Сумын Алдарт уяач Л.Хүүхэнхүү: Адуу хэтэрхий гоё байхаараа давхилгүй болчихоод байх шиг санагддаг
А.Тэлмэн
2016 оны 7-р сарын 26 -нд
Хэнтий аймгийн Баямөнх сумын уугуул, сумын Алдарт уяач Л.Хүүхэнхүүтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1953 онд Хөрвөхийн бүрд хэмээх газар төржээ.
-Дурсамж задалж, хүүхэд насныхаа тухай манай уншигчдад ярьж өгөөч. Бага байхын л адуунд дуртай хүү байв уу?
-“Тод магнай” сэтгүүлийн хуудсаар өөрийн амжилтын түүхээ өгүүлэх болсондоо баяртай байна. Би чинь Дархан суманд төрж, хоёр настайдаа Баянмөнхөд ирсэн байдаг юм. Миний аав Лувсандаш, ээжийн ах Лувсандоо буюу ажаа маань уяач улс. Ажаа Ахай бэйсийн хошууны ноёны адуучин байлаа. Ахай бэйсийн хошууны ноён өндөр настай болоод хошууныхаа албат иргэд, нутгийнхандаа цөм сүргээсээ тасалж өгөхдөө голцуу гархин цэхэр нүдтэй адуу өгсөн нь ажаагийн адууны суурь болдог юм. Харин аавын талын адуу жинхэнэ Бөгөн хулын угшилтай. Аавыг цэргээс халагдаж ирэхэд ээж нь өөрийн алтан бөгжөөрөө Бөгөн угшлын халтар гүү авч “хүнээс сайхан адуутай болоорой” гэж бэлэглэсэн гэдэг. Миний хүүхэд нас үеийнхээ нөхдийн адилаар адуун захад л өнгөрсөн дөө. Бусдынхаа жишгээр таван настайгаасаа эхлэн морь унаж, жоохон хүндэдмээр болоод морины ажил хийгээд л. 1968 оноос морь унаж эхэлсэн байх шүү. Намайг унаач байхад аав сумынхаа асартай наадмаас нэг жил таван түрүү, долоон айргийг нь авлаа. Тэр чинь 1968 оны хавьцаа л юм уу даа. Аав тэр жилээ моринд дуртай хүүгийнхээ нэр дээр шүдлэн үрээгээ цоллуулж, миний нэр уяач гэж анх дуудагдсан нь тэр. Ингээд 1968 онд би сургуульд явж, 1975 онд цэргээс халагдаж ирээд морины уяа сойлго тааруулах болсоор олон жилийг үджээ.
-Ямар адуугаар уяаны ажлаа эхлүүлж байв даа?
-Уяачийн гараагаа их насны цагаан саарал мориор эхэлж, анхны түрүүгээ авч байв. Манай унаган адуу. Өнөө аавын ээжийн алтан бөгжөө өгч авсан гүүний удамтай. Ингээд 1977 онд би гэр бүлтэй болсон. Тэр жилийн сумын наадмаар хадам аавтайгаа нийлж морь уясан юм. Манай хадам Донойн Найдан гэж сайн адуутай хүн байлаа. Бид сумын наадамд азарга, их насны морь, шүдлэнгээ мордуулж, гурван түрүүг авч билээ. Одоо ч эргэн дурсахад бахтай сайхан наадам байгаа юм. Зэгэл азаргаа, саарал морио түрүүлгэчихээд л эргэлт буцалтгүй моринд орсон гэж болно. Миний аавын зэгэл азарга суманд тав түрүүлсэн Бөгөн угшлын адуу байлаа. Одоо үр төлөөр нь сайхан л наадаж байна. Ааваасаа өвлөн ирсэн адууныхаа цусыг нь холтгож алсаас нь сайжруулах зорилгоор Санжаа, Ононмөр адуутай нийлүүлээд байгаа юм. Би чинь аавын Бөгөн угшил, ажаагийн цэхэр адуу, хадам аавын адуу гээд гурван угшил нийлсэн адуутай хүн.Хадам Бөгөн угшлаас гадна Санжаа адуутай хүн байсан.
-Анхны айраг түрүүнээс хойш яаж наадав даа?
-Суманд нэлээн адуу айрагт оруулсан. 1993 онд суманд хязаалан хонгор үрээ, шүдлэн хонгор үрээ тус тус аман хүзүүдүүлж, халтар даага дөрөвлүүллээ. Хойтон жил нь 1994 онд соёолон хонгор морио суманд аман хүзүүдүүлж, халтар шүдлэнгээ зургаалуулсан. Хонгор морио би сумын наадамд тав айрагдуулсан. Хязаалан, соёолондоо тэгж ороод, дараагийн жил нь хавчиг зургаан настай морь сумын наадмаар дөрөвлөсөн. Үүний өмнө Баянмөнх суманд болсон нефтийн наадамд айргийн таваар хурдалж, хойтон жил нь долоон настай морь суманд дахин тавласан юм. Тэгээд Архангай аймгийн Хотонт сумын МУ-ын Тод манлай уяач Аюуш гэж хүнд зарчихсан. Тэгсэн 2000 оны өвлийн зуднаар Аюуш манайд ирээд хязаалан зээрд үрээ бэлэглэсэн юм. Сүхбаатар эхтэй, Тойруулга угшлын 19 настай зээрд азарга одоо бий. Үр төлүүд нь давгүй аятайхан давхиж байгаа. Харин айрагдуулсан шүдлэн хонгор үрээгээ нас нийлсэн хойно нь зуны наадамд нэг л айрагдуулсан. Жижиг овооны наадам, мянгатын наадамд олон орсон адуу байгаа юм. Өнөө дөрөвлөсөн халтар даага маань очсон наадам бүртээ л сайн давхиж билээ. Одоо ч хоёр хүү маань морины ажлаа хийчихдэг болсон. Би зөвлөх маягтай.
-Бэлэгний азарга сайн хурдалсан уу?
-Би нэг их уяагүй ээ. Азарга гүүний тохирооноос болдог юм уу гарсан төл болгон нь хурдан байхгүй юм. Зарим нь дэндүү гоёдоод байгаа юм шиг санагдаад байгаа. Адуу хэтэрхий гоё байхаараа давхил байхгүй болчихоод байдаг юм шигээ.
Төлүүдээс нь Лоотог хээр олон удаа намайг баярлуулсан. Эх нь манай адуу л даа. Дааганд нь эх үрсийн баярын дааганы уралдаанд мордуулах юм боллоо. Тэгсэн Хэрлэн голын хөвөөнийхөө хойд руу гарах гэсэн болдоггүй. Тэр үед хүн зөөдөг лоотог байсан. Тэрэн дээр гэрийн туурганы бор эсгий тавьж, хүнээр өргүүлж байгаад даагаа тавиад гарч байлаа, их хөгтэй. Ингээд аман хүзүүнд хурдлуулж, зун нь наадмаар дахин хоёрлуулж билээ.
-Адууныхаа цусыг сайжруулах тал дээр хэр анхаарч байна. Адууны наймаа их хийж байна уу?
-Миний адууны суурь бол Бөгөн, Санжаа адуунаас бүрддэг юм. Энэ адууныхаа үүлдэр угсааг сайжруулахын тулд адуу авсаан авсан. Жийпэг, Донир адуу надад бий. Баянхутаг сумын Сарьсан Жигээ гэж сайн адуутай хүн байсан, тэдний адууны цустай нь ч байна. Би чинь тав зургаан азарганы нүүр үзсэн хүн. Надад нэг хурдан хар азарга байлаа. Суманд хоёрт орсон тэр азарганы төл хул, түүний төл хонгор халзан азарга одоо байдаг юм. Одоо бөгсөнд гарсан тэр хонгор халзан азаргандаа, эргүүлээд хар азарганы угшлын гүүнүүдээ гишгүүлбэл яадаг бол гэж бодоод л байна. Удахгүй төл нь гарна. Эргүүлж цусанд нь оруулах шинжлэх ухааны мэдлэг айхтар биш л дээ. Уншиж харж байхнээ гадныхан ч эргээд цусанд нь оруулдаг бололтой юм билээ. Ер нь хурдан адуу гаргаж авах гэж байгаа бол азарга гүүний тохироог л сайн хиймээр санагддаг. Тухайн айлын адууны чансааг их насны морины түрүүгээр мэдэж болдог гэдэг дээ. Энэ бол асар үнэн үг гэж боддог юм. Манай дээр үеийн хөгшчүүл лут улс байсан байгаа юм шүү. Шинжлэх ухааны үндэслэлтэй зүйл ярьдаг, хийдэг байж шүү дээ. Би өөрийгөө дөвийлгөж байгаа ч юм биш. Ойр хавийн сумдуудаар дөрөв, таван их насны мориор наадаж явлаа. Дандаа л манай унаган адуунууд байсан. Сүүлийн үед хот хөдөөгүй л шинэ цагийн монгол адуунд хошуурах болж. Цаг өөр болж байхад гаргаж авалгүй яахав. Гэхдээ ирээдүйд ясжилтын хувьд ямар байх уу, хэдий хугацаатай наслах бол гээд хариулт эрсэн асуултууд зөндөө байна. Энэ жил Өмнөговь аймагт 20 настай цагаан морь түрүүлж байна гэнэ. Тэгвэл эрлийз адуу 20 настай монгол адууны чансаанд хүрч уралдаж чадах болов уу. Тэгэхээр цаг үеэ дагаж байгаа ч ирээдүйгээ харж монгол адуугаа цэврээр нь авч үлдэхсэн гэж боддог.
-Та хэдэн оны сумын алдарт уяач юм бэ?
-1997 онд авсан болов уу. Олон жил өнгөрч байна.
-Сумынхаа уяачдын холбооны тэргүүлэгч байхаа. Энэ тухайгаа тодруулаач?
-Тийм ээ, манай Баянмөнх сумын уяачдын холбоо 1993 онд анх байгуулагдахад би тэргүүлэгч гишүүн нь болж явлаа. Адууны төлөө сэтгэл зүрхнийхээ дуудлагаар 2013 онд “Хонгорын тал” гал байгуулаад авлаа. Нутгийн адууны чанарыг сайжруулах, уяачдын ажил хөдөлмөрийг үнэлүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой галд маань санаа нийлсэн 10-аад уяач бий. Анхны жилээ амжилтаараа манай гал шалгарч, мөн сумын шилдэг бид дундаас төрлөө. 2014 онд ч одтой сайхан наадацгааж том жижиг наадмуудаас 30,40-өөд айраг авлаа гээд сонин дуулгах байна.
-Сум орондоо л наадаж байна уу?
-Тийм ээ, айхтар хол явж байсангүй. Хойд талын хэдэн сумдуудаараа л наадчихдаг юм. Хамгийн хол нь 2013 оны наймдугаар сарын 9,10-нд болсон монгол адууг геннисийн амжилтанд бүртгүүлэх наадам юм байна. 4000 морьтны жагсаалд оролцож, өөрийн уясан морьдоо мордуулаад ирсэн. Монгол юугаараа баян билээ. Түүнийг дэлхий дахинд харуулах ховор боломж гэдэг үүднээс ийнхүү зорин зорин очсон хэрэг. Монголоо гэсэн нэгэн сэтгэлийн дор нэгдсэн тэр олныг харахад бас л бахархмаар санагдаж билээ.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хонь жил та болон танай галын хамт олонд ивээлээ хайрлаж, олон айраг түрүүн эзэд болоорой.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Даваа, 11:59 минут Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна