Аймгийн Алдарт уяач Ч.Эрдэнэцогт: Аймгийн ойгоор соёолон бор морио түрүүлгээд үндэсний бөхийн аваргуудтай патиараа татуулж явлаа

2016 оны 5-р сарын 04 -нд

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уугуул, аймгийн алдарт уяач Ч.Эрдэнэцогт гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Алдартын унасан газар, угаасан ус хаана вэ?
-Би Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уугуул хүн. 1940 оны өвөл тэр үеийнхээр Дундговь аймгийн Эрээн суманд төрсөн. Айлын ганц хүү. Тэгээд 1952 оны өвөл намайг нэгдүгээр ангид орж байхад манай сум тараад хоёр баг нь Сүмбэрт харьяалагдах болсон юм.
-Аав тань морь мал уядаг байв уу?
-Тийм ээ, морь уядаг байлаа. Гэхдээ намайг 18 хүрэхэд ойчсон. Би багадаа ах лам Дампилынхаа уясан морийг унаж хурдлуулдаг байлаа. Бас Сүмбэрийн хурдан морьтнууд болох Борхүү, морьтын Цэнд, Цэрэндэжид, Насантогтох, Дамбадаржаа нарын морины ажилд тусалж, хойно урд нь явдаг байлаа. Ажил мундахгүй л дээ. Даага сургана, хонь хургыг нь маллана, морийг нь тавьж эргүүлж өгнө гээд. Эдний ярианаас сонсоход аав нэг алтан бөгжөөрөө солилцож хээр морь авсан юм билээ. Тэр нь ойр зуурын наадамд айрагдаж, түрүүлдэг байсан гэсэн. Хүүхэд байсан болохоор аавынхаа тухай сайн мэдэхгүй л дээ.
-Нутгийн хөгшчүүлээс уяаны эрдмийн талаар их юм сурав уу?
-Гавих юмгүй ээ. Одоо санаж байгаагаас 21,22-той байсан болов уу. Цэнд өвгөн адуу зарна гээд хот явдаг юм. Би хамт явж, хар ажлыг нь хийж байсан. Борхүү гуай чинь улс хувьсгалын 30 жилийн ойгоор соёолон, бор шаргаа түрүүлгэсэн. Манай Сүмбэрээс анх удаа төрийн наадмаас түрүү хүртсэн хүн дээ. Насантогтох гуайтай бас цуг морь уяж л явлаа. Их ч хурдан морьдтой. 1970 онд энд ирээд дөрвөн түрүүг нь аваад явж байсан.
Дээхнэ жилдээ ганц л нааддаг болохоор биеийн хөндүүр авахуулдаггүй байсан байх. Шинэ ногооноос илүү ноднингийн борог өвсийг чухалд тооцно. Тэгээд тэр борогийг нь авна гээд хоёр хоногийн өмнө уяж унтдаг гэлцдэг. Ярьцгааж байгаагаар нь бол дан ногооных бол сайн давхидаггүй. Хуучин ногооны борогийг нь авснаар сайн хурдлуулдаг байсан шиг байгаа юм.
-Тэр үед суманд наадам хэр болдог байв?
-Базаахгүй ээ. Тэр үед жилдээ майн баяр, наадмаар нэг уралдана. Хааяа сонгуулиар бас уралдчихна. Яаж мэдэхэв ойр хавийн сум ой хийвэл явах жишээний.
-Та бие даан морь уях болсон нь хэзээ вэ?
-Би 1965 оноос морь уяж эхэлсэн. Аминыхаа хэдээр анх уяаны ажил эхлүүлж байлаа. 1969 онд эхнэрийн адууны шарга мориор анхны шахуу айргаа авсан. Манай хөгшин Ишданзангийн Өлзий гэж Сүмбэрийн хүн. Хадам хөгшин айхтар хурдан биш ч адуутай айл байсан юм. Хадмын хурдан зээрд морийг нь морьтын Цэнд авч хурдлуулж байсан гэдэг юм.
-Таны уяж байсан морьдоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь ямар адуу байна?
-1991 онд Говьсүмбэр аймаг байгуулагдсаны ойгоор соёолон бор морио түрүүлгэсэн. Тэгээд Баянмөнх, Дамдин, Бат-Эрдэнэ нарын аваргуудтай патиараа татуулж явлаа. Дурсгалтай сайхан наадам болсон. Энэ соёолон Дампил ахын маань адуунаас гаралтай. Ах лам 1959 онд Туяагийн 20 жилийн ойгоор шүдлэн бор үрээгээ аман хүзүүдүүлсэн. Бас нэг зээрд морио аман хүзүүдүүлж байсан. Хөгшин надад гүү өгсөнөөр адуужсан. Надад мөн нэг бор адуу байсан. Манайхны Дамбадаржаа гэж олон жил адуунд явсан хүн л дээ. Энэ хүн надад Галшарын Үдэрбатын адууны бор азаргыг өгсөн юм. Үдэрбат тухайн үедээ шилмэл адуу хариулж байсан юм билээ.
-Та өөрөө энд тэндээс адуу авч байв уу?
-Би ч ойроос арай олон адуу авсан.
-Танай нутгийг тойрсон хурдтай газрууд их олон байна. Тэгэхээр энэ хавийн адуунууд нэлээн сайн сэлбэгдсэн болов уу?
-Сайн сэлбэгдсэн. Дээхнэ энэ Галшар гэхчилэн цуутай адууг Цантын баазад тушаадаг байлаа ш дээ. Эндээс нь гүү байц хаягдаж болно, бас наймаа хийж, хольж солиод авч болно. Сүйхээтэй хүн бол хоёр тааруухан адуугаар адууны тоо гүйцээж болдог л байсан гэдэг юм байна лээ.
-Та аймаг сумын баяр наадмаас хичнээн айраг, түрүүтэй юм бэ?
-Мэдэхгүй ээ. Нарийн тоолж байсангүй. Ямартаа ч нэг жил соёолон, хязаалан хоёроо түрүүлгэж явлаа. Миний морь уяж гаргасан амжилтыг үнэлээд 1998 онд аймгийн Алдарт уяач цолоор шагнасан.
-Та нэгдэл нийгмийн үед ямар мал хариулж байв?
-Би нэг үе хонь хариулж байлаа. Бас нэлээн хэдэн жил машин ч барьсан.
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Би долоон хүүхэдтэй. Эднээс Бүрэнзаяа хүү маань морь уяж байна. Одоохондоо энэ хавьдаа л наадаад байна. Энэ зун Дархан суманд хязаалан айрагдуулаад ирсэн. Сая Цэлхээгийн Бямбасүрэнгийн Алдартын мялаалга наадамд тэр үрээ нь дөрөвлөсөн. Бас уржнангийн цаад жил их морь Дархан суманд түрүүлгэсэн. Би ч туслана гэж юу байхав. Хааяа очиж үглэдэг л юм. Тэрийг маань тоож байгаа юмуу, үгүй юу мэдэхгүй ээ. Уяаны талаар мэддэг юмаа үглэх, зөвлөхийн завсраар хэлээд л байгаа.
-Улсын наадамд явж байв уу?
-Улсын наадамд зөндөө очсон. Гэхдээ айраг, түрүү авч чадаагүй л дээ. Ихэвчлэн 10, 20-ийн дотор л оруулж байлаа. Тэр үед Яармагийн дэнж дээр нааддаг байсан.
-Бидний яриа жаргах талдаа орж байна. Сүүлийн асуултыг танд үлдээе.
-Баярлалаа. Та бүхний ажил үйлсэд амжилт хүсье. Би боддог юм. Уралдааны замаа сайхан засаад өгөөсэй гэж. Тэрнээс уралдааны зохион байгуулалт, бай шагналын талаар гомдоллох юмгүй. Сайхан болдог.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна