Уяач Ч.Мөнхтөр: Манай хээр азарганы төлүүд зүүн бүсийн түрүү магнай болцгоосон


Дорноговь аймгийн Өргөн сумын уугуул, залуу уяач Ч.Мөнхтөрийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-2011 оны зүүн бүсийн хурдад амжилттай давхисан адуунуудынхаа тухай ярьж өгөөч?
-Зүүн бүсийн азарганы түрүү Баттогтохын хээр азарга манай адуу байгаа юм. Миний аав амьд сэрүүн ахуйдаа Санжидгүнтэв гэж хүнд өгөөд, өнөөх нь Баттогтоход бэлэглэсэн нь хязаалангаасаа эхлээд хурдалсан. Шүдлэнд нь надаас авч тэр жилээ сумандаа зургаалаад, хязааландаа Дэлгэрэхэд хол тасархай түрүүлж, сумандаа улс хувьсгалын ойгоор соёолон аман хүзүүдэн, Их говийн зоригтны наадамд дахин аман хүзүүнд хурдалсан. Дараа нь гурав дахь давхар уяагаараа Сүмбэрийн овооны наадамд ахиж аман хүзүүдсэн. Хавчиг азарга болоод хавар нь сумынхаа наадамд дөрөвлөж, долдугаар сарын 11-ний наадамд айрагдаад, ар дээр нь Алтанширээ суманд аман хүзүүдэж, дөрөв хоногийн дараа Айрагт очоод дахин хоёрлосон. Ингээд шинэ долоон настай азарга хавар сумандаа нэг айрагдаад, долдугаар сарын наадмыг алгасаад, 2011 оны Засгийн газрын тогтоолтой зүүн бүсийн хурд, Дорноговь аймгийн 80 жилээр түрүүлсэн нь тэр.
-Өөр нэг нь?
-Сайншанд сумын аймгийн Алдарт уяач Отгонбат найздаа хязаалан үрээ өгч байлаа. Тэр маань соёолон азарга анх уягдаад Сайншанд сумын “Найрамдлын хүлэг” уяачдын галын нээлтэнд айрагдсан. Дараа нь “Хутагтын хурд”-д 15, 16-аар цогисон санагдана. Түүний дараа Айрагт Бударын уулын тахилга наадамд түрүүлээд, ар дээр нь Сайхандулаанд очоод түрүү магнай болсон. Үргэлжлүүлээд Анандбазар гуайн ивээн тэтгэсэн Хамрын хийдэд болсон гурван насны уралдаанд түрүү морины байг авч, аймгийн 80 жилийн ой зүүн бүсэд түрүүллээ. Мөн Бор-Өндөрийн ой, Мандах суманд түрүүлэн, Сайншанд сумын 50 жилийн ойгоор айргийн гурваар хурдалсан. Хавчиг азарга болсон жилээ өнжөөд долоон настай азарга хавар аймгийн уралдаанд түрүүлж, Хөвсгөл суманд болсон аймгийн урд бүсийн наадамд гуравласан. Харин энэ жил /2013 он/ уягдаагүй байх аа.
-Хээр азарга хаанахын адуу вэ?
-Манай хээр азарганы төлүүд л дээ. Эх нь ч манай унаган адуунууд. Эцэг нь Иххэт сумын аймгийн Алдарт уяач Пүрэв-Өвгөн гэж хүний хурдан хүрэн азарганы төл байгаа юм. Хээр азарганы төрсөн ах Баярдаваагийн хээр аймаг, сумын наадамд олон удаа түрүүлсэн хүлэг. Данзанравжаагийн 195 жилийн ойгоор долоотой хавчиг азарга гуравлаж байлаа. Аав маань Баярдаваад өгсөн юм.
-Улс, бүсийн хэмжээнд уралдаж байгаа өөр танай ямар адуунууд байна вэ?
-Том наадмын түрүү гэвэл энэ хоёр байна. Харин бага сага наадамд дээгүүр давхиж байгаа адуу хэд хэд бий. Өргөн сумын Тогоогийн Амгаланбаатарт энэ хавар нэг даага өгсөн нь том, жижиг наадмуудад долоо орлоо. Өргөний Баттүшигт хээр азарганыхаа төл хонгор халзан үрээ өгсөн. Энэ жил /2013 он/ уягдаагүй, соёолон азарга бий. Үүнээс өмнө загал азарганы төл соёолон үрээ Баттүшигт очоод мөн л олон айрагдаж, түрүүлсэн. Сүүлд нь Өмнөговиос хүн ирж худалдаж аваад нэлээн орсон гэсэн.
-Унаган адуунууд өндөр довтой наадамд айраг, түрүүнд хурдлах нь адуу сайжирсных. Танай адууны суурь хаанахын ямар угшилтай вэ?
-Манай аав Төв аймгийн Баян сумын гаралтай. Дорноговь аймгийн Боловсролын хэлтсийн байцаагч явлаа. Би айлын ууган хүү. Багаасаа л адуу малд дуртай хүүгийнхээ сонирхлыг дэврээсэн хүн дээ, миний аав. Тиймдээ ч энд тэндээс адуу мал боломжоороо цуглуулсан. Улсын Алдарт уяач Нарангэрэл гуайн адуунаас авч азарга тавьж байлаа. Сүхбаатар аймгийн Асгатаас Махбуриадын улаан адуунаас авчирч байв. Гарамжав Манлайгаас халтар азарганых нь үр хүрэн азарга, аймгийн Алдарт уяач Сүрэнгийн загал азарганы төл загал азарга, Пүрэв-Өвгөн гуайнхаас хоёр хээр үрээ авч азарга тавьсан гээд шилж байгаад л цуглуулсан даа. Ер нь азаргаар цус сэлбэсэн. Гэхдээ авмал гүүнүүд бий. Сүхбаатар чигээс авч байлаа. Сүхбаатар аймгийн арслан Чогсомоос бор азарга авсан нь Сүхбаатар аймгийн хурдан боруудын угшилтай. Одоо түүний төл даага давхиад байна. Бас халзан азарга бий. Эх нь Түвшинширээ, Мөнххаан чигийн гүү байдаг юм. Эцэг нь манай аймгийн Өргөн сумын аймгийн Алдарт уяач Хүүхнээгийн халзангуудынх. Аав минь багадаа Гарамжав гуайн унаач явсан юм. Манайхан нэг дорын саахалтууд, бараг хамаатан шиг болчихсон улс. Гарамжав гуайгаас нэг хүрэн азарга, тойруулга гаралтай халзан гүү авч байлаа. Ийнхүү хооронд нь хольж солиод манай адуу нэлээн сайжирсан. Би ч хурд хувааж, адуу сонирхсон хүнд харамгүй л өгдөг юм. Бүгд сайхан давхиж байгаа дуулддаг. Би өөрөө ч айхтар морь уяхгүй юмаа. Таван хошуу мал малладаг, дээр нь ам бүл цөөн болохоор морины ажилд нэг их орохгүй л байна. Гэхдээ хааяа оролдоод оруулчихна аа.
-Хаана, хаана оруулав?
-Дүүдээ өгсөн соёолонгоо ноднин Бадрах, Дэлгэрэхэд түрүүлгэж, Алтанширээд дөрөвлүүлсэн. Бас Өргөн, Дэлгэрэхэд аман хүзүүдсэн.
-Сумын наадамд оролцдог уу?
-Бараг үгүй дээ. Зав зай гарвал багашаархан наадамд хааяа оролцдог юм. 2007 онд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Тойгийн талд болсон хаврын бооцоот уралдаанд хул азаргаа аман хүзүүдүүлж байлаа. Энэ жилээс уяаны ажилдаа түлхүү орох бодолтой байна.
-Бидний яриа өндөрлөж байна. Ярилцсан танд баярлалаа.
-“Тод магнай” сэтгүүлийн уншигч, хийморилог уяачдад энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
1 цагийн өмнө Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
1 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2 цагийн өмнө Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
3 цагийн өмнө Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
4 цагийн өмнө Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
4 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
5 цагийн өмнө Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7 цагийн өмнө Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
8 цагийн өмнө Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Өчигдөр, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Өчигдөр, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Өчигдөр, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Өчигдөр, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Өчигдөр, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Өчигдөр, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Өчигдөр, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Өчигдөр, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Өчигдөр, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Өчигдөр, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Өчигдөр, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Өчигдөр, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
5 цагийн өмнө Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Өчигдөр, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Өчигдөр, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Өчигдөр, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Өчигдөр, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Өчигдөр, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
2 цагийн өмнө Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
8 цагийн өмнө Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Өчигдөр, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Өчигдөр, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Өчигдөр, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Өчигдөр, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Өчигдөр, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
3 цагийн өмнө Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
1 цагийн өмнө Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7 цагийн өмнө Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
4 цагийн өмнө Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Өчигдөр, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
4 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
1 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
Сэтгэгдэл бичигдээгүй байна