний хүрэн азарганы үр сад Батширээт гэлтгүй Дадал цаашлаад аймаг даяар их тарсан. Үүнийг ярихын тулд түүх сөхөх нь. Миний Мөнгөн хүрэн “Ангасай” хэмээх Банзрагчийн адуу байгаа юм. Улсад хоёр айрагдсан энэ азаргыг анх авч байлаа. Тухайн үед манайх чинээлэгт тооцогддог айл байсан ч морь уяж байгаагүй л дээ. 400 гаруй үхэртэй, тэднийхээ дэл хялгасыг нь л хардаг байсан юм билээ. Тэгсэн би улсын 30 жилээр хоёр түрүү авч байсан толбой Цэрэнжамц, Биндэр сумын Чойжилын Дамдинсүрэн гэж мундаг уяачдын хурдан морины унаач боллоо. Эндээс моринд дурлах болж, хожмоо уяа сойлго тааруулах гэж оролдох болсон юм. Үнэндээ морьд маань нэг л барагтай. Үүнийг анзаарсан нутгийн хөгшчүүл өвөг эцэгтэй маань зуу татсан шигээ суухдаа “хүү чинь морь нь доохнуур давхиад урам хугарсан янзтай. Чи хөрөнгөтэй хүн байж” гэж хэлсэн юм билээ. Тэгээд Баянхутаг сумын Балын Хөхийн цэхэр хээр гэж аймагт гурван жил дараалан айрагдсан азаргыг уяхаа больсон байхад нь авч өглөө. Унаач явахад бэлгэнд ирсэн охин дааганууд маань олон гүү болчихсон байсан үе. Ингээд нөгөө азаргаа тавьж, дөрвөөс таван жилийн дараа гэхэд хурдлуулж эхэлсэн. 1952 онд цэрэгт мордохдоо хоёр хязаалан, соёолон үрээ дараагаар нь оруулаад явж байлаа шүү дээ. Болоогүй цэрэгт очоод цэргийн агтны соёолон түрүүлгэлээ. Улмаар албаа хааж ирээд уяаны ажлаа үргэлжлүүлж, яахав ээ мэр сэрхэн айраг түрүүтэй наадчихдаг байв. Тэгээд би ангасай Банзрагчаас Балдайн Санжаагийн адууны өрөөсөн хөхтэй хүрэн халзан гүү, Буянгийн Од-Очирын бас нэг гүү авсан юм. Өрөөсөн хөхтэй гүүг хулан тахийн удамтай гэж байсан. Бас хаадан Дорж гэж хурдан хүрэн азаргатай хүнээс хүрэн гүү авлаа. Энэ гурван хурдан адуунаас олон сайхан хурдан буян төрж, хурд залгасан. 1975 оноос хойш долоон жил азарганы түрүү тасралтгүй хүртэж байлаа. Долоон жилийн дараа Гончигийн Содномд худалдсан миний хүрэн азарга хавчигтаа түрүүлж завсар оруулсан. Хойтон нь Энхээлээ хүүдээ өгсөн цавьдар азарга түрүүлсэн. Өөрөөр хэлбэл, би чинь есөн жил дараалан азарганы түрүү авчихаж байгаа юм. Магадгүй тухайн үедээ манай сумын азарга ч муу байсан юм уу, эсвэл миний азарга тийм хурдан байсан юм уу мэдэхгүй юм. Дараа нь “Алтаргана” наадамд Азарган бор гэж шүдлэн үрээгээ түрүүлгэлээ. Бас л хурдан буян шүү. Бага наснаасаа эхлээд Ширээтэд 5-6 жил түрүүлсэн. Бас л хүрэн азарганы маань удмын адуу байгаа юм.
Миний нэг шүдлэн байдас их Лхам гэж хүний адуунд орчихоод хязаалан байдас байхдаа унагалж, хонгор унага төрсөн юм. Тэгсэн Должингийн Гомбо гэж хүн наймаа хийе гэнэ. Би ч өөрөө уях санаатай гэтэл нэг дор өссөн улс байна даа гэж шалсаар аваад явлаа. Удалгүй даага хурдан байна гээд л гайхуулаад байсан. Гэвч даагандаа шалиагүй, улсад арван хэдээр орчихоод, шүдлэндээ түрүүллээ. Одоо Содномцог гэж хүнд бий.
-МУ-ын Тод манлай уяач Содномцог юм уу?
-Яг тийм. Зүүн бүсийн наадамд энэ жил түрүүлсэн хээр морь миний адуу. Жонон хээр гэж байгаа биз дээ. Миний гүүнээс гарсан Дадалын хүрэн азарганы үр байгаа юм. Би өнгөрсөн жил очиход уяаныхаа эхэнд Жонон хээрийг уячихсан байна лээ. Намайг хараад “миний олон хурдан адууны эзэн ирлээ” гэж их л хүндэтгэлтэйгээр хүлээн авсан. Өнгөрсөн жил зүүн бүсийн наадамд монгол, эрлийз хоёр адуугаа мордуулсан байна лээ. Надаас 20 саяар авсан хээр морь нь аман хүзүүдсэн сонин дуулгана билээ.
-Анх авсан ангасай Банзрагчийн адуу хэр хурдалсан бэ?
-Тухайн үедээ Мөнгөн хүрэн азаргыг нэг гүүтэй аргагүй өндөр үнээр авч байсан юм. Тэгэхэд Балдансанжаа адууны, хөх Цэрэнгийн хүрэн азарга, дарваан Чойжилын халзан азарга гэж аймагт түрүүлсэн хоёр үр бий юм шүү. Миний гүү нэг нь гэж өгсөн.
-Мөнгөн хүрний гал төл хэдэн азарга гарсан бэ?
-Хүрэн азарганы төл дөрвөн хурдан хүрэн азарга төрснөөс нэгийг нь Гончигийн Содном гуайд өгсөн. Бас нэгийг нь Мягмар гэж малын эмчид сүүлд харьсхийсэн үед нь худалдсан. Нөгөө хоёр нь над дээр Баяр хүрэн, Мөнгөн хүрэн гэж байгаад үхсэн дээ. Төлүүдээс Хөөрхөн хүрэн морь байна. Бас л айраг түрүү алдаж байгаагүй.
-"Ангасай" Банзрагч гуайгаас Мөнгөн хүрнээ ямар ханшаар авч байсан болоо?
-1000 төгрөгөөр гурван шар үхэр авдаг байхад зургаан мянган цаас, хазааранд нь жороо морио өгөөд авч байлаа. Мөнгө бас л хатуу байсан үе шүү дээ. Яах аргагүй л хурдан амьтан байсан л даа. Миний Мөнгөн хүрэн чинь улсад хоёр айрагдаад, Галшарт гурав түрүүлсэн буянтай амьтан.
"Ангасай" Банзрагч гуай ч аргагүй сайн уяач. Өгч байгаа адууныхаа удам угшлыг маш дэлгэрэнгүйгээр, цааргалалгүй хэлж өгнө гээч.
-Та өөрөө уяа сойлгыг нь тааруулдаг байв уу?
-Тийм ээ. Харималхан 13-тай азарга аваад гурван сум нийлсэн Бяцхан толгойн арын наадамд нэг, Батширээтэд хоёр түрүүлгэсэн. Манай Батширээтэд эн зэрэгцэх морь байгаагүй. Барааг нь л харна уу болохоос уралдах морь байхгүй. Үнэхээр хурдан азарга байсан.
Би ч багцаалдаад л уячихдаг хүн. Ир сууж, зүдэргээ үзсэн морь л хурдалдаг юмуу гэж би боддог юм. Эдэлгээ үзсэн морь хэзээд илүү санагддаг.
-Төлүүдээс нь аль нь илүү хурдан байсан бэ?
-Цогоогийн хүрэн нь илүү хурдан байлаа. Миний бага Мөнгөн хүрэн ч бас хурдан л даа. Нэг жил бага Мөнгөн азаргаа татаж байгаад Баяр хүрнээ түрүүлгэж байлаа. Тээр нэг жилийн Биндэрийн том ойд айргийн тавд нутгийн ганцхан азарга орсон. Тэгэхэд Содномын хүрэн азарга түрүүлж, ар дээр нь Цогоогийн хүрэн, миний Баяр хүрэн, бага Мөнгөн хүрэн, хөгшин Мөнгөн хүрэн орж байлаа. Хөгшин Мөнгөн хүрэн маань 17-той азарга осго хийгээд яахав гэсэн өөрөө уяан дээр гүйж ирээд мордсон нь тэр. Хөгшин азарга ч хөг нь таарахаараа замгүй хурдан байдаг юм билээ.
-Цогоо хүрэн гэж яагаад нэрлээд байгаа юм бол?
-Цогоо хүрэн бол охиноос нь сүүлд гарсан азарга байхгүй юу. Ер нь Дадалын хурдан адуунууд дандаа Мөнгөн хүрний удамтай.
-Сайн азарганд сайн гүү л хураалгах ёстой байх тийм үү?
-Би насаараа морь уялаа. Сайн удмын хурдан адуу, азарга байлаа гээд төл болгон нь хурдан байдаггүй юм. Гүүний тохироо гэж айхтар юм байна. Өөрөөр хэлбэл гүүний тохироогоор л морь хурдан болно. Өргөндүүхэн сайхан азарганд, нарийвтар гүү тавибал сайн үр төрөх жишээний. Хоёр уртхан азарганд хоёр талын сайн удам тавихад ерөөсөө олигтой юм гарахгүй. Хоёр бөгтөрдүү гүү тавиад үзсэн. Бас л гарахгүй юм билээ.
-Та хүрэн азарга болон төлүүдэд нь ямар, ямар гүү хураалгасан бэ?
-Дээр үед бол чадлаараа болж байлаа. Өнөө багачуул яахав дээ, тэр удмын гүү гээд авчрах л юм. Зарим нь ч тохироо таараад сайхан төл авна, зарим нь базаахгүй юм. Гүүний тохироо нь л тэр байх. Бор Мөнхөө ганц гүүтэй, тэрийгээ Гонгорын хонгор азарганд тавиад 3-4 хурдан ухаа морь гарлаа. Гэтэл азарга сольчихоор төрөхгүй байх жишээний. Ер нь сайн уяачид ярьдаг шүү дээ, гүүний тохирооны тухай.
-Залуу уяачид маань энэ талаар дэлгэрүүлэн судалмаар юм байна. Ярилцсан танд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна