Аймгийн Алдарт уяач Б.Даваасамбуу: Сайн морийг авснаар хүн эцэж мууддаггүй гэх аавын захиасыг санаж, адуунд мөнгө хайрладаггүй
Увс аймгийн Бөхмөрөн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Даваасамбуутай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Та сайхан зусаж байна уу? Хурдан хүлгийн дэл сүүл боогоод хичнээн жил болж байна вэ?
-Сайхан зусаж байна. Анх 26-тайдаа морь уяж эхэлснээс хойш 40 жил өнгөрчээ. Түүнээс Бөхмөрөн суманд нэгдлийн адуу 12 жил маллалаа. Сүүлийн жилүүдэд адууныхаа цусыг сайжруулах ажлыг хийж, Сүхбаатарын Асгат, Хэнтийн Галшараасхоёр, гурван жил болоод адуу авч азаргаа сольж байна. Харин гүүгээ удам угшил хөөж, Баян-Өлгий, Зүүнхангайгаас авдаг. Би дөрвөн хүүхэдтэй. Гурван залуу, нэг охинтой. Дунд хүү 30 гарч байна. Түүндээ уяаны талаар мэддэгээ зааж, зөвлөөд ажиллаж байна. Уяач хүн морины хөл гарыг хайрлаж, зүрхийг нь авахгүйгээр дөрвөн улиралд сайхан эдэлж, мориныхоо төлөө сэтгэл зүрхээ өгч ажиллах ёстой юм шүү дээ.
-Залуудаа азаргаа хэр их сольж байв?
-Адуу хариулж байсан болохоор өөрийн болон ойролцоох сумдаасаа азарга авч тавьдаг байлаа. Түрүү үе хурдтай газраас авч байсангүй. Ойрын 10-аад жил л урдаас азарга авлаа. Гэхдээ өөрөө явж авахгүй, хүнээр дамжуулж л авдаг юм. Сая том хүү Хэнтийн Галшараас нэг азарга ачиж ирсэн. Одоо азарга тавина даа. Ямар ч байсан гүү сайн, азарга угшил сайн байхад хурд гардаг юм. Бөхмөрөний 90 жилийн ойгоор хүүгийн дөрвөн морь хамгийн түрүүчийн моринд ирсэн. Мөн Баян-Өлгийн даншигт бор зүсмийн хээр морио авч очоод 10-н хэдээр давхиуллаа. Бид жилдээ арав гаран морь уралдуулж байна.
-Таны хувьд анх ямар адуугаар уяагаа эхлүүлж байв?
-Нэгдлийн үед сүүний төлөвлөгөө норм гэж өгнө. Зэлэнд унага уяж байхад хул унага унтаж л байдаг. Эхэд нь хөхүүлэх гэж өргөж байж босгодог, тийм унтамхай байсан. Тэгэхэд аав “наадах чинь их хурдан адуу болох догоо” гэж хэлсэн нь яг л болсон. Би өөрийн унаган адуу болох энэ хул даагаараа уяа эхэлж байлаа. Дааганаасаа таван нас хүртлээ сумандаа түрүүлээд, Баян-Өлгийд ч хурдалсан. Бараг Казак, Монгол хоёрыг зодолдоход хүргэж байсан морь байгаа юм. Тэгэхэд Баян-Өлгийн Ногооннуур суманд түрүүлж ирсэн байтал арын Хөдөлмөрийн баатар Ахаанбаатарын морийг оруулж, минийхийг хоёрт барьчихаж байлаа. Түүнээс хойш тасралтгүй морь уяж суманд олон айраг, түрүүтэй наадаж ирлээ. Хул морь хөгширтлөө айраг алдаагүй. Гурван удаа түрүүлсэн, бусад нь дандаа айраг. Түүний дараа хатираа хээр алаг гэж сумандаа долоон жил түрүүлж дархлагдсан Дархан морь байлаа. Өөр сумын наадамд ч дандаа түрүүлнэ гээч. Одоо байхгүй л дээ, 23 настайд нь тогоо тосолсон.
-Хул морь хаанахын ямар удам угшилтай юм бэ?
