Аймгийн Алдарт уяач Т.Дашдорж: Эмнэгээ сургаж, морио унаж, гүүгээ саадаг айл байхгүй болж
Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Түгжийн Дашдорж гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Монгол үндэсний эрийн гурван наадам өвгөөс үр хойчид удам залгаж өвлөгддөг. Тийм учраас уулзсан уяачдын ихэнх нь удам дамжсан уяачид байдаг. Таны хувьд хэд дэх үеийн уяач вэ?
-Миний эцэг Түгж гэж морь мал уяж, айраг цагаанд давхиулж л байсан хүн юм гэнэ лээ. Баянцагаан гарлын хүн. Морь их сайхан эдэлдэг, малд гярхай, улсын сайн малчин байсан юм гэсэн. Улс амьтны ярих нь Баянцагааны Түгжийн Нарийн хээр гэж зартай хурдан морьтой байж. Би Түгжийн 7-р хүүхэд, хамгийн отгон нь. Дээрээ гурван эгч, гурван ахтай. Одоо хоёр нь л амьд сэрүүн байна даа. Би ар гэрийн гачигдалтай гээд нэлээд хожуу 1961 онд 25 настай Дархан Сэлэнгэд цэргийн алба хааж байсан юм шүү дээ. Сэлэнгэд гурван жил цэргийн алба хаагаад нэг жил барилгын яаманд хуваарилагдаж очиж байсан юм. Ингээд үндсэндээ дөрвөн жил цэргийн алба хаагаад, 1965 онд нутагтаа ирж худалдаа бэлтгэлийн ангид гурван жил барааны няравын ажил хийсэн. Дараа нь Бууцагаан сумын Баянгийн бригадад гурван жил тоо бүртгэгч, 23 жил бригадын дарга хийгээд тэтгэвэрт гарсан даа
-Ер нь насаараа удирдах алба хашиж, бичиг цаастай зууралдсан байх нь ээ?
-Тэр үеийн бригадын дарга нар голдуу хөдөөгүүр явдаг, одооных шиг сумын төвдөө конторлодоггүй байлаа. Би 321 өрхтэй 42000 толгой малтай бригадад ажиллаж байсан. Энэ сумын хамгийн олон малтай бригад. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүх төлөвлөгөө даалгаврыг тухай бүр нь яс биелүүлнэ. Тэр үеийн бригадын дарга гэдэг чинь тоотойхон гэртээ орж ирдэг байлаа шүү дээ. долоо хоногийн турш хөдөө бригадаараа явж, мал хорогдож байна уу, бэлчээр ус нь ямар байна, хүн нь ханиад шуухинаа, өвчин зовлонтой байна уу гээд үргэлж л эргэж тойрч байдаг. Тэгээд долоо хоног бүр мэдээгээ гаргадаг. Одооны багийн дарга нарыг харахад сумын төв дээр хэвтчихээд бэлэн цалин авчихаад, утас шөрмөсөөр мэдээ судалгаагаа авчихаад л байж байдаг шиг. Бригадын дарга гэдэг айл хунараараа явж, мал ахуй, амьдралыг нь мэдэхгүй юм бол ямар хэрэг байнаа. Сумын удирдлагуудаас хөдөө явдаг дарга ер нь байхгүй дээ. Сүүлийн дөрвөн жил сумын Засаг дарга, Хурлын дарга, Тамгын газрын дарга нарыг хөдөө явж байхыг лав үзсэнгүй. Би одоо 80 хүрч байна. Мал аж ахуйн үйлдвэрлэлийг би нэлээн сайн мэднэ. Ажлаараа би сумандаа дандаа нэгдүгээр байранд, аймагтаа голцуу нэг, хоёрдугаар байранд ордог байлаа. Улсад чиг дээгүүр байранд орж байсан.
-Ажлыг хийсэн шиг хийдэг та нарын үеийнхнээс сурах юм их бий шүү. Ингэхэд та ер нь хэдий үеэс эхлээд морь мал уясан юм бэ?
-Бригадын дарга хийж байх үеэс буюу 1965 оноос эхэлж морь уясан. Эхлээд жижигхэн хүрэн азарга уяж, нэг түрүүлгэж, аман хүзүү, айргаар оруулж байлаа. Миний өөрийн унаган адуу байгаа юм. Анх даагандаа 1966 онд байхаа аймгийн чанартай бүсийн уулзалт болж 200 дааганы уралдаан болоход миний хүрэн түрүүлж, бас нэг халтар даага долоогоор ирж байсан. Ер нь түрүү, аман хүзүү, айрагнаас буудаггүй байлаа. Тэрний дараа буурал морь 1978 онд хязааландаа түрүүлж байсан. Бас харлаг морь 82 билүү 83 онд соёолондоо аман хүзүүлж байсан юм. Миний бас нэг хүрэн азарга аймаг, суманд тав түрүүлсэн юм байгаа юм.
-Тав түрүүлсэн хүрэн хаанахын аль довон дээр тэнцсэн унага вэ?
- Зэвэглхагва гэж хүний унаган адуу. Зэвэглхагвын хүрэн азарганы хүүхэн төл болох Даваагийн хээр гэдэг гүүнээс гарсан. Би тэр хүнээс нь бригадын дарга байхдаа шүдлэн үрээ тухайн үеийн ханшаар 250,300 орчим төгрөгөөр авч байлаа. Жижигхэн боловч баавгай хэлбэрийн адуу болохоор доод хөндийгөөс уралдаад гараад ирэхээрээ бүдүүн том адуу л гараад ирэх шиг харагддаг. Ер нь миний хүрэн азарга бол голдуу тасархай ирдэг байсан юм.
-Уяаны ямар онцлогтой адуу байсан бэ? Уяаны үеэр зан аашинд нь өөрчлөлт ордог уу?
-Орохгүй ээ. Сүүлийн үед өтлөөд сойлго нь жаахан муухан болохоор зэрэг адуугаа хөөгөөд уулын орой дээр аваачаад хураагаад зогсчихдог байсан. Шөнө болохоор идээшилчихээд, өдөр хүн амьтанд үзэгдэхгүй хулгайгаар юмуу, үдшийн бүрийгээр адуугаа хөөж ирж ус уучихаад явчихдаг болсон байсан.
-Уяаны азарганд дээд тал нь таван гүү өгдөг гэцгээдэг юм билээ?
-Миний хүрэн бол олон л гүү хураадаг байсан.
- Хүрэн азарганыхаа төлөөр наадав уу? Хэр төл сайтай адуу байсан юм бэ?
-Төлүүд нь сайн сайн. Голдуу амьтан хүн аваад явчихдаг байсан. Баянцагаанд нэг азарга сайн давхиж байна гэсэн. Баацагаанд чиг төлөөс нь гайгүй сайн давхиж байна л гэдэг байсан. Жишээ нь Гарьдын Пэрэнлэй гэдэгт хулгар хүрэн морь ай даа мөн ч сайн давхиж байсан даа. Манай хүргэнд хүрний төл алаг морь ноднин түрүүллээ, уржнан түрүүллээ. Бас нэг эрээн хамартай хүрэн морь байна. Манайд алаг азарга хоёр ч удаа түрүүлж, мөрийндөө нэг мотоцикль авчирч байсан. Бас нэг жороо хүрэн морийг би өөрөө сургаад сумын наадамд хоёр түрүүлж, гурав айрагдсан.
-Өөр ямар адуугаар наадаж байсан бэ?
-Бүр сүүлд бас нэг хүрэн азарга их хурдалсан. Дээд талын Лачинсүрэнгийн Болд гэдгийн унаган адуунаас манай хүү хязаалан үрээ авч байсан нь Баян-Эрдэнийн наадамд нэг түрүүлж, голдуу сумын наадамд аман хүзүү, айргаас буудаггүй л байсан юм даа. Үүний төл Цогоогийн хар морь, Аравжирийн хар гээд л бага насандаа сайн давхиж байсан морьд бий. Хамгийн сайхан наадам бол миний хүрэн азарга, жороо хүрэн морь хоёр түрүүлж байсан 82,83 оны наадам юм шүү дээ.
-Жороо мориор бас сайхан наадаж байсан гэдэг байхаа?
-Манай энд чинь Цэцэгийн хар, Далантайн хээр, миний хүрэн гээд цуутай жороо морьд байлаа. Одоо ч манай сумын жороо бараг л энэ хэдээр дуусах гээд байх шиг. Наадмаар жороод дөрөв тавхан морь тавьж байх юм.
-Дээр үед хүмүүсийн гангараа жороо морь байсан гэдэг. Одоо залуучууд мориндоо жороо оруулахаа больчихсон шиг ажиглагдаж байна уу?
-Жороо оруулах нь битгий хэл, малаа унаж эдлэхгүй юм чинь яахав. Одооны уяачид чинь уяаны үеэр л морио барина уу гэхээс морь унадаг, эмнэгээ сургадаг, гүүгээ саадаг хүн алга байна шүү. Ийм л нийгэмд бид амьдарч байна. Намайг бригадын дарга байхад гүүгээ уя, унагаа номхруул, малаа саа гэдэг байлаа шүү дээ.
-Энэ ч үнэхээр эмзэглүүштэй сэдэв л дээ. Үндэсний наадмын нэг төрөл хурдан морины сэтгүүлийн хувьд манай редакц ч бас энэ асуудалд эмзэглэж, бага ч гэсэн хувь нэмрээ оруулахыг хичээж явдаг юм. Хамгийн олон малчинтай багт сайн уяачид олон байсан байлгүй?
-Сааралын Дашдэндэв, Мятавын Зэвэглхагва гэж сайн уяачид байлаа. Дашдэндэвийн хүрэн морь нэг жил том, жижиг 10 наадамд түрүүлж байлаа шүү дээ. Тэр хүрэн морь шиг хурдан морь манай энд дахиж төрөөгүй байхаа. Дашдэндэв энх тунх амьд байсан бол улсын сайчуудтай эн зэрэгцэх уяач байсан. Ер нь манай сумын Бор дэнжид төрсөн адуу хурдан байна гэж ярьдаг. Дээр үед Бор дэнж дээр өртөөний адуу байдаг, өртөөний адуу хурдан байлаа. Гарьдын хээр гээд даншигт аман хүзүүдсэн халтар азарга, Дашдэндэвийн хүрэн морь бол мөн л тэр дэнж дээр гарсан.
-Тэр газар оронтой холбоотой байна уу, аль эсвэл өртөөнд шилдэг сайн адуунууд цугласан байв уу?
-Яг нарийн сайн учрыг мэдэхгүй. Дээр үед Бор дэнжид Шимтэй хүрэн гэдэг цуутай хурдан морь байсан бөгөөд шилийн сайн эрчүүд унадаг байсан гэдэг яриа байдаг юм. Тэрэнтэй холбоотой энэ дэнжид унасан адуунууд сайн давхиад байдаг юм болов уу гэж би дотроо боддог. Миний тэр хүрэн морь ч бас л тэр дэнж дээрээс гарч байсан.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.
-За тэр сайхан ерөөл бат орших болтугай
"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна