ДААМАЙ ХУРДАН ДАНШГИЙН ХАР
А.Тэлмэн
2016 оны 10-р сарын 24 -нд
Арвайхээрийн талд
Аархаж түрүүлсэн
Даншгийн хар морь
Даамай хурдан ажнай
Ар халхын нутагтаа
Аргагүй хурднаа баталсан
Даншгийн хар морь
Даяарт цуутай ажнай
Алаг-Уулын хурдан хар
Ардын цэнгэлийн магнай
Эрдэнэмандалын хар морь Эгнэшгүй хурдан ажнай хэмээн шүлэг найрагт мөнхөрч, моринд хайртайМонгол түмнээсээ “Даншигийн хар” хэмээх алдрыг хүртсэн хурдан хүлгийг “Цуутай хүлгийн аатай түүх” булангийнхаа энэ удаагийн дугаарт онцолж байна.
Архангай аймаг үүсч байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд магнайдаа тоосгүй түрүүлэн ирж, түмэн олноо баясгасан Эрдэнэмандал сумын харьяат, аймгийн Алдарт уяач Очирбатын Алаг-Уулын хурдан хар морь хэдхэн хоногийн дараа болсон монгол адууг дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх 4249 морины уралдааны хангайн бүсэд аман хүзүүнд хурдалсныг уншигчид санаж буй бизээ. Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 4000 гаруй хурдан тууртаас ийнхүү хөдөөгийн хөх уяачийн уясан хүлэг 11-т хурдалж, Хангайн бүсдээ аман хүзүүнд баригдсан, арав гаруйхан хоногийн зайтай төрийн зарлигт наадмаас хоёронтоо хишиг хүртэх нь тэр.
Морь түрүүлж, айрагдах зөвхөн эзэн хүний бус унасан хүүхэд, үзсэн үзэгч, цаашлаад уугуул нутгийн түмэн, хотол олны баяр бахдал цэнгэл байдаг. Тэр л жишгээр хурдан харын амжилт уясан уяач, унасан хүүхдийн төдийгүй Архангайчуудын цаашлаад, моринд хайртай монгол түмний самсааг шархируулан онгодын хиймориор хөглөсөн юм.
Нутгийн нэр гарган хурдалсан хурдан хараараа Архангайчууд бахархаж, арав гаруй хоногийн дараа болсон “Түүхэнд мөнхөрсөн төрийн их хүлгүүд” даншиг уралдаанд явахыг санал болгожээ.
О.Алаг-Уул уяач ч хурдан хүлгээ арван хоног амраагаад Арвайн талыг зорьсон байна. 8-р сарын 23- нд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумнаа болсон Монгол төрийн наадамд хамгийн олонтаа түрүүлж, айрагдсан найман хүлгийн дурсгалын хөшөөний нээлтийн уралдаанд газар газрын 233 хурдан буян тоосоо өргөхөөр хүрэлцэн иржээ. Арын хангайн бахархал болсон хурдан хар гарсан цагаас өнгөлсөөр барианд хоёр морьтой холбоотой орлоо.
Үзэгчид хар морины шандсыг гайхан “аргагүй хурдан хүлэг юмаа” хэмээн шагшиж ахуйд зохион байгуулагчид нутгийн уяачийн хээр морийг түрүүнд харин Алаг-Уулын хар морийг аман хүзүүнд барьснаа дуулгаж, олны дургүйцлийг хүргэх нь тэр.
Тэр дороо хар морины түрүүлж буй дүрс бичлэг, фото зураг нийтийн сүлжээгээр таран хэдхэн хоромын дотор шүлэг хүртэл тэрлэж орхив. Гэсэн хэдий ч зохион байгуулагчид шийдвэрээ эргэн харсангүй. Уянга сумын уугуул, “Аравгар хээр” МСУХ-ны дэд тэргүүн Б.Даваадоржийн хээр моринд “Даншиг хээр” хэмээх цол хүртээхээр болсон юм.
Энэ мэдээ олон хүний урмыг хугалсан ч моринд хайртай монгол түмэн хурдан хард “Даншгийн хар” хэмээх алдрыг хайрлан гайхам амжилтыг нь ам дамжуулан хүүрнэцгээж байв. Ийнхүү төрийн бус түмний алдартай нэгэн хүлгийн амжилт, алдрын түүх үргэлжилсэн юм.
Даншиг хар дараа жил нь буюу 2014 онд “Хотгойдын хурд-3” буюу хангайн бүсийн уралдаанд хараахан айрагдаж чадалгүй зургаад хурдлаад, өнөө жил жилийн өнгө тольдох “Дүнжингаравын хурд-2015” хаврын бүсийн уралдаанд түрүүлэн түмэн олноо баясгасан билээ.
Хурдан хулын удам
Даншиг харын эцгийнх эцэг буюу өвөг эцэг нь сум орон нутагтаа үнэлэгдсэн хурдан хул азарга байжээ. Хул азарга сунгаанд урдаа адуу гаргадаггүй хэр нь уралдааны үеэр түрүүлж ирээд зог тусч, 7-8-аар ордог байсан гэдэг. Хул азарганы удам, угшлын тухайд зарим нэг нь нутгийн унаган адуу гэдэг бол нөгөө хэсэг нь Сүхбаатар зүгийн адуу гэлцдэг.
Даншиг харын эцэг халиун азарга байсан бөгөөд уягдаж байгаагүй аж. Харин эх хүрэн гүү нь Бямбацогт уяачийн унаган адуу. Хар морь соёолондоо Дорнод аймгийнхаа баяр наадамд айрагдаж байсан агаад бага уралдаануудад нэлээд хэд оржээ.
Амгалан тайван зантай хар морь уяаны дунд үед халтар зүсмийн болж, уяа сойлго нь тохироод ирэхийн алдад ногоон сортой болдог гэнэ лээ.
Даншиг харын даруухан эзэн
Хурдан харыг морь сонирхогчид “Алаг-Уулын хар” гэдгээр нь мэдэхээс Төв аймгийн Баян сумын уугуул, аймгийн Алдарт уяач Хэнгэрэгийн Цогтсайханы адуу гэдгийг тэр бүр мэддэггүй. Чухам яагаад Цогтсайханы бус Алаг-Уулын гэдгээрээ олонд танигдсан тухай бяцхан түүхийг хуучилбал:
2013 оны өвөл Дорнод аймгийн хойд талын сумдаар хавчиг хар морь ихэд хурдалж байгаа дуулдаж, Х.Цогтсайхан тэнд байдаг хоёр найзаасаа сураг ажиг тавьж байхыг хүсчээ. Түүний хүсэлтийн дагуу Гурванзагал сумын харьяат олноо “Иван” хэмээн алдаршсан Батчулуун найз нь судалж үзээд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Базаргүрийн Бямбацогтын адуу болохыг нь мэдэж, зуучлан авч өгчээ. Энэ бол 2013 оны өвөл нэг сард юм.
Туранхай ирсэн тул тэр даруй тэжээлд оруулж, “Дүнжингаравын хурд” уралдаанд уралдуулахаар төлөвлөж байсан ч эзний санаанд хүрсэнгүй.
Хавар уралдуулалгүй өнжөөж. Зун уяа эхлэхийн алдад Х.Цогтсайханы ажлын хэргийн хамтрагч, хуурай дүү Алаг-Уул Архангайгаас ирж, “дүүдээ уяачихаар адуу байвал өгөөрэй” гэхэд Х.Цогтсайхан нөгөө эрэл сурал болж авсан хар морио, хоёр гурван үрээний хамт өгөөд явуулж.
Удалгүй хар морь Эрдэнэмандал сумын баяр наадамд түрүүлж байгаа тухай баярт мэдээ ирж, түүнийг залгаад хангайн бүсийн наадмын түрүү хүлгээр тодорсон тухай чихэнд чимэгтэй мэдээг дахин дуулгав.
Ийнхүү дорнод талын унага ар, өвөр хангайд алдраа дуудуулан хурдалж олноо Алаг-Уулын хар хэмээн алдаршсан юм. Харин өнөө жилийн “Дүнжингаравын хурд-2015” хаврын бүсийн уралдаанд хар морь түрүүлэхдээ “Х.Цогтсайхан”-ы хэмээн цоллогдсоныг уншигчид санаж буй бизээ.
Учир нь өнгөрөгч оны 11-р сард Х.Цогтсайхан хар морио өөр дээрээ авч, залуу уяач Цэрэнбямба уяа сойлгыг нь тааруулан “Дүнжингаравын хурд-2015” болон Говьсүмбэр аймагт болсон /бүсийн тогтоолтой гэгдэж байсан/ уралдаанд тус тус түрүүлгэсэн юм.
Хурдан хүлэг эзнээ алдаршуулдаг
Уншигч та бүхэн үүнтэй санал нэгдэх байх. Х.Цогтсайхан уяачийг хурдан морь сонирхогчид төрийн наадмын түрүү Сүмбэн зээрд азарганы эзэн гэдгээр нь андахгүй.
Арав гаруй жилийн тэртээ багын найз Д.Оюунбилэг нь /Төв аймгийн Баян сумын харьяат МУ-ын Манлай уяач Дондогийн Оюунбилэг агсан/ морь уяхыг зөвлөснөөр уяачийнхаа гарааг эхэлж байсан тэрээр Төв аймгийн Лүн суманд болсон нэгэн уралдаанд цавьдар азаргаа айрагдуулж, саарал морио түрүүлгэн амжилтын гараагаа эхэлж байжээ.
"Тод магнай" сэтгүүл

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна