Хурд таних мэлмийтэй, хөрөнгө босгох сүйхээтэй нэрт уяач Морьтын Цэнд
А.Тэлмэн
2016 оны 10-р сарын 10 -нд
Боржигон хошууны нэрт уяачдын нэг нутгийн түмний дунд домог лугаа яригддаг эрхэм бол олноо Хонгор Морьтын хэмээн алдаршсан Морьтын Цэнд агсан юм. Монгол төрийн наадамд уясан морио хамгийн хол зайтай түрүүлгэсэн гэх бахархалт түүхийн эзэн энэ эрхэм Морьтын долоон хүүгийн доод талаасаа хоёр дахь нь. Багаас сэргэлэн, гүйлгээ ухаантайгаараа гайхагдаж явсан тэрээр туг ч барьж, тугал ч хариулан өөрийн зоргоор гэхдээ үлдэх мөртэй, ярих түүхтэй амьдарсан билээ. Эрхэм уншигч танаа Монголын их уяачдын нэг Цэнд агсны талаар төрсөн ахынх нь хүү, зээрд морийг нь унаж түрүүлгэсэн Даржаагийн Банзарын яриаг сийрүүлэн хүргэж байна.
Онцгой төрсөн хурдан зээрд
Монгол төрийн наадамд хамгийн хол тасарч түрүүлсэн домогт хурдан хүлэг бол М.Цэндийн зээрд. Долоон настай идэрхэн хүлэг Нүхтийн сайран дээгүүр гарч байхад арын адуу нь Буянт-Ухаа дээгүүр гарч ирж байсан тухай ахмад уяачид бахдалтайяа өгүүлдэг. Хамгийн бахархалтай нь морин уралдаан эрчимжсэн өнөө цагт ч энэхүү амжилтыг нь эвдэх адуу хараахан тодроогүй л байна. Тэр жил хонгор морийг 11 настай Банзар хүү унасан бөгөөд мориныхоо хөлсийг хусч дуусаад, хүүхдийнхээ хувцсыг сольж, асрыг гурвантаа тойроод байхад нь аман хүзүүнд хурдалсан Даваанэрэнгийн хүрэн халзан морь ирж байсан гэдэг.
Яармагийн дэнжид хамгийн хол буюу гурван км тасарч түрүүлсэн зээрд морь Сүмбэрийн нэрт уяачдын нэг Борхүүгийн унаган адуу. Дааганд нь хүргэн дүү Гэндэндагвадаа бэлгэнд өгч, нөгөөх нь Санжаажамц гэдэг хүн дамжуулсан байдаг. Тэр хүнд очоод зээрд үрээ даага, шүдлэндээ тус бүр гурав, хязааландаа дөрөв, соёолондоо гурав түрүүлж, хавчигтаа аман хүзүүдэн /унаж байсан хүүхэд нь татаж анх удаа аман хүзүүдсэн гэдэг/ онцгой төрсөн босоо адуу гэдгээ баталсаны дараа долоон настай морь Г.Цэнд уяачид иржээ. Түүнд ирсэн нь бас нэлээд түүхтэй.
Барагтай юмны учрыг олж, санасандаа хүрдэг М.Цэнд хоёр гурван ч удаа зээрд морийг авах гээд чадсангүй. Гэтэл долоон настай болдог жил нь Санжаажамцын өргөмөл ганц охин айлын болох гэж эцгээсээ “Намсрай гуайн сайвар бор морийг аваад өг” хэмээн шалж байгаа сураг дуулдаж. Тэгмэгц угийн сэргэлэн Цэнд Доогийн Намсрай хэмээх наймааны ухаанд сайн, мал хуй цөөнтэй эртэй очиж уулзаад “за чи бор морио дээр нь авъя гэснийг нь өгөөд Санжаажамцын зээрд морийг надад авчирч өг. Би чамд гурван ат, сумын төв дээр байгаа байшингаа дотор байгаа эд хогшилтой нь өгье. Май энэ түлхүүр нь” гээд газар нь өгчихөөд явчихаж. Тухайн үед Намсрай нь цэргээс халагдаж ирээд удаагүй тааруухан амьдралтай нэгэн байсан тул Санжаажамцтай уулзан хэлснийг нь ёсоор болгожээ. Ийн нэлээд явдал суудал болж авсан зээрд морь ирсэн жилээ /1954 онд/ улсын наадамд хол тасархай түрүүлэн эзний магнайг тэнийлгээд дараа жил нь найман настай морь улсад явахаар уягдаж байхдаа цээжээ үхэрт хатгуулан цус алдаж уралдах аргагүй болсон аж.
Улмаар Төв аймаг руу зарагдаж, гурван жил болохдоо улсын наадамд арав дотор л давхидаг байж. Айрагдуулж чадаагүйдээ шантарсан уу, аль эсвэл сайн хүлгийг хайрласан уу авсан эзэн нь өөрөө нэг өдөр ирж “би уяж чадахгүй байгаа бололтой. Та ав” хэмээн Цэнд уяачид буцаан өгсөн гэдэг. Ийнхүү зээрд хонгор М.Цэнд уяач хоёр дахин учирч, 13 настайд нь буюу 1960 онд АХ-ын 39 жилийн ойгоор алдарт Галын хүрнийг дийлэн төрийн наадмын хоёр дахь түрүүгээ хүртжээ. Ийнхүү домог болсон хурдан хүлгүүдээ ардаа орхиж, дуулиантайхан хоёр түрүүлсэн зээрд морь 20 хүрч мөнхөрсөн бөгөөд нэлээд харимал болсон хойноо Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын наадамд түрүүлэн ирж наадамчин олны самсааг шархируулж байсан гэдэг.
Монголын хурдан морины түүхэнд домог болон үлдэж, ам дамжин хурдалсаар байгаа Цэндийн зээрд морь их хурц зантай, өндөр, хараа сайхан, чих толгой уран хараа булаам сайхан хүлэг байсан бөгөөд уралдааны замд амыг нь сулруулж болдоггүй /тэгвэл суучихдаг/ онцлогтой адуу байсан хэмээдэг.
Гартаа бэлтэй, Галсан даргын найз
Сайн хүлгээр түмэндээ алдаршиж, адуу таних, уяж сойх эрдэм ухаанаараа манлайлж явсан М.Цэнд нэлээд этгээдүү зан ааштай нэгэн байж. 1954 онд улсын наадамд явахдаа гарын бэл хийнэ хэмээн хоёр азарга адуу туугаад гарсныг нутгийнхан одоо ярьдаг. Адуу зарсан мөнгөнөөсөө архинд нэлээдийг зарцуулна. Ууна, иднэ. Өөрөөсөө, өрөөл бусдаас харамлаж мэдэхгүй. Сүхбаатар жанжны хүү Галсантай их дотно нөхөрлөдөг. Хотод ирмэгц Галсантайгаа уулзахаар яваад өгнө. Тэгсэн хэр нь шөнөдөө ирээд мориныхоо хоолыг тааруулчихсан байх. Өглөө нь Галсан найз нь ирж “Цэнд хүү сайн зээрд морьтой ирсэн гээ биз” гэхэд “сайн нь ч сайн байсан юмаа. Энэ айхтар махлаг хүүхэдтэй хавчиг долоотой морь сунгаан дээр мултарчих шиг боллоо. Би ч явлаа яршиг, Батаа /төрсөн ах Даржаагийнх нь хүү/ чи өөрөө л мэд. Зээрд морио мордуулах эсэхээ. Гэхдээ энэ хүртэл ирсэн юм ямар ч байсан мордуулаад асар дээгүүр аваачина биз” гэж хэлээд Галсан найзыгаа дагаад явчихаж. Ахынхаа занг андахгүй Батаа дүү Банзартаа “миний дүү холхон түрүүлээд ирээрэй” гэж хэлээд мордуулсан нь дээр өгүүлсэн түүхэн наадам билээ. Энэ мэтчилэн М.Цэнд “морио сайн байна гэж ганц удаа хэлдэггүй, байнга л сунгаан дээр мултарчих боллоо, одоо ч явахгүй байлгүй дээ” гэх мэтчилэн барагтай уяачдын цээрлэдэг үгсийг цэрвэхгүй урсгана. 1953 оны Цагаандэлгэр сумын наадамд Галшараас авчирсан эцэнхий хар морио хол түрүүлгэхдээ “урьд өдрийн бороо энэ муу эцэнхий морийг мулталчих шиг боллоо. Зэвэгийгээ /ахынх нь охин/дагуулаад яв. Энэ хүүхдийг бараг тосох байлгүй” гэж хэлээд яваад өгч. Гэтэл нөгөөх нь хол түрүүлж байсан гэдэг.
Эр хүн туг ч барьдаг, тугал ч хариулдаг
Хүлэг шинжих, уяж хурдлуулах эрдэм ухаанаараа халхад гайхагдаж явсан энэ эрхэм залуу зандан цагтаа хазгай гишгэж олон жил ял үүрсэн үнэн түүхтэй. Суллагдаад ирэхэд нь гэргий Бадам нь өөр эрийн цайг чанадаг болсон байж. Ингээд насны нар хэвийхэд өөрийн гэсэн үр хүүхэд хань ижилгүй, агтны шилмэл, эдийн сайныг эдэлсэн ганц бие эр болж. Ханьтай бүлтэй болох хүсэлдээ хөтлөгдөн Төмөртогоо, Батжаргал, Төмөрхуяг нарын гурван хүүхэдтэй /тухайн үед Төмөрхуяг нь айлд өргөгдсөн байсан/ Маналжав хэмээх эмэгтэйтэй ханилж, халуун цай оочлох болсон билээ. Гурван хүүгээс Төмөрхуяг нь адуунд элэгтэйг анзаарч хаа явсан газраа дагуулах болж, хожмоо хэцүү нэртэд хамт байсан Наваандондовоос төрийн наадамд аман хүзүүдсэн хурдан хээр азаргыг нь авч өгсөн байдаг.
Наймаа хийсэн тухайд хамт явсан Гэндэняринпил нэгэнтээ ” Гүүн зэлнээс нь нэлээд хөндий эцэнхий хээр гүү, жоохон хээр даагатай байхыг хараад надад “эр юм уу охин юм уу хараадхаач” хэмээн харуулчихаад гэрт орсон хойноо эзэнд нь “за чи шарга даагаа л надад өг. Би чинь ойрд улсын наадмаас айраг авсангүй. Наадах чинь сайн морь болох юм байна” гэсэн. Тэгсэн нөгөөх нь “шарга даага энэ жил айрагдчихаж магадгүй” хэмээн халгаасангүй. Мордоод хэсэг явж байснаа эргэж очоод “энэ даагатай гүүг чинь л авъя даа” хэмээн наймаа хийж байсан. Тухайн үед Дондов гэдэг хүн “Төв аймгийн Баяндэлгэр билүү, Эрдэнээс мөрийнд авсан юм” гээд хээр даагатай хөгшин гүүг өгч байсан” хэмээн дурсан ярьсан удаатай. Тийнхүү авсан үрээ нь АХ-ын 60 жилийн ойгоор улсын их баяр наадамд аман хүзүүнд хурдалсан нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Цэндийн Төмөрхуягийн хурдан хээр азарга юм.
Энэ явдлаас хойш хоёр жилийн дараа Төв аймгийн Нялга суманд (Одоогийн Баянжаргалан) наадахаар Д.Борхүү Морьтын Цэндтэй хамт Гашууны голоос хөдөлжээ. Сүүтийн булаг хүрч Дулаанхаан уулыг өнгөрч явтал Цэнд “Борхүү чи замаа мэдэхгүй гэх биш жаал баруун хойшилж яваад Модонгийн худаг хавьд буудаллана уу? өөрөө мэд. Би энэ нэг малыг айл амьтан, ус гол, бараадуулаад араас чинь очъё” гэж хэлээд зүүн хойшоодуу унаган дэлтэй хээр хязаалангаа хөтлөөд явчихаж. Борхүү уяач ачаа хөсөг, уяа морьд, унаач хүүхдүүдээ дагуулан явсаар Модонгийн худгийн ойролцоо нэг сайхан дэнж дээр буудаллаад майхнаа босгон, цай хоол хийж байтал, Баянэрхтий чигээс хөтөлгөө морьтой хүн айсуй байсан нь Цэнд аж. Уяачид цай хоолоо хийж ууж, идсэний дараа зарим нэг нь моринд алба хийж суух зуураа Цэндээс хээр үрээний тухай асууж лавлавал “Аан энэ үү. Үгүй хөө бид чинь малдаа хайртай” эднийгээ гэсээр дуусах улсдаа. Жаал яваад хүн малын бараа харуулаад орхихоод явтал хэрээ мэдэхгүй араас дагаад хоёр нүд нь бүлтэгнээд, чих нь дэлдэгнээд байхаар нь өрөвдөөд орхиж чадалгүй, сажлуулсаар байж нэг юм авчирлаа “ гэж яриад “яахав тэмээн тэрэгний араас уячихаад чирээд явахад хөсөгтэй хамт явах бололтой байна” гээд хээвнэг залж байна гэнэ. Занг нь сайн мэдэх Борхүү уяач “энэний аль нохойтохыг тэр гэхэв зүгээр нэг яваад ирэхгүй дээ. Ямар ажил алба хийгээ бол доо” хэмээн бодож байж. Тэд цааш явсаар зуур нэг хоноод Баянжаргалан сумын төвд тулж буужээ. Маргааш нь наадам эхлэн Борхүү гуай азарга, их морь хоёр айрагдуулан 12-ны өдөр хязаалан морьд мордоход Цэнд уяач орой үдшээр хүүхэдтэй хүүхэдгүй хөтлөн явснаа удалгүй ирээд хооллож байсан хязаалан азарган үрээгээ аваад “за би энэ малыг энэ газар чирж ирснийх яахав хөөрхий тоолуулаад ирье. Малын буян заяа гомдчихож мэднэ” гэсээр хүүхдээрээ унуулаад хөтлөөд асарын зүг яваад өгчээ. Хязаалан уяж сойгоогүй Борхүү гуай уяа майхнаа харсаар үлдэж. Морьд уралдааны замд гарснаас нэлээд хойно Цэнд гуай их л сандарсан амьтан ирж “за Борхүү минь эрх хүүхэд гэдэг хэцүү юм өнөөх чинь тоолуулаад буулгатал заавал уралдана гэж уурлаж, уйлж унжаад салдаггүй олны дунд тэрний нулимсыг бараад яахав гээд тэр муу үрээгээ явуулчихлаа. Чи энэ том хүүхдээ надад өгч үз, нэг хөнгөрүүлсэн морио унуулаад нэлээд лав явуулж тус болъё. Би ч наанаас нь дөхөж очъё. За хүү минь хярам цийдэм аваарай, хүүхэд ангаж, цангана. Тэгээд болж өгвөл над дээр л сажлуулаад аваад ирэхийг бодоорой. Тэр цагт учир нь олдох болов уу, хүүхдэд унуулах хөтөлгөө морьтой явуул юу яалтай билээ” гээд бөөн юм болсоор өнөө морь малын ажилд туслалцуулан хамт явсан хүүг дагуулан явжээ. Гэтэл хязаалан иртэл Цэнд уяачийн хээр үрээ хол тасархай түрүүлж. Цэнд гуай морио цоллуулчихаад бай шагналыг нь барьсаар майхандаа ирэхдээ “муу хүүгийнхээ буянаар үрээгээ түрүүлгэлээ шүү” гээд нохойтож байсан гэнэ лээ. Энэ мэтчилэн байнга дотроо өөрийг бодож, гаднаа өөрийг өгүүлэх тул зарим нь “Цэнд гуай үнэн хэлэхгүй дээ” гэдэг байсан аж.
Цэндээс хойш сайн эд эдэлсэнгүй...
Нутаг нугынхан нь нэгэн үе ийн санааширч өгүүлж байсан удаатай. М.Цэнд адуу сайн танихаас гадна арилжаа наймаанд гаргуун нэгэн байв. Байсхийгээд хот орохдоо “тэрэнд энийг, түүнд тэрийг” хэмээн нутгийнхандаа зориулан барагтай олдоггүй нандин зүйлсийг авчирна. Алт, мөнгөн эдлэл, гаанс, хөөрөг, ээмэг бэлзэг гээд л харсан хүний нүдийг булаахаар зүйлсийг хаанаас ч юм олоод л ирдэг. Нэгэн удаа бригадын өдөрлөгийн үеэр хүмүүсийн нэрийг цохон дуудаж “өдөрлөгийн дараа надтай уулзаад яваарай” хэмээгээд ирэхэд нь булган пальто задлан лоовуузны хэмжээгээр тарааж нэг хэсэг Сүмбэрээр дүүрэн булган лоовуузтангууд болсон гэдэг. Тухайн үед нутгийнхан наадам наргианы завсар “Цэнд гуайд шулуулж байнаа” гэдэг байсан ч өнгөрснөөс нь хойш “өнгөтэй өөдтэй юм эдлэхээ байлаа” хэмээн үгүйлдэг байсан гэнэ билээ.
Хурд таних мэлмийтэй, хөрөнгө босгох сүйхээтэй туг барин мандаж, тугал хариулан гундаж явсан халхын цуут уяачийн тухайд цухас дурдахад ийм буюу.
"Тод магнай" сэтгүүл

1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
122.175.31.166
Үнэхээр сайхан нийтлэл байна. Нүдэнд харагдтал бичжээ. Баярлалаа
Reply