-Санжийн Батаа гэж хурдтай хүний адуунаас Улцан гэдэг хүн хариулж малладаг байсан юм. Ер нь Санжийн Батаагийн адуу манай Бөхмөрөнд их тарсан. Жороо нь ч, хатираа нь ч, хурдан ч гарсан байна. Харин хээр морь бол Өндөрхангайн унаган адуу. Би худалдаж аваад гурван жилийн хугацаанд найман медалийг авчирсан юм. Одоо 13 настай. Уралдчихна, хатирчихна аль алийг нь хийдэг хосгүй амьтан даа. Ховдод очиж хатираад Халиунбулагт хатираанд түрүүлсэн. Энэ жил аймгийн даншигт авч явъя гэж бодоод байна.
Одоо миний бага адуунууд их сайн гарч байна. Аймгийнхаа Ядамцоо гэж хүнээс өвөл нэг даага 1,5 саяар авлаа.Ноднин Дорноговиос халиун морь ачиж авчирсан. Өнөө жилээс уралдана даа. Би сайн адуунд мөнгө хайрладаггүй. Дээр үеэс манай эцэг захидаг байсан юм. Сайн морийг авснаар хүн эцэж мууддаггүй гэж. Миний аав баян Батхуяг гэж 59 онд хоёр азарга адуу нийгэмчилсэн хүн. Өөрөө морь уяж байгаагүй ч их олон сайхан адуутай, морь сайн шинждэг байсан юм. Бид эцэг эхээсээ гурвуулаа. Манай ах Нямжав хатирдаг хөх морьтой байлаа. Одоо өөд болсон л доо.
-Та Батаа гэж хүнийг сайн мэдэх үү?
-Мэднээ, Цагааннохой Санжийн хүү Батаа гэж хөгшин байлаа. Одоо ч хүүхдүүд нь удам залган морь уяж байна. Хүү Баатар нь Дарханд амьдардаг юм. Их олон хул морь хурдлуулж түрүүлгэсэн. Нөгөө хүү Лхамсүрэн манай Бөхмөрөнд одоо бий.
Би нэгдэлд адуу маллаж байхдаа өөртөө Батаа удмын азарга адуутай байсан юм. Нэгдэлд нийгэмчилсэн тэр адуунаас өөрийнхөө адуунд азарга тавьж даагатай болж байлаа.
-Эдгээр адуунуудаас алийг нь их үнэтэй авсан бэ?
-Баян-Өлгийгөөс долоон настай жороо хар морийг 6000 төгрөгөөр авч байлаа. 80 оны үед бэлэн 6000 төгрөг гэдэг их мөнгө шүү. Баруун талд танигдсан их сайн морь гэж сонсоод очиж авсан юм. Надад ирээд олон удаа айрагдаж баярлуулсан.
-Та адууны наймаа их хийж байна уу?
-Би адуу, тэмээ авнаа. Дөрвөн жилийн өмнө Ховдын Мянгадаас гучин уяатай юм авчирч, ингэний ферм байгуулсан. Одоо энэ нутгийнхныг эмчилгээний журмаар ингэний сүүгээр хангаж байна. Ингэний сүүний ашиг тус их л дээ. Өвлийн цагт ханиад хүрсэн хүүхдэд өгнө, бөөрөнд ууна гээд л ярих юм бол урт үргэлжилнэ.
-Олон жил адуу маллалаа. Адууны элдэв эмгэгийг гаргаахгүй байх даа?
-Янз бүрийн заслыг хийнэ ээ. Одоо би залуу уяачдад хэлдэг юм. Тэжээлийн морийг цусалж байхгүй бол цээж зүрхийг өөх нь барьдаг, хөл гар нь мууддаг. Ялангуяа морийг уралдаад ирэхэд их л явж байх хэрэгтэй. Ирээд зогсчихвол хөлд цус бууна гэж. Ер нь морьдоо сайн хөдөлгөж байх хэрэгтэй. Хаврын цагт хөлөргөчихөөд салхинд цохиулж болохүй. Салхитай үед тохом татаж хөлсөө хатаачихаад амраах хэрэгтэй. Уралдаж ирсэн морийг гэнэт усалж болдоггүй. Услахаар эрвээхэй, дэлүү гэдэг өвчин ирдэг. Би энэ үед хатгадаг юм. Дэлүү нь бол хугацаатай, хугацаа алдвал шууд үхдэг аюултай.
-Жишээний адууны ханиадын үед ямар арга хэмжээ авах уу?
-Нэг жил Бөхмөрөнгийн адуу ханиад тусаад, бүгдээрээ тэмээ унаж байлаа. Тэгэхэд би хоёр азарга адуугаа хамрыг нь буйлж, хануурын хутгаар цусыг нь гаргадаг байсан. Тэгж хатгасны хүчинд хоёр азарга адуугаа авч үлдсэн.
-Та дэлийг нь авдаггүй юмаа даа?
-Манайхан сайн адууны дэлийг авдаггүй юм.
-Моринд ч эртэй байсан болов уу?
-Адуутай хатуу харьцаж болдоггүй юм шүү дээ. Тухайн хүний сургалтаас их юм шалтгаална. Жишээ нь би даагыг эхлээд барьж авчихаад унахгүй юм тохно. Ингэж дасгаж байгаад сургана. Нас гүйцсэн хангал морийг бол бариад чөдөр оруулаад, юм тохож аагийг нь дарж байгаад сургадаг. Эндээс хамгийн гол нь биедээ дасгах л хэрэгтэй.
-Бөхмөрөнгийн нэрийг гаргасан ямар ямар хурдан хүлгэд, эрдэмт уяачид байсан бэ?
-Дээр үед одоо шиг олон уяач байсангүй. Жороо хатираа гэдэг чинь манай эндээс үүссэн юм. Ер нь хурднаас илүү жороо хатираа байнга уралддаг байлаа. Дээхнэ үедээ Санжийн Батаагийн жороо хар морь, Мичид гэж хөгшний хатираа, Самбуугийн буурал морь, Батнасангийн хоёр хүрэн морь, Шомбоон гэж самганы жороо хар морь гээд сайн сайн адуу их байлаа. Шомбоон бол өөрөө унаж гараад, дөрөө нь мултраад монгол гутал нь тайлагдаад унахад хаяад давхидаг хүн. Эмэгтэй хүн ч их хор шартай, бас их хөнгөн шингэн шиг байгаа юм. Цагаандаагийн Аюурзана гэж их олон адуутай хүн байлаа. Түүний жороо, хатираа морьдыг эхнэр нь голдуу унана. Цагаан морин дээр шар гөлөмтэй их дэгжин авгай л уралддаг байж билээ.
-Та жороогоо өөрөө унадаг байв уу?
-Би томдоод манай том хүү алаг хатираагаа унадаг байлаа. Одоо хөгшрөөд жижигрээд байгаагаас том биетэй хүн л дээ.
-Нэг л хатираатай байсан юм уу?
-Тэсийн Гүндэв гэдэг Баяд хүнээс нэг шар хээр морь гурван саяар худалдаж авч байлаа. Тэгсэн наадмын үсэргээнд хатирсан чинь ерөөсөө явж өгдөггүй. Зургаан настай битүү морь байсан юм. Тэгэхээр нь алаг морио хүүхэддээ унуулаад явуулсан тавын шугаманд ороод ирсэн.Түүний ар дээр хээр морь ирсэн.
-Та хаана хаана очиж наадаж байв?
-Баян-Өлгийн бүх сумдаар очиж байлаа. Аймгийнхаа Ховд, Сагил, Түргэнээр наадлаа. 1984 онд аймагт хул морьтойгоо очоод дөрөвт орж байсан. Түүнээс хойш дахиж яваагүй. Аймгийн төв маш халуун, ялаа, тийрэн ихтэй. Манай морь тэнд үнэхээр хүч хүрэхгүй юм байна лээ. Манай Бөхмөрөнд бол айхтар халахгүй шүү дээ.
-Та Бөхмөрөндөө жилдээ хэд уралдаж байна вэ?
-Ноднин олон уралдлаа. Овоо тахилганы уралдаануудаас хоёр дөнөн морь дөрөв, таван медаль авсан.
-90 жилийн ойгоор яаж наадсан бэ?
-Миний тавьсан дөнөн хээр морь аравт ирсэн. Хамгийн түрүүчийнх нь л миний хээр байсан. Бусдыг нь гадныхан авсан. Манайхны бэлтгэл муу байсан л даа. Нөгөө талаас манай уяачдын холбоо ажиллахгүй байна гэж би хэлнэ.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Сүүлийн асуултыг танд үлдээе.
-Та бүхэнд баярлалаа. Одоо нас явж байна. Хүүхдүүд маань хүний дайтай, сайн сайхан явбал л боллоо. Хүүгээ бас сайн уяач болгохсон гэж боддог юм. Ах нь цагтаа сайн морь уяж, сайхан нэр алдрыг ч сонсож явлаа. Хүүгээ ч миний энд хүрээсэй гэж хүсч байна.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна