Аймгийн Алдарт уяач П.Пүрэвлхагва: Улс, бүсийн чанартай наадмаас таван айраг аваад байна

2016 оны 6-р сарын 30 -нд

Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач П.Пүрэвлхагватай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Алдартын хурдан морьтой холбогдсон түүхээс яриагаа эхэлье.
-Би 2000 оноос хурдан морь сонирхон уяж байна. Хамгийн анх Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, аймгийн Алдарт уяач Сүхбаатар гэж хүнээс нэг хул их морь авсан нь тэр хавраа сайн давхиж ихэд урамшсан юм. Хул морины дээд удмыг хөөвөл Төв аймгийн Заамар сумын Нимгэн Дашзэвэг гэж хүний унаган адуу юм билээ. Би 11 настай битүү морь хүн унаж явахад нь худалдаж аваад аймгийн хаврын бүсийн уралдаанд айрагдуулж, хоёр гурван ч багахан уралдаанд айрагдуулсан.
-11 настай битүү морь худалдаж аваад давхиулсан гэхээр бас ч хоосонгүй байсан бололтой. Таны өвөг дээдэс хурдан хүлгийн уяа сойлго тааруулдаг байсан уу?
-Миний өвөг дээдэс Засагт ханы Цогтоо вангийн хошуундаа адуугаараа тэргүүлдэг байсан хөрөнгөтэй улс. Гэхдээ мэдээж миний үед тэр адуу нь өвлөгдөөгүй нийгэмчилчихсэн. Тэр нь дуудсан юм уу мэдэхгүй 2000 оны хавар анх Төв аймгийн Жаргалант угшилтай халзан азарга, таван унагатай гүү авч адууныхаа суурийг тавиад тэрнээс хойш олон хурдан буянгуудыг цуглуулсан. Найз нөхөд ч өгсөн нэлээд бэлэглэсэн. Тод манлай уяач Билэгдэмбэрэл бид хоёр бүр багын найзууд. Найз маань намайг анх морь сонирхоод эхлэхээр шар хээр үрээ бэлэглэсэн нь их сайн давхисан. Сүүлд нь 2010 оны “Дүнжингарав”-т ганцаараа хөтөлсөөр яваад зургаалчихсан шүү дээ. Мөн МУ-ын Манлай уяач Улаан надад монголын морины шастирт орсон буурал азаргаа бэлэглэсэн. Би яагаад ч юм азарганд илүүтэй ханддаг. Тэгж цуглуулсаар одоо есөн азарга адуутай болчихсон.
-Ямар ямар угшлын азаргатай вэ?
-Халимагийн морин заводоос Будённый үүлдрийн нэг азарга авсан. Үлдсэн найман нь газар газрын авсан угшил сайтай монгол азарганууд. Жишээлбэл Билэгдэмбэрэл Тод манлайгаас Сүхбаатар гаралтай цагаан азарга авсан. 2005, 2006 оны үед манай Эрдэнэтэд хаврын тойруулгын уралдаан болдог байсан юм. Тэнд шар хээр соёолон, цагаан азарга, хар морь маань тус тус түрүүлж байлаа. Цагаан азарганы маань төл унаган халзан азарга өнгөрсөн жил Сэлэнгийн бүсийн уралдаанд аман хүзүүдэж, Дундговийн төвийн бүсэд дөрвөөр давхисан. Бас нэг саарал азарга соёолондоо Булган аймгийн 70 жилийн ой хангайн бүсийн уралдаанд айрагдаж, аймгийн чанартай том, жижиг уралдаанаас 20 гаруй айраг, түрүү авсан. Энэ мэтчилэн азарганууд маань миний урмыг сэргээн сайхан давхидаг юмаа. Товчхондоо миний эцсийн зорилго бол Пүрэвлхагвын гэсэн нэртэй сайхан шилмэл адууг бий болгох явдал юм. Одоо эхнээсээ тэрхүү хүсэл маань биелж л байна.
-Унаган адуунууд хурдалж байна гэсэн үг үү?
-Тийм. Одоо аль ч насанд унаган адуугаараа уралдаж байна. Яахав дадал дутаад уяаны алдаа гаргадаг байж болзошгүй юм. Яагаад гэхээр би аль нэг галд хамаарагддаггүй, өөрөө л уядаг. Анх моринд орохдоо аймгийн Алдарт уяач Очирын Хишигсүрэн ахаараа уяулж байсан. Бас тэр ахынхаа хүү аймгийн Алдарт уяач Х.Баярсайхан дүүтэйгээ хамтран хэсэг уясан. Дараа нь өнгөрсөн жилийг хүртэл Эрдэнэтулга гээд залуу уяачтай хамтарч байгаад одоо бол өөрөө л уяж байна. Яахав өөрөө уяад унаган азаргаа улсын бүсийн уралдаанд айрагдууллаа. Болж л байна хэмээн үнэлээд байгаа ш дээ./инээв/
- Улс, бүсийн чанартай наадамд айрагдсан хүлгүүдээ танилцуулаач?
-Миний саарал азарга бол Орхонтуул угшилтай адуу. Манай дүү Баасандорж анх худалдаж аваад Булган аймгийн 70 жилийн ойд таваар давхиулж байсан. Түүнээс хойш хар морь, цагаан азарга маань бүсийн чанартай уралдаануудад айрагдсан. Өнгөрсөн хавар Сэлэнгэ аймагт болсон хаврын бүсийн уралдаанд аман хүзүүдсэн халзан азарга маань миний унаган адуу. 2013 онд соёолондоо Булган аймгийн хаврын бүсийн уралдаанд зургаад давхиад, дараа жил нь “Дүнжингаравын хурд-2014” хаврын бүсийн уралдаанд наймласан. Тэгээд энэ жил Сэлэнгэд аман хүзүүдэж, Дундговь аймагт болсон төвийн бүсийн уралдаанд дөрвөөр давхисан. Азарга гэснээс би цөөн тохиох амжилтыг үзүүлсэн хүн. Тэр нь юу вэ гэхээр 2010 оны Дүнжингаравт шар хээр азарга маань хөтөлсөөр байгаад зургаалсан, 2011 онд болохоор саарал азарга хүүгийн маань нэр дээр уралдаад 350 азарганаас долоод давхисан. 2014 онд болохоор халзан азарга маань наймлаж, 2015 онд айрагдлаа. Өөрөөр хэлбэл хаврын бүсийн уралдаанд азаргыг тогтмол дээгүүр давхиулсаар ирсэн.
-Азаргаар дагнаж уралддаг уяачид цөөнгүй бий.
-Миний монгол найман азарганы хоёр нь улс бүсийн чанартай уралдаанд айрагдсан. Үлдсэн таван нь Эрдэнэт болон энэ хавийнхаа тойргийн уралдаануудад доод тал нь арван хэдэн удаа айрагдаж, түрүүлсэн байдаг юм. Будённый азарганыхаа үр төлийг одоогоор уралдуулахгүй байгаа. Харин эрийг нь найз нөхдөдөө адуугаа сайжруул гээд бэлэглэдэг юм. Жишээлбэл улсын өсөх идэр Начин Мөнхбат дүүдээ соёолон үрээ бэлэглэсэн.
-Азарга сайтай байлаа гээд гүүндээ ач холбогдол өгөхгүй гэсэн үг биш. Хаа хаанаас гүү авсан бэ?
-Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн Дэлгэрэх, Иххэт, Завхан аймгийн Тэс зэрэг сумдаас угшил сайтай гүү авсан. Гүүний угшил чухал байлгүй яахав.
-Аймгийн баяр наадмаас хичнээн айраг, түрүү хүртээд байгаа вэ?
-Аймгийн хэмжээний баяр наадмаас 50-60 айраг, түрүү авсан байдаг юм. Сум болон бусад жижиг уралдааныг оруулбал олон л доо. Би жилдээ зургаан насанд хоёроос гурван адуу уядаг. Тэд маань энэ тойргийнхоо уралдаануудаас айраг, түрүү барагтай алддаггүй юмаа. Сүүлийн үед уралдаанч хүүхдийн асуудал хүндрэлтэй болчихоод олон морь уяж чадахгүй байна.
- Хамгийн бахархалтай наадмын дурсамжаас хуваалцаач?
-2006 он шиг санагдаж байна. Хаврын бүсийн уралдаанд гурван насны морь мордуулж гурвууланг нь түрүүлгэж л байлаа. Түүний дараа 2008 онд аймгийнхаа баяр наадамд соёолон түрүүлгэж, их морь аман хүзүүдүүлэн, шүдлэн гурваар давхиулахад ба их сайхан санагдаж байсан. Мөн унаган халзан азаргаа улс, бүсийн чанартай уралдаанд бараг түрүүлж ирээд аман хүзүүдэхийг харах гайхалтай сайхан байсан. Гэхдээ ер нь явж явж морь, хүүхэд мэнд сайхан наадсан наадам болгон сайхан даа.
- Уяачдынхаа холбооны үйл ажиллагаанд хэр оролцдог вэ?
-Би 2000-2007 оныг хүртэл санхүүгийн хэлтсийн даргаар, 2007-2012 оныг хүртэл аймгийн засаг даргын орлогчоор ажилласан. Аймгийн засаг даргын орлогч гэдэг хуулиараа баяр наадмын салбар хорооны дарга байдаг юм. Тэр утгаараа аль нэг салбарт нь түлхүү оролцоод байх нь шударга бус учраас тэргүүлэгчийн ажлаа өгсөн.
-Хэдээс хэдэн оны хооронд тэргүүлэгчээр ажиллаж байсан юм бэ?
-2000-2008 онд.
-Бидний яриа энэ хүрээд өндөрлөж байна. Яриагаа 20 жилийн ойн мэндчилгээгээр өндөрлөе.
- Уяачид, хурдан морь сонирхогчид, унаач хүүхдийнхээ төлөө өдийг хүртэл сэтгэл гарган ажиллаж байгаа үе үеийн тэргүүн, тэргүүлэгчид нартаа 20 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж та бүхнийхээ ажил үйлсэд улам их амжилтыг хүсье. Орхон аймгийн уяачид улс, бүсийн чанартай наадамд амжилт үзүүлж байгаа нь холбооны үе дамжсан зөв бодлоготой салшгүй холбоотой шүү гэдгийг хэлэхийг хүсч байна.
"Тод магнай" сэтгүүл Орхон аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